image

Бизнес шинээр эрхлэгчдийн гаргадаг ТАВАН АЛДАА

1.Бизнесийн  өсөлтийн үе шатнаас өмнө хэт их зардал гаргах

Бизнес шинээр эрхлэгчдийн гаргадаг нэгэн ноцтой алдаа бол тухайн эрхэлж буй бизнес нь өсч эхлэхээс өмнө хэт их хөрөнгө оруулалт хийдэг. Ихэнх шинэ компанийн эзэмшигчид тэдэнд байгаа санхүүгийн нөөц бололцооноос давж мөрөөдсөний улмаас, ашиг орлого олж эхлэхээс өмнө хамаг мөнгөө шавхдаг. Үүнээс зайлсхийхийн тулд та хамгийн гол нь тэвчээртэй байж, компаниа удаан ч гэсэн тогтвортойгоор өсгөх, хөрөнгөө зохистой зарцуулах хэрэгтэй.

2.Өрсөлдөөнийг дутуу үнэлэх

Хэчнээн та тухайн зах зээлийн цоорхойг олж уг бизнесийг эхлүүлсэн ч бай, таны бүтээгдэхүүн үйлчилгээ яг цор ганц байж чадах эсэхийг, мөн түүнчлэн ямар төрлийн өрсөлдөөнтэй тулгарч болохыг сайтар нягтлах хэрэгтэй. Зарим бизнес эрхлэгчдийн гаргадаг алдаа нь өрсөлдөгчийн бүтээгдэхүүнээс ялгаатай талаа тодотгохын тулд маркетингийн арга заль хэрэглэхэд хэт анхаардаг. Ингэснээр таны бүтээгдэхүүнийг ч хэзээ нэгэн цагт хэн нэгний бүтээгдэхүүн орлож болохыг умартдаг юм.

3.Туйлбаргүй онлайн маркетинг

Хэрвээ та онлайнаар маркетингийн үйл ажиллагаагаа эрхэлдэг бол хамгийн гол нь тууштай байж байж л амжилтад хүрнэ. Таны брэндийг хэрэглэгчид таниж мэдэж болохуйц маш олон онлайн платформ байгаа хэдий ч, тэд олж харж чадахгүй байгаа зүйлээ хэрхэн цааш түгээх билээ дээ.   

4. Мэдээлэл бус зар сурталчилгаа шейрлэдэг

Зарим бизнес эрхлэгчид шинэ бизнесээ сурталчлахын тулд олон тооны аккаунт үүсгэн, таньдаг мэддэг хүн болгон руугаа  түм буман зар сурталчилгаа явуулдаг. Ингэснээр  эхэн үедээ дагагчдад нь сонирхолтой санагдаж, шейрлэдэг ч, яваандаа уг зар сурталчилгааны үерээс залхахад хүргэдэг байна.  Гэсэн хэдий ч, та уламжлалт сурталчилгааны хэв маягт баригдахыг хүсэхгүй байгаа бол бусдын анхаарлыг татахуйц, хүртээмжтэй контент хийх хэрэгтэй. Яг л hamptoncreek Instagram хуудсандаа худалдаж буй экологийн бүтээгдэхүүнүүдээрээ харахад зугаатай хэрнээ эрүүл мэндэд ашиг тустай хоолны жорууд оруулсантай адил.

5. Маш олон шинэ санааг нэгэн зэрэг хэрэгжүүлэхийг оролдох

Хоёр туулай хөөсөн анчин хоосон хоцордог үлгэрээр, шинэ бизнес эрхлэгчид чухал нэг хоёр санаан дээр төвлөрөхгүй, үй түмэн санаагаа хэрэгжүүлэх гэж оролдсоноор бүтэлгүйтдэг. Танд бизнесээ өргөжүүлэх, бүтээгдэхүүнээ сурталчлах маш олон санаа байж болох ч, тэдгээр дунд огт хэрэггүй санаа байдаг гэдгийг ялгаж салгах нь чухал.

Та бизнесээ эхлүүлэхдээ, маш олон санааг хэрхэн хязгаарлаж, аль алиныг хэрэгжүүлэхийг мэдэхгүй байгаа бол эхлээд хамгийн дуртай 5 жагсаалтаа гарга. Үүний дараагаар, тухайн шинэ санаа бүрийн компанийг тань хөгжүүлэх, ашиг олж болохуйц 3 арга замыг бич. Хэрвээ таны бичсэн санаанууд үнэхээр л ашиг тусаа өгөхүйц бол та уг жагсаалтыг төвөггүйхэн  гаргаж чадна. Харин ийнхүү гаргаснаар та цөөн хэрнээ чанартай шинэ санаануудаа хэрэгжүүлэх боломжтой болно.

 Эх сурвалж: www.businessblogshub.com

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 01
13

HUMANZ | Ном уншдаг хүмүүс өсөн дэвжих магадлал илүү их байдаг

Боловсролын ухааны профессор Анна Чунинхам нь өөрийн хийсэн судалгааны ажилдаа тогтмол ном унших нь тухайн хүнийг улам ухаалаг болгодог хэмээн цохон тэмдэглэжээ. Энэ нь танд зөвхөн өргөн мэдлэг олгохоос гадна амьдралд тань хэрэг болох олон ач тустай. Зарим тохиолдолд та өөрөө ч мэдэлгүй номоос олж авсан мэдлэгээ амьдрал дээр хэрэгжүүлж байдаг.

Цааш үзэх
Image 01
12

Харуки Муракамагийн зохиолын сэтгэлийн утас хөндсөн ишлэлүүд

- Чи намайг оршин тогтнож байсныг, тэр байтугай чиний дэргэд ингээд зогсож байсныг санах болов уу?

Цааш үзэх
Image 01
12

Эцэг эхийнхээ мөрөөдлийг нэг удаа ч гэсэн асууж байсан уу, тэд юуг мөрөөддөг байсан бол

Таны ээж аав, эмээ өвөөгийн жинхэнэ хүсэл мөрөөдөл юу юм бол, үр хүүхэд, ач зээ нь эрүүл саруул, жаргалтай байх мөрөөдөл нь үү, энэ талаар нэг удаа ч гэсэн нухацтай бодож, ярилцаж, асууж үзэж байсан уу. Үгүй л болов уу гэдэгт би итгэлтэй байна. Яагаад гэвэл бид өөрсдийн амьдрал, мөрөөдөлдөө санаа тавиад хэтэрхий завгүй байдаг.

Цааш үзэх
Image 01
11

ЯПОН улсад суралцах гурван БОЛОМЖ

Хөгжилтэй улс орнууд өөрийн улсын иргэдийн боловсрол, хүмүүжилд тэргүүн зэргийн анхаарал тавьж хөгжүүлж байж амжилтад хүрсэн нь тогтоогдоод байна. Япон улс бол боловсролын системээр дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг.

Цааш үзэх