image

Сэрүүлэгтэйгээ зэрэгцэн босох зөвлөмжөөс

ЭРТЛЭН БОСОХ АРГА: 

1. Сунгалтын дасгал

Энгийн сунгалтын дасгал байхад хангалттай. Хөнгөн йог, бага зэргийн сунгалтын дасгал хийхэд биеийг эрч хүчээр цэнэглэнэ. Дасгал хийх явцдаа хөдөлгөөндөө анхаарлаа төвлөрүүлж, биеэс муу бүхэн гадагшилж байхаар төсөөлөн хийх хэрэгтэй. Ингэвэл бие эрт нойрноосоо сэрэх болно.

2. Дасгал

Халуун орноосоо босоод цэнгэг агаар амьсгалах цаг болжээ. Дасгал хөдөлгөөн, өглөөний гүйлт гэх мэт зүйлийг хийгээрэй. Таргалахгүй, оройтож орноосоо босохгүй.

3. Усаар цэнэглэ

Унтаж байх хугацаанд бие усыг байнга гадагшлуулж байдаг. Ийм учраас өглөө болгон сэрээд жүүс, цай уулгүй хүйтэн цэвэр ус уугаарай. Биеийг сэргээж, цусан дах сахарын хэмжээг тэнцвэржүүлж өгнө.

4. Яг цагтаа

Ижил цагт орондоо орж, сэрэх хэрэгтэй. Энгийн дүрэм хэдий ч тэр бүр дагаж чаддаггүй. Гэхдээ боломжгүй зүйл үгүй.

5. Зөөлөн, тансаг аяз

Түгшүүртэй сэрүүлгийн аяд сэрдэг хүмүүс зүрхний шигдээс өвчинөөр өвчлөх магадлал өндөр аж. Иймээс зөөлөн намуухан аяз сонсож босоорой.

6. Бүгдийг унтраа

Унтахаасаа цагийн өмнө утас, компьютер, телевизээ унтраа. Эдгээр техник хэрэгслээс ялгардаг гэрэл хүний тархинд саад учруулж нойр хулжаадаг байна.

7. Усанд ор

Мэдрэлийн систем, ядаргааг бүрэн тайлж чадах зүйл усанд орох. Иймдээ ч эртлэн босоод усанд ороорой.

8. Өглөөний цай уу

Эрт босоод эрүүл бүтээгдэхүүнээр өөртөө зориулан хоол хийгээд идээрэй. Илүү эрүүл, гялалзах болно.

9. Гүнзгий амьсгал

Эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу та ямар ч байсан өглөө эртлэн босоод гүнзгий амьсгаа аваарай. Унтсан биеийг сэргээх болно.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 03
05

“Токио-2020” олимпийн наадмын эрхийн оноо олгох тэмцээн үргэлжилж байна

Энэ тэмцээнд манай улсаас 20 тамирчин Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар, ОУХМ П.Нямлхагва, ОУХМ Ч.Болдбаатар, Мансоури Касваей Мохаммед, гавьяат тамирчин М.Бундмаа нарын удирдлагад хүч үзэх юм.

Цааш үзэх
Image 03
05

Төрийн дээд шагнал хүртсэн соёл, урлагийн салбарынхан

Тулгар төр байгуулагдсаны 2230, Их Монгол Улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний уламжлалт Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган төрийн одон, медаль хүртээсэн юм. Үүнд:

Цааш үзэх
Image 03
05

Нийгмийн даатгалын дэвтэр бүрэн цахимжлаа

Нийгмийн даатгалын дэвтэр цахим хэлбэрт шилжсэн нь дараах давуу талуудыг бий болгож байна.

Цааш үзэх