image

ЯПОН улсад суралцах гурван БОЛОМЖ

Хөгжилтэй улс орнууд өөрийн улсын иргэдийн боловсрол, хүмүүжилд тэргүүн зэргийн анхаарал тавьж хөгжүүлж байж амжилтад хүрсэн нь тогтоогдоод байна. Япон улс бол боловсролын системээр дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг.

2008 онд Япон улсын Засгийн газар 2020 онд гадаадаас тус улсад суралцагдын тоог 300 мянгад хүргэж, нэмэгдүүлэх зорилтыг тавьж байсан юм. Түүнчлэн 2018 онд дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтын эхний 30-д бичигдэх зорилтыг 2000 онд тавьж байсан нь өдгөө биеллээ олж, Токиогийн их сургууль дэлхийн чансаанд 21-т бичигдэж байгаа юм.

Одоогоор Япон улсад 6000 гаруй монгол иргэн ажиллаж, амьдарч байгаа гэх тооцоо байдаг. Монголчууд бид Япон улстай эдийн засгийн чөлөөт худалдааны хэлэлцээрийг үзэглэж, ажиллах хүчийг Японд бэлтгэх ажлыг хэрэгжүүлж эхэлсэн. Тиймээс Японд суралцах, тус улсаас туршлага судлах боломж бидэнд илүү нээлттэй болоод байна. Хэрэв танд Японыг зорих хүсэл байгаа бол тус улсад сурах эсвэл ажиллахын тулд ямар шалгуурыг хангах ёстойг маш сайн судалсан байх ёстой. Тиймээс Японд суралцах талаар өөрийн туршлагаас хуваалцаж байна. Япон Монголын төв бол мэдээллийг олж авах хамгийн баттай найдвартай газар. Тэндээс та сургуулиудын танилцуулга болон зөвлөгөө зөвлөмж авч болно. Сонирхсон сургуульд тань гадаад оюутнуудад ямар боломж нээлттэй байгааг тэндээс олж болно. Дээр дурдсанчлан Япон улсад суралцах гадаад оюутны тоог нэмэгдүүлэх ажлын хүрээнд тус улсаас их, дээд суралцах гадаад оюутнуудад тавих шалгуураа багасгаж, тэтгэлгийн хувийг бага гэлтгүй бүх их сургуульд олгодог болсон юм. Тиймээс та 10, 50, 80 гээд хэдэн ч хувийн тэтгэлэг олох боломжтой гэдгийг санах хэрэгтэй. Хэрэв Япон улсад суралцахаар шийдсэн бол танд ерөнхий гурван сонголт байдаг.

Эхнийх нь буюу хамгийн сайн сонголт бол мэдээж улсын тэтгэлэгт хөтөлбөр. Энэ тэтгэлгээр ирсэн бол та сургуулийн төлбөрийнхөө 100 хувь эсвэл тодорхой хувийг даалгуулахаас гадна сар бүр улсаас тэтгэлэг авах боломжтой. Энэ тэтгэлэгт хөтөлбөр нь ихэвчлэн эхний нэг жил хэлний бэлтгэлд сургадаг бөгөөд тэндээс нь их дээд сургуульд орох шалгалтын дүн болон мэргэжлээс нь хамааран аль нэг улсын нэртэй сургуульд сургадаг. Мэдээж бакалавр болон мастер доктор зэрэг та хүссэнээрээ хүсэлт гаргах боломжтой.

Хоёрдугаарт, хувийн зардлаар сурах. Ингэхийн тулд та болон таны гэр бүл үүнд гарах зардалд бэлэн байх шаардлагатай . Учир нь ганц сургуулийн төлбөр гэлтгүй байр, хоол, унаа, утасны зардлаас авахуулаад маш олон зардлууд гарна. Тэр зардлуудыг төлөхийн тулд гэрээсээ мөнгө авна эсвэл цагийн ажил хийж цалингаараа болгоно. Гэхдээ Японы ихэнх сургууль сайн суралцагчдынхаа сургалтын төлбөрийн тодорхой хувиас чөлөөлдөг эсвэл сар бүр тэтгэлэг өгдөг тул хэрэв та хичээж чадвал тэр тэтгэлэгийг авах бүрэн боломжтой юм .

Гуравдугаарт, гэрээгээр сурах боломжтой. Жишээлбэл сонингийн тэтгэлэгт хөтөлбөр болон үйлдвэрийн гэрээт ажилтан зэрэг боломжууд бий. Таны байр, сургуулын төлбөр зэргийг төлөх ч мэдээж ажил тань тийм ч амар байхгүй болов уу. Ихэнх гэрээгээр ирсэн оюутнууд хийх ажлаасаа болж хүссэндээ хүрэлгүй нутаг буцах тохиолдол их гардаг. Ерөнхий процессийн хувьд бол ихэвчлэн хэлний бэлтгэлд нэг жил, жил хагас эсвэл хоёр жил сурна . Дараа нь таны боловсрол эзэмшсэн хугацаа 12 жилээс дээш байвал аль ч их дээд сургуульд суралцах хүсэлт гаргаж болно. Эсвэл Коллежид орж болно. Ихэнх коллеж хоёр жилийн хугацаатайтай байдаг. Харин их дээд сургууль дөрөв эсвэл тав зарим нь мэргэжлээсээ шалтгаалж зургаан жил ч байх тохиолдол бий.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 01
13

HUMANZ | Ном уншдаг хүмүүс өсөн дэвжих магадлал илүү их байдаг

Боловсролын ухааны профессор Анна Чунинхам нь өөрийн хийсэн судалгааны ажилдаа тогтмол ном унших нь тухайн хүнийг улам ухаалаг болгодог хэмээн цохон тэмдэглэжээ. Энэ нь танд зөвхөн өргөн мэдлэг олгохоос гадна амьдралд тань хэрэг болох олон ач тустай. Зарим тохиолдолд та өөрөө ч мэдэлгүй номоос олж авсан мэдлэгээ амьдрал дээр хэрэгжүүлж байдаг.

Цааш үзэх
Image 01
12

Харуки Муракамагийн зохиолын сэтгэлийн утас хөндсөн ишлэлүүд

- Чи намайг оршин тогтнож байсныг, тэр байтугай чиний дэргэд ингээд зогсож байсныг санах болов уу?

Цааш үзэх
Image 01
12

Бизнес шинээр эрхлэгчдийн гаргадаг ТАВАН АЛДАА

Бизнес шинээр эрхлэгчдийн гаргадаг нэгэн ноцтой алдаа бол тухайн эрхэлж буй бизнес нь өсч эхлэхээс өмнө хэт их хөрөнгө оруулалт хийдэг. Ихэнх шинэ компанийн эзэмшигчид тэдэнд байгаа санхүүгийн нөөц бололцооноос давж мөрөөдсөний улмаас, ашиг орлого олж эхлэхээс өмнө хамаг мөнгөө шавхдаг. Үүнээс зайлсхийхийн тулд та хамгийн гол нь тэвчээртэй байж, компаниа удаан ч гэсэн тогтвортойгоор өсгөх, хөрөнгөө зохистой зарцуулах хэрэгтэй.

Цааш үзэх
Image 01
12

Эцэг эхийнхээ мөрөөдлийг нэг удаа ч гэсэн асууж байсан уу, тэд юуг мөрөөддөг байсан бол

Таны ээж аав, эмээ өвөөгийн жинхэнэ хүсэл мөрөөдөл юу юм бол, үр хүүхэд, ач зээ нь эрүүл саруул, жаргалтай байх мөрөөдөл нь үү, энэ талаар нэг удаа ч гэсэн нухацтай бодож, ярилцаж, асууж үзэж байсан уу. Үгүй л болов уу гэдэгт би итгэлтэй байна. Яагаад гэвэл бид өөрсдийн амьдрал, мөрөөдөлдөө санаа тавиад хэтэрхий завгүй байдаг.

Цааш үзэх