image

Малгай нь томдсон мэдээ буюу СЕНСАЦИ ХӨӨСӨН БИЧВЭРҮҮД

Нийгэмд гэр бүлийн хүчирхийллээс үүдэж үйлдэгдэж байгаа гэмт хэргийн тоо өсөхийн хажуугаар үүнийг дагаад үйлдлүүд нь улам хэрцгий балмад болж  байна.

Тэр дундаа хүнлэг бус араатан сэтгэлтэй хэсэг бүлэг нөхдүүдийн хийсэн бусармаг үйлдэл сүүлийн жилүүдэд улам ихээр хүүхэд эмэгтэйчүүдийг айдаст автуулах боллоо. Уг нь эцэг эх, эхнэр нөхрийн харилцаа хэнээс ч хараат бус байх учиртай. Гэтэл эрүүгийн ертөнцөд сүүлийн үед дуулдах болсон гэмт хэргүүд эхнэр нөхөр, эгч, ах, дүүсийн хооронд үйлдэгдэж энэ цагын жигшүүрт мэдээллийг гааруулж улмаар нийгэмд тодорхой хэмжээний айдас түгшүүрийг бий болгож байна. Үүнд нэг талаас хэтэрхий сенсаци хөөж хэн нэгнээсээ түрүүлж аливаа зүйлийг мэдээллэж хандалтаа өсгөх гэсэн хэсэг бүлэг аминчхан хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, нөгөө талаас гэр бүлийн хүрээнд хэрцгий балмадаар гэмт хэрэг үйлдэж байгаа гэмт хэрэгтнүүдэд оноож байгаа манай хуулийн зүйл заалт арай л жулдаад буруугүй буруутан болоод байх шиг. Тодруулбал, сүүлийн үед манай зарим нэг хэвлэл мэдээллийн байгууллага тэр дундаа нэр бүхий зарим сайтууд мэргэжлийн ёс зүйгээ хэтэрхий уландаа гишгэлж, ажиглаад харвал гэмт хэргийг бараг л детальчилж мэдээллэх нь халаг байх юм. Хамгийн сүүлийн жишээ л гэхэд “11 дүгээр сарын 3-ны өдөр хичээлдээ явахаар гэрээсээ гараад сураггүй байсан өсвөр насны охины цогцсыг өчигдөр 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс олсон” талаарх мэдээллийг хэд хэдэн сайт өөрийн хуудсаараа дамжуулан ард иргэдэд мэдээллэв. Хамгийн харамсалтай нь нэр бүхий редакциуд мэдээллийг анх түгээхдээ ах нь дүүгээ мөчилж алаад, гэр хорооллын гудамжинд хаячихсан байсан мэтээр мэдээллэв. Гэвч тэрхүү сүр сүр гарчигтай мэдээнүүдийг нь ороод уншихаар үнэхээр ах нь дүүгээ мөчлөөд алчихсан гэсэн баттай нотолгоотой ганц ч өгүүлбэр байхгүй байгаа юм. Зөвхөн эдгээр сайтуудын мэдээнээс иргэдийн олж унших юм нь “Энэ сарын 13-ны өдөр алга болсон охины цогцсыг өчигдөр буюу 23-ны өдөр олсон. Хэргийг одоо шалгаж байгаа, урьдчилсан байдлаар уг хэрэгт сэжиглэн нэг иргэнийг саатуулан мөрдөн шалгаж байгаа бөгөөд тэр нь түүний ах гэсэн” л  мэдээлэл байгаа юм.

Эндээс харахад хохирогч охины үхэлд түүний ахыг энэ хэрэгт холбоотой байж болзошгүй хэмээн мөрдөн шалгаж байна гэдэг бол уг нь хэн хүн уншихад ч гэмт хэргийн эцсийн үнэн олдоогүй, зөвхөн шалгалтын хэмжээнд байгаа юм гэж ойлгогдохоор байгаа юм. Түүнээс биш дахин хэлэхэд эдгээр сайтуудын тэрхүү сүр сүр гарчигтай мэдээнүүдэд “ах нь дүүгээ мөчлөөд алчихсан” гэсэн баттай нотолгоотой ганц ч өгүүлбэр байхгүй байна.

Ийм байхад Цагдаа, Шүүх, Прокурорын байгууллагаас урьтаж, тэдний өмнөөс гэмт хэрэгтэн мэтээр хохирогч охины ахыг яллаж, түүнийг энэ хэргийг хийсэн мэтээр мэдээллэх нь хэр үнэнд нийцэх вэ гэдгийг тэрхүү редакцийн эрхлэгчдээс энэхүү бичвэрээр дамжуулан асууя.

Уг нь хэвлэл мэдээллийн ёсзүйн зарчмын 1 дүгээр зүйлийн 3 дугаар заалтад:

Ø  Бүтээлийн гарчиг, зураг, дүрс, дуу, график, ишлэл зэрэг нь агуулгыг буруугаар ойлгуулах, хэт хялбарчлах, мэдээллийг нөхцөл байдлаас салгаж мушгин гуйвуулах ёсгүйг үргэлж санаж, ийм зөрчил гаргахгүйн төлөө ажиллана.

Мөн 4 дүгээр зүйлд “Аливаа мэдээллийг зохисгүй хэлбэрээр дуулиантайгаар түгээхээс татгалзана” гэж заасан байдаг бөгөөд 2 дугаар заалтад нь:

Ø  Шүүх гэм буруутайг нь нотлоогүй бол хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй гэж тус тус хуульчилан заасан байдаг.

Энэ мэтчилэн сэтгүүлч хүний сэтгүүлзүйн салбар хэмээх дөрөвдөгч засаглалын орон зайд хэрхэн яаж ажиллах чиг үүрэг, хэм хэмжээ, ёс зүйн зарчмыг хуулиар зааж өгөөд тэр дундаа дотор нь ямар ч мэргэжлийн нэр томьёолол оруулалгүйгээр хэнд ч ойлгомжтойгоор тайлбарлаад бичцэн байхад сүртэй гарчгаар малгай хийж, бүр гэмт хэргийг деталчилж бичих буюу амийг нь хөнөөгөөд мөчилж, шуудайлжээ хэмээн сенсацтайгаар гэмт хэргийг нарийвчилан мэдээллэх нь сэтгүүлзүйн үнэнийг өгүүлэх, хүнлэг энэрэнгүй байх зарчимд маш ихээр харшилж байгаа юм. Өөрөөр хэлбэл, ёс зүйн зарчимаа сэтгүүлчид мөрдөж ажиллахгүй, дураараа загнаж байна гэдэг бол эх адаггүй тонгочиж байгаа хэрэг мөнөөсөө мөн.

Эцэст нь хэлэхэд “Сэтгүүлзүй бол бичиж нийтэлсэн, хэлсэн ярьсан зүйлээсээ хамаарч ямагт нийгмийн өмнө үүрэг хариуцлага хүлээж байдаг чухал салбар.

Тэр дундаа сэтгүүл гэдэг мэргэжил бол ямар ч мэргэжлийн хүн мэргэшиж болдог онцлог мэргэжил” юм. Гэхдээ ямар ч мэргэжлийн хүн эзэмшиж болох мэргэжил гээд дуртай бүхэн нь энэ салбарт ажиллаж, амныхаа хэрээр бурж болно гэсэн үг биш. Учир нь сэтгүүлзүйн салбарт ажиллаж байгаа хүн ухамсартай, хариуцлагатай, хувь хүний ёс зүйтэй байхаас гадна сэтгүүлзүйн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм журмыг мэддэг, түүнийгээ ажилтайгаа холбож мөрдөж баримталж ажиллаж чаддаг мэргэжлийн байх ёстой. Тэгэхгүй бол дээр хэлсэнчлэн малгайн томдсон мэдээ, сенсаци хөөсөн бичвэрүүдээс болж сэтгүүлзүйн салбарт ажиллаж байгаа мянган мянган хүний нэр хүнд шавартай холилдон иргэд сэтгүүлчдэд итгэх итгэл алдран оюун санаа нь төөрөгдөлд орж нийгэмд даяар нь айдаст автсан олон олон алдаа зөрчлүүд гарсаар л байх болно. Энэ бол өргөн утгаараа сэтгүүлчид мэргэжлийн байх, хариуцлагатай байх, ёс зүйтэй байх асуудал юм. Мөн сэтгүүлчид мэргэжлийн хүрээнд алдаа эндэгдэл гаргасан бол эргээд хариуцлагаа үүрч чаддаг байх тухай асуудал юм.

Ч.Содномдаржаа

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 01
27

Зарим газраар салхи шуургатай байхыг анхааруулж байна

Өнөөдрийн 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Цааш үзэх
Image 01
27

"НИЙСЛЭЛД СААРАЛ УСЫГ ТҮЛХҮҮ АШИГЛАЖ, ЦЭВЭР УСНЫ ХЭРЭГЛЭЭГ БАГАСГАНА"

Монголын Мянганы сорилын сангаас Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд Олон улсын усны байгууллага (IWA)-аас Ус суваг усжуулалтын газарт AquaRating аудитыг хийсэн ба өчигдөр УСУГ-т олон улсын усны байгууллагын сертификатыг гардууллаа. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Нийслэлд саарал усыг түлхүү ашиглаж, цэвэр усны хэрэглээг багасгах бодлого барина” хэмээжээ

Цааш үзэх
Image 01
27

20 долларын дэвсгэртийн нүүрийг Харриет Табманы зургаар солих ажлыг эхлүүлжээ

20 долларын дэвсгэртийн нүүрийг 2016 онд Харриет Табманы зургаар солихоор Барак Обамагийн засаг захиргаа зарлаж байсан ч Доналд Трамп ерөнхийлөгч болсны дараа тэрхүү ажил зогссон юм.

Цааш үзэх
Image 01
27

Монгол залуус PUBG Mobile-ын дэлхийн аваргад гуравдугаар байр эзэллээ

1.3 сая ам.доллар(3.7 тэрбум төгрөг)-ын шагналын сантай "PUBG Mobile Global Championship S0" буюу PUBG Mobile-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНЭУ-ын Дубай хотод болж өндөрлөв.

Цааш үзэх