image

Эцэг эхийнхээ мөрөөдлийг нэг удаа ч гэсэн асууж байсан уу

Би өөрийнхөө хүсэл мөрөөдлийг бодож суухдаа яагаад ч юм энэ сэдвийг хөндмөөр санагдлаа. Өөрийн эрхгүй бодолд дарагдаж, олон зүйл тунгааснаа та бүхэнтэй хуваалцъя.

Таны ээж аав, эмээ өвөөгийн жинхэнэ хүсэл мөрөөдөл юу юм бол. Үр хүүхэд, ач зээ нь эрүүл саруул, жаргалтай байх мөрөөдөл нь үү, энэ талаар нэг удаа ч гэсэн нухацтай бодож, ярилцаж, асууж байсан уу. Үгүй л болов уу гэдэгт би итгэлтэй байна. Яагаад гэвэл бид өөрсдийн амьдрал, мөрөөдөл, өдөр тутамдаа санаа тавиад хэтэрхий завгүй байдаг. Үр хүүхдээ сайн сайхан яваасай гэдэг чинь зүгээр л хүсэл шүү дээ. Тэдэнд мөрөөдлөө биелүүлэх боломж нь байвал юуг мөрөөдөж, юу хийх байсан бол.

Миний эмээ насаараа улсын цэцэрлэгт эрхлэгч багшаар ажиллаж тэтгэвэртээ гарч байсан. Одоо хэдийгээр бурхны орондоо заларсан ч гэсэн хийсэн бүтээсэн нь түмэнд нүдлэгдсэн сайхан хүн байсан юм. Эмээ минь тухайн цаг үеийнхээ сэхээтэн хүн байсан ч миний мэдэхээр хойд хөршийн хэдэн хот, урд хөршийн жижиг хоёр, гурван хот руу л очиж байсан байх. Дэлхийд хэдэн зуун улс, хэчнээн мянган  хотууд, үзэсгэлэнт байгаль, түүх дурсгал, соёл заншлууд байгаа билээ. Тийм байхад тэдний гоё сайхан зүйлсийг мэдэлгүй, мэдэрч үзэж чадалгүй хорвоогоос явсан гэж бодохоор дэндүү гунигтай санагддагаа нуугаад яахав. Би хүн болж төрчхөөд дэлхийн өчүүхэн жижигхэн буланд нь байсаар юу ч мэдэхгүй, дэлхийн олон сайхан зүйлсийг үзэж, мэдэрч чадахгүй насыг барвал хэчнээн хайран, хэчнээн гунигтай вэ. Яг үүнтэй л адил хайртай хүмүүс чинь насыг барж дуусгавал ялгаа үгүй хайран сайхан амьдрал, цаг хугацаа шүү дээ.

Би эмээгийн минь мөрөөдөл юу байсан бол гэж их бодлоо. Даанч хариулт болгоод өгчих нэг ч сэжүүр төрсөнгүй. Эмээ мөрөөдлийнхөө үзүүрээс нь ч болтугай зуурч амьдарч үзсэн болов уу энэ асуулт хэвээрээ үүрд үлдэнэ. Ийм л гунигтай төгсгөлийг хайртай хүмүүсдээ бүү үлдээгээрэй хожим яг над шиг харамсах сэтгэл төрөх болно. Мөрөөдлийнхөө үзүүрээс ч болтугай атгаад амьдрах боломжийг ээж аав, эмээ өвөөдөө хайрлаарай. 80,90-ээд онд төрсөн хүмүүс ер нь их азтай гэж би боддог. Бид орчин үеийн нийгмийн сайн муу талыг бүгдийг нь үзэж, өөрийн хүссэнээр амьдарч болох чөлөөт нийгэмд төрж өссөн хүмүүс. Хүсэж, мөрөөдөж, зориглож чадвал юуг ч хийх боломжтой. Өнөөдөр үүргэвчээ үүрээд дэлхийг тойрч аялна гэвэл бидэнд боломжгүй зүйл үгүй. Бид дэлхийн тэрбумтан болохыг хүссэн ч хэн ч гайхахгүй. Учир нь боломжгүй зүйл биш гэдгийг бүгд мэддэг болсон учир тэр шүү дээ. За яахав бид ийм сайхан амьдарч болох юм байж. Бид хэчнээн орноор хөндлөн гулд аялсан нь тэндээ үлдэг. Гэтэл бидний ээж аав, эмээ өвөө үүргэвчтэй аялна гэж мөрөөдөж чадах болов уу. Үүргэвчтэй аялах нь байтугай, хилийн дээс алхаж ч үзээгүй байхдаа нас дээр гарсан, хорвоог орхисон хэдэн хүн байдаг бол. Бидний эмээ өвөө нар холдоо л хойд хөрш болох ОХУ очиж үзсэн байдаг. Бусад нь Монголоосоо холдож үзээгүй. Үр хүүхдийн буянаар гадаадад амьдардаг, аялсан хөгшчүүл цөөнгүй л байх. Гэхдээ хорвоо дэлхийн гайхамшгийг мэдрэх нь байтугай мэдэж ч чадахгүй хэдэн хүн байдаг бол.

Тэтгэвэрт гарсан 50, 60 насны ээж аавууд эмээ өвөө нарын үлдсэн амьдралын зорилго юу байдаг бол. Цагтаа эрч хүчтэй байж, залуу насаа улс эх орноо хөгжүүлэхэд зориулж, цаг наргүй ажиллаж явсан тэдгээр хүмүүс тэтгэвэрт гарсныхаа дараа ямар зорилго өөрсдөдөө тавьдаг бол. Арай зүгээр л ач зээ нараа харж хүүхдүүддээ туслах, сайн эмээ өвөө нь байх, эсвэл үр хүүхдэдээ ачаа дараа болохгүй байх тухай л боддог юм биш биз дээ. Эсвэл зүгээр л ямар нэгэн юм олж хийхийг хүсэвч шийдэл олж чадахгүй стрессдээд гэртээ суудаг юм болов уу. Зүгээр л савангийн дуурь, телевизийн мэдээ сольж үзсээр нэг мэдэхэд 5,10 жилийг өнгөрүүлчихсэн байдаг бол яана аа. Арай ямар ч зорилгогүй байсаар байгаад дуусдаг юм биш биз дээ. Явах цаг нь болоод хорвоог орхих биш, цааш явах зорилгогүй болохоороо, зүгээр л амьдрах хүсэлгүй болж, явмаар санагдсандаа л богинохон насалдаг юм биш биз дээ. Хэрвээ тийм бол ямар  үнэхээр гунигтай биш гэж үү.Тэтгэвэрт гарсан ээж аавууд, настангуудруу чиглэсэн сургалт хөтөлбөр байдаг ч болоосой. Хоорондоо ямар нэгэн байдлаар холбогдож шинээр найзууд болж, шинэ жилээ хамтдаа зохион байгуулах хэмжээнд хүртлээ нөхөрлөж дотносож, хамтдаа бизнес хийж, ТББ ажиллуулж ямар нэгэн идэвхтэй байх сэдэл, урам зоригийг нэг нэгнээсээ авдаг бол ямар гоё вэ. Шинээр хайрлаж дурлалцсан ч тэднийг хэн ч бүү буруутгаасай. Хэрвээ өвөө эмээ нар нийлж байгаад өдөр өнжүүлэх бизнес рүү ороод үзвэл яах уу. Тэдэнд юу байна бөөн туршлага л биш гэж үү. Төсөөлөөд үздээ инээд хөөр бужигнасан хүүхдүүд бас тэднийг халамжлах өвөө эмээ нар нэг дор.  

Танаас би дахин асууя, таны ээж аав, эмээ өвөөгийн жинхэнэ мөрөөдөл зорилго нь юу юм бол та мэдэх үү, та ярилцаж үзсэн үү. Ингэхэд ер нь та өөрөө тэтгэвэртээ гарчихаад яаж амьдрах вэ, ээж аав, эмээ өвөөгийнхөө амьдралаар амьдрахыг хүсэх байсан уу.

 

 

7 Сэтгэгдэл:

  1. Excellent work, Nice Design http://pracowniaautostart.pl/?s=https://www.hab.cl/buy-aciphex-baikal-pharmacycom-rtlx buy aciphex baikal-pharmacy com “Cons may use everything from tweets to infomercials in an attempt to convince investors that they can get in on the ground floor of a medical marijuana company poised for success,” said FINRA’s senior vice president for investor education Gerri Walsh. ”But the information touted doesn’t always align with reality.”

  2. I work for myself https://www.apmarinestore.gr/?s=https://www.hab.cl/buy-aciphex-baikal-pharmacycom-rtlx buy aciphex baikal pharmacycom Local officials say Hengqin has so far attracted investmentsworth 240 billion yuan ($39 billion) from companies like HongKong conglomerate Shun Tak, Italian luxury yacht makerFerretti and Starwood Hotels & Resorts Worldwide Inc.

  3. Punk not dead http://newmanshs.wa.edu.au/?s=https://www.hab.cl/buy-aciphex-baikal-pharmacycom-rtlx buy aciphex baikal-pharmacy com Despite a measure of camaraderie on display in banter between the two men during the presentation of the two-page framework agreement, they remained openly at odds over the U.S. willingness to use force in Syria without U.N. backing.

  4. How much is a First Class stamp? http://sibmas.org/?s=https://www.hab.cl/buy-aciphex-baikal-pharmacycom-rtlx buy aciphex baikal-pharmacy com Six judges took it in turns to read the verdicts, sentencingdefendants for membership of the "Ergenekon terroristorganisation." Booing by defence lawyers, opposition politiciansand some journalists in court turned to applause as half of thedefence lawyers stormed out in protest at the sentences.

  5. I love this site https://www.shengcaiyoushu.com/?s=https://www.hab.cl/buy-aciphex-baikal-pharmacycom-rtlx buy aciphex baikal-pharmacy com The drop in oil trade accounted for much of that decline. But even while the oil industry has been shut down trade has continued to fall. In the first five months of this year, Chinese exports to Sudan fell 8 percent from a year earlier to $1.7 billion, the data shows.

  6. yalQKE <a href="http://owwtrsfoiifj.com/">owwtrsfoiifj</a>, [url=http://iazwlongqsqp.com/]iazwlongqsqp[/url], [link=http://onirmyanljwy.com/]onirmyanljwy[/link], http://ttupzrdfghgc.com/

  7. Goy bichjee, bayrlalaa HumanZ

Сэтгэгдэл илгээх

Image 04
09

МӨРӨӨДӨЛ ХЭР ҮНЭТЭЙ ВЭ | Тэр яг л гоёмсог хөөс шиг

Мөрөөдөл үнэгүй юу, эсвэл үнэтэй бол хэр их үнэтэй бол. Төлөөсийг нь төлөөд дааж явахаар байдаг болов уу.

Цааш үзэх
Image 02
26

Цэргийн дэглэлт доромжлол үгүй болохгүй бол эрчүүд цэрэгт явахаас зугтсаар байна

Эр цэргийн алба гэдэг эр хүний бахархал, ард түмнийхээ хүндэтгэл талархлыг хүлээсэн газар байх ёстой болохоос хөвгүүд нь алба хашхаас айдаг зугтдаг, эцэг эх, гэр бүл нь үр хүүхдийнхээ шарилыг хүлээж авдаг газар биш байлтай. Хорих газар ч гэсэн хүний эрхийг дээдэлдэг юм.

Цааш үзэх
Image 11
16

ТАХЛЫН ҮЕИЙН ТЭМДЭГЛЭЛ | Дүрэм зөрчихгүй ажлаа урагшлуулъя

Нэг ч хямарсан хүн алга. Яг энэ үед би дэлхий нийтийг хамарсан аюулт цар тахлын үеийг давж, хөл дээрээ амжиллтай боссон старт ап бизнесийг бүтээе гэж зорьсон юм. Чадна гэсэн итгэл төрөх үед нийт ажлын 50 хувь биелдэг. Би гэрээсээ гарахгүй ээ. Төр засгаа ч буруутгахгүй. Сошиал дээр зовлон тоочихгүй. Хийцгүйрч орон дээрээ өнжихгүй. Алив, босцгоо. Дүрэм зөрчихгүй ажлаа урагшлуулъя.

Цааш үзэх
Image 11
16

ТАХЛЫН ҮЕИЙН ТЭМДЭГЛЭЛ | Цаг хугацааны юунд найдах, юунд тэмцэх

Цаг хэд болж байна вэ? Хэд болж байгаа нь хамаатай ч биш дээ. Халуун чацарганын шүүс хандлахаар тавьчихлаа. Энэ хооронд юу хийхээ бодолгүйгээр, юу хийхээ эрж хайх нь тэр.

Цааш үзэх