image

ЦАГ АГААР | Улаанбаатар хотод шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно

2020 оны арваннэгдүгээр сарын 24-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно.

Салхи:  Ихэнх нутгаар хойноос секундэд 6-11 метр.

Агаарын температур: Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө 26-31 градус, өдөртөө    16-21 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Идэр, Тэс, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газар болон Орхон-Сэлэнгэ, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнодын тал нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө     7-12 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 21-23 градус, бусад хэсгээр 13-15 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

2020 оны арваннэгдүгээр сарын 25-наас 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас, 27-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ялимгүй цас орно. Салхи 25-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 17-22 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

Эх сурвалж: ЦУОШГ

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 01
27

Зарим газраар салхи шуургатай байхыг анхааруулж байна

Өнөөдрийн 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Цааш үзэх
Image 01
27

"НИЙСЛЭЛД СААРАЛ УСЫГ ТҮЛХҮҮ АШИГЛАЖ, ЦЭВЭР УСНЫ ХЭРЭГЛЭЭГ БАГАСГАНА"

Монголын Мянганы сорилын сангаас Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд Олон улсын усны байгууллага (IWA)-аас Ус суваг усжуулалтын газарт AquaRating аудитыг хийсэн ба өчигдөр УСУГ-т олон улсын усны байгууллагын сертификатыг гардууллаа. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Нийслэлд саарал усыг түлхүү ашиглаж, цэвэр усны хэрэглээг багасгах бодлого барина” хэмээжээ

Цааш үзэх
Image 01
27

20 долларын дэвсгэртийн нүүрийг Харриет Табманы зургаар солих ажлыг эхлүүлжээ

20 долларын дэвсгэртийн нүүрийг 2016 онд Харриет Табманы зургаар солихоор Барак Обамагийн засаг захиргаа зарлаж байсан ч Доналд Трамп ерөнхийлөгч болсны дараа тэрхүү ажил зогссон юм.

Цааш үзэх
Image 01
27

Монгол залуус PUBG Mobile-ын дэлхийн аваргад гуравдугаар байр эзэллээ

1.3 сая ам.доллар(3.7 тэрбум төгрөг)-ын шагналын сантай "PUBG Mobile Global Championship S0" буюу PUBG Mobile-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНЭУ-ын Дубай хотод болж өндөрлөв.

Цааш үзэх