image

Үр бүтээмжтэй ажиллах ЭНГИЙН, ШАЛГАРСАН аргууд

Хэрэв та ажилдаа хандах хандлагаа өөрчилж, идэвх санаачлагатай хүн болж өндөр бүтээмжийг ажилдаа бий болгохыг хүсэж байвал хамгийн түрүүнд  дараах үйл ажилгаануудыг өөрийн ажиллах арга барилдаа тусгаж өгөөрэй.

1.       Төлөвлөж ажилла:

Жижиг, том гээд өөрийн хийх ажлуудыг төлөвлөгөөнд оруулж төлөвлөгөөнийхөө дагуу ажиллах нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг  байна. Учир нь тухайн хүн төлөвлөөгүй олон ажлаас алийг нь хийхээ мэдэхгүй төөрч будлисаар цаг хугацаа ихээр алддаг  бол урьдчилан төлөвлөсөн ажлаа цаг тухайд нь оновчтой хийж гүйцэтгэх нь ажлын бүтээмжид өндрөөр нөлөөлдөг байна.

2.       Санаачлагатай ажилла:

Өөрийн хийж буй ажилдаа санаачлагатай хандах нь мөн ажлын бүтээмжид нөлөөлдөг байна. Улиг болсон зүйлсээ өдөр бүр давтан хийх  бус шинэ зүйлс эрэлхийлж эрэн хайж шинэ санаа гаргаж түүнийгээ өдөр тутам хийдэг ажилдаа нэвтрүүлэх нь  дан ганц таны ажлын бүтээмжид нөлөөлөхөөс гадна эргэн тойрон хийгээд ажлын газрын хамт олонд чин нөлөөлж улмаар ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг байна.

3.       Хариуцлагатай ажилла:

Өөрийн хийж буй  ажилдаа хариуцлагатай хандаж сураарай. Хэрэв та хийж буй ажилдаа өндөр хариуцлагатай хандаж хийх ёстой цагтаа ажиллаа хийж, дуусгах  ёстой үедээ ажиллаа дуусгаж чадвал та дараагийн ажлаа илүү эрч хүчтэйгээр, илүү өөртөө итгэлтэйгээр эхлүүлэх болно энэ нь ажлын бүтээмжид шууд нөлөөлдөг байна.

4. Анхаарлаа төвлөрүүлж ажилла:

Та ажиллаа хийж байгаа үедээ зөвхөн өөрийн ажил, тухайн өдөр хийх ёстой ажлынхаа төлөвлөгөөнийхөө талаар л бодоорой. Анхаарлаа дан ганц ажилдаа төвлөрүүлж  өөр бусад хувийн асуудал, өөрийн цахим сүлжээ зэргээ хойш тавьж сураарай. Энэ нь дан ганц ажлын бүтээмжид нөлөөлөөд зогсохгүй таныг амар тайван ажиллахад тань  туслах болно.

5. Эрүүл мэнддээ анхаарч ажилла:

Сайн унтаж амрах,  эрүүл тэжээллэг хоол идэх мөн дасгал хөдөлгөөн тогтмол хийж эрүүл мэнддээ анхаарал хандуулах нь таны бие организмыг хэвийн байлгахаас гадна ажлын бүтээмжид нөлөөлөх болно. Учир нь та эрүүл саруул байснаар таны ажил илүү ихээр урагшлах болно шүү дээ.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 03
04

Номын тэмдэглэл үр дүнтэй хөтлөх есөн зөвлөгөө

Унших явцад таалагдсан эшлэл, санаа зэргийг номон дээрээ тэмдэглэж байх. Тодруулагч, харандаа, өнгийн үзэг ашиглан таалагдсан, чухал хэсгийн доогуур тэмдэглэл хийгээрэй. Номоо эргэн сөхөхөд шууд л хамгийн таалагдсан бөгөөд чухал санаа өгөх үг өгүүлбэр нүдэнд тусдаг байвал номоос авах ёстой зүйлээ дэгээдэж буйтай адил. Нэг танил маань номын бүлэг бүрээс төрсөн санаагаа наадаг цаасан дээр тэмдэглэж дунд нь хавчуулдаг. Хэрэв номоо алаг эрээн болгохыг хүсдэггүй бол энэ арга тустай. Аль нь байлаа ч дараа нь тэмдэглэл хөтлөх, нийтлэл бичвэр бичих, номын гол санаагаа тодорхойлоход тусалдаг юм шүү.

Цааш үзэх
Image 03
04

М.Энхтуяа: Давсны хэрэглээг багасгаснаар цусны даралт ихсэлтээс сэргийлэх боломжтой

Цусны даралт ихсэх өвчний талаарх зөвлөгөө мэдээллийг БЗД-ийн ЭМТ-ийн СА-1-ийн зүрх, судасны сувилагч М.Энхтуяа хүргэж байна.

Цааш үзэх
Image 03
03

Мөрийтэй тоглох болон зохион байгуулах талаар таны мэдэх шаардлагатай хууль зүйн асуудлууд

Мөрийтэй тоглоом гэдэгт шоо, хөзөр зэрэг цэвэр тохиолдлоор шийдэгддэг тоглоомуудыг, мөн тоглогчийн ур чадвараас хамаарах бүхий л төрлийн аз сорьсон тоглоомуудыг ч хамааруулж үздэг ба бидний эргэн тойронд мөрийтэй тоглоомыг ашиг хонжоо олох зорилгоор сошиал суваг ФБ групп-үүдэд зохион байгуулах үзэгдэл олшроод байгаа. Бид энэ талаар эрх зүйн мэдлэг хомс байгаагаас шалтгаалан мөрий тавьж азаа үзэх нь хуульд заасан гэмт хэрэг, зөрчилд холбогдох үндэслэл болж байна.

Цааш үзэх
Image 03
03

ТАНД ХЭРЭГТЭЙ: Шүдний OO-ны өнгөт тэмдэглэгээ ямар утгатай вэ

Шүдний ОО сонгохдоо ихэнх хүмүүс түүний дотоод найрлага, дуусах хугацаа, эрүүл мэндийг хэрхэн дэмжиж үзүүлэлтүүд мөн зарим төрлийн амт үнэрийг анхаардаг.

Цааш үзэх