image

Стив Жобсын үлдээсэн сүүлийн захидал | Биеэ бодож, бусдыг хүндэлж, хайрлах...

"Apple Inc" компанийн CEO Steve Jobs-ын үлдээсэн сүүлийн захиа!

Миний бие Бизнесийн ертөнц дэх хамгийн оргил цэгт нь хүрч үзсэн. Бусдын нүдээр бол миний амьдрал амжилтаар дүүрэн мэт харагдаж байгаа.
Ажлаас гадуур өөр зүйлээс аз жаргал авах зүйл гэвэл миний амьдралд үнэхээр бага байдаг, эцэст нь хөрөнгө мөнгө, баялаг бол амьдралын зөвхөн нэг хэсэг нь л байдаг, түүнд л миний амьдрал дасаж хэвшсэн.

Яг энэхүү мөчид, эдгэршгүй өвчтэй гээ мэдэн орон дээр хэвтэнгээ туулсан амьдралаа эргэн нэг харахад, үхэлтэй нүүр тулах цаг улам ойртох тутам эд баялаг хөрөнгөөрөө бахархаж байсан маань ямар ч үнэ цэнэгүй, утгагүй байсныг маань ойлгуулж байна.

Түнэр харанхуйд, би сэхээ амьдруулахын машины ногоон гэрэл болон түүнээс гарах шунгинасан дуу авиаг сонсож байна, надад бурхны амьсгалах чимээ, үхэл хоёр улам ойртож байгаа нь мэдрэгдэж байна.

Бид бүхэн насан туршид амьдрахад хангалттай эд хөрөнгө, баялаг хураасан үед эд баялгаас өөр зүйлийг хүсэж мөрөөдөх хэрэгтэй юм байна гэдгийг одоо л би ойлгож байна.

Хүмүүс бид эд баялгаас илүү чухал зүйлсэд анхаарал тавих ёстой:

Магадгүй багадаа мөрөөдөж байсан зүйлсэд, хайр дурлалд, урлагт,

Эд баялгийн хойноос зогсолтгүй мөшгөж, зүтгэвэл эрүүл бус, учраа олохгүй хүн шиг болно, яг л над шиг.

Бурхан бидэнд, эд хөрөнгөнд төөрөгдөх сэтгэл зүрхийг биш, бүх хүний зүрхэнд орших хайрыг мэдрүүлэх тийм мэдрэмж хайрласан.

Амьдралд бий болгосон эд хөрөнгийг би өөртэйгөө цуг авч явж чадахгүй.

Зөвхөн хайртай хүмүүсээс минь надад үлдээсэн тэр үнэлшгүй сайхан дурсамжуудыг л авч явж чадна.

Зөвхөн эдгээр амьдралд олох хайр халамжууд л чамайг дагаж явдаг, мөн чамд үргэлж хань болж явна, бас чиний явах замыг үргэлж гэрэлтүүлэх хүч чадал нь болох юм.

Хайр бол мянган бээрийг аялна.Амьдралд бол хязгаар гэж байхгүй. Хаашаа явмаар байна, тэгвэл тийшээгээ л яв. Өөрийнхөө хүссэн зорилгодоо хүр. Энэ бүхэн зөвхөн чиний зүрхэнд тань гарт тань бий.

Хэрэв хүмүүс надаас хамгийн үнэтэй ор гэж ямар байдаг вэ? Гэж асуувал би:” өвчтөний ор” гэж хариулна….

Амьдралд чи өөрийнхөө өмнөөс машиныг чинь унаад хүссэн газарт чинь хүргэж өгөх хүн хөлсөлж болно, мөн чиний өмнөөс ажлаад чамайг илүү их мөнгөтэй болгох хүн бас хөлсөлж болно, гэвч чи хэзээ ч өөрийнхөө өмнөөс өвчин тусаад эмнэлэгт хэвтэх хүн хөлсөлж чадахгүй.

Материаллаг зүйлс бол олдож болно. Гэвч нэг л зүйлийг чи алдсан хойно оо ахиж хэзээ ч олж чадахгүй тэр бол “Амьдрал” юм.

Мэс заслын өрөө рүү орох гээд хэвтэж байх зуур чи нэг зүйлд харамсах болно, тэр бол уншиж дуусаагүй байгаа “Эрүүл амьдралын талаарх ” гэсэн ном юм. Би яагаад уншиж дуусгасангүй вэ? Яагаад хэрэгжүүлсэнгүй вэ? Хэмээн өөртөө харамсана.

Амьдралын аль үе шатанд чи амьдарч байгаагаас үл шалтгаалан бид нарын амьдралын Хөшиг нэг л өдөр хаагдана.

Гэр бүлээ хайрла, эхнэр хүүхдээ хайрла, найз нөхдөө хайрлаарай.

Биеэ бодож, бусдыг хүндэлж, хайрлаж яваарай.

 

1 Сэтгэгдэл:

  1. Хүн болгон уншаасай..амьдралдаа хэрэгжүүлээсэй

Сэтгэгдэл илгээх

Image 01
27

Зарим газраар салхи шуургатай байхыг анхааруулж байна

Өнөөдрийн 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Цааш үзэх
Image 01
27

"НИЙСЛЭЛД СААРАЛ УСЫГ ТҮЛХҮҮ АШИГЛАЖ, ЦЭВЭР УСНЫ ХЭРЭГЛЭЭГ БАГАСГАНА"

Монголын Мянганы сорилын сангаас Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд Олон улсын усны байгууллага (IWA)-аас Ус суваг усжуулалтын газарт AquaRating аудитыг хийсэн ба өчигдөр УСУГ-т олон улсын усны байгууллагын сертификатыг гардууллаа. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Нийслэлд саарал усыг түлхүү ашиглаж, цэвэр усны хэрэглээг багасгах бодлого барина” хэмээжээ

Цааш үзэх
Image 01
27

20 долларын дэвсгэртийн нүүрийг Харриет Табманы зургаар солих ажлыг эхлүүлжээ

20 долларын дэвсгэртийн нүүрийг 2016 онд Харриет Табманы зургаар солихоор Барак Обамагийн засаг захиргаа зарлаж байсан ч Доналд Трамп ерөнхийлөгч болсны дараа тэрхүү ажил зогссон юм.

Цааш үзэх
Image 01
27

Монгол залуус PUBG Mobile-ын дэлхийн аваргад гуравдугаар байр эзэллээ

1.3 сая ам.доллар(3.7 тэрбум төгрөг)-ын шагналын сантай "PUBG Mobile Global Championship S0" буюу PUBG Mobile-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНЭУ-ын Дубай хотод болж өндөрлөв.

Цааш үзэх