image

Үерхлийн явцад найз залуугаа залхаадаг ОХИДЫН ТҮГЭЭМЭЛ ҮЙЛДЛҮҮД

Чи сайн найз охин мөн үү. Тийм бол чи эдгээр үйлдлүүдийг тийм ч олон удаа хийдэггүй байж таарна. Тийм үү?

Байнга халамж нэхэх – Бүх зүйл цаг хугацаатай. Үерхэл бол догдлолтой, бүх зүйл тааварлашгүй, тогтсон зааваргүй, гайхалтай үе байдаг. Мэдээж эрэгтэй хүн бүр романтик, эсвэл эмэгтэй хүний ая эвийг олохдоо гарамгай байх боломжгүй. Байнга анхаарал халамж нэхэж, өөрийгөө түүний хүүхэд мэт, бүх зүйлийн төв байлгахыг хүсэх нь найз залуугаа залхаах, юу хийхээ мэдэхгүй болгох үйлдэл юм. Түрүүлж чат бичсэнгүй, тоглоод тоосонгүй, намайг ойлгосонгүй, намайг үл хүндэллээ гэж дэвэргэх тусам тэр чамаас залхаж байдаг.

Юм л бол уйлах – Охид уйлах нь хайр татам. Бас хайртайгаа илэрхийлж буй нэг хэлбэр. Гэхдээ үүнийг хэтрүүлэх хэрэггүй. Байнга усан нүдэлж, нулимсаараа айлгаж, өөрийнхөө хүссэнээр байлгах гэж оролдох нь бүтэшгүй санаа. Нэг аргадна, хоёр аргадна, гурав аргадна. Дараа нь аргадахгүй. Энэ дандаа л уйлж байдаг гээд үл ойшооно. Нэг үгээр бол нулимс чинь үнэ цэнэгүй болно гэсэн үг. Тэгэхээр бүх зүйл дээр нулимс унагааж, найз залуугаа эвгүй байдалд оруулах хэрэггүй.

Хэн нэгэнтэй харьцуулах – Хэн ч бусадтай харьцуулагдаж харагдахыг хүсэхгүй. Харин охид найз залуугаа өөртөө татах гэж бусад залуусын сайн талыг ярьдаг. Найзынхаа найз залуутай харьцуулдаг. Бусад залуус ийм байхад чи ийм биш гэж шүүмжлэх нь түүнийг мэдрэмжтэй болгохгүй. Чамайг тэгж хэллээ гээд тэр чиний хэлсэн залуугийн үйлдлийг дагахгүй л болов уу. Мэдрэмж гэдэг зүйл сэтгэлийн угаас булгилж гардаг болохоос хүн зааж, тэрэн шиг гэж зааж, чиглүүлэхээр гараад ирдэг зүйл биш.

Салъя салъя салъя – Салж нийлээд байдаг үерхлийг хөндлөнгөөс харахаар “ингэж байхаар салчихаасай” гэж бодогддог л биз. Тэгвэл чи уурлах тоолондоо, түүндээ гомдох тоолондоо, найзуудынхаа үгэнд орох бүртээ “салъя” гэдэг үгийг хэлж, амны уншлага шиг хэрэглэх юм бол найз залууд чинь ямар ч айдас байхгүй болно. Дандаа л сална гэдэг, сална гэж айлгадаг, чи харамсана гэж сүрдүүлэх нь нөгөө хүнээ жинхэнэ утгаараа салмаар санагдахад хүргэнэ. Бүх асуудал салах дээр очиж дуусаад байвал салалт гэдэг хэн хэндээ хий хоосон үг болно. Энэ үг бол хүссэн үедээ шууд хэлчихдэг “хайртай шүү” гэдэг шиг үг биш.

Хэтэрхий назгай байх – Хостой хэрнээ ганц бие юм шиг наргидаг, гадуур зугаалдаг, цагийг хөгжилтэй өнгөрүүлдэг охид бий. Хэт задгай хувцаслаж, бусад залуустай  хэтэрхий нээлттэй харилцах болон гадуур их явдаг, сошиалд элийрдэг охиныг хэн ч хамгаалахыг хүсэхгүй. Би байсан байгаагүй энэ хүнд бүх зүйл таатай гэдгийг мэдсэн хүн дэргэд чинь үлдэх гэж хичээхгүй шүү дээ. Нөгөө талаасаа найз залуудаа хүндлэл үзүүлэхгүй бол тэр ч чамайг хүндлэхгүй. Хайр хөрнө. Жинхэнэ утгаараа салалт та хоёрыг хүлээх болно.

Дурлах, хайрлах, санах, хардах, дасах гэх мэт мэдрэмжүүд бол хүний амьдралын хамгийн гайхалтай мөчүүд. Амьд байгаагаа мэдэрч, амьдралыг амтлах хамгийн таатай мэдрэмж.

Хүн хэдэн ч удаа үерхэж, эсвэл хэдэн ч удаа салж болно. Хамгийн гол нь зөв хүнээ сонгоорой. Зөв хүнээ сонгож чадсан бол энэ үйлдлүүдийг хийж, түүнийгээ залхаах хэрэггүй шүү. Хайр бол хүндлэл, итгэл, хүлээн зөвшөөрөх. Бүгдэд нь хайр хүсье.

1 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 01
27

СЭТГЭЦИЙН ӨВЧНИЙ ТУХАЙ 10 КИНО БА НАДАД СУРГАСАН ЗҮЙЛ

Кино үзэх бүртээ би энэ дэлхий дээр ганцаараа биш гэдгээ мэдэрдэг. Надтай ижилхэн зовлонг туулсан, надтай ижилхэн дайнд тулалдаж байгаа хэн нэгэн байгаа гэдгийг сануулдаг болохоор тэр.

Цааш үзэх
Image 01
26

Хоёр туйлт сэтгэцийн эмгэг | Хааяа сул дорой гунигтай, хааяа бүхнийг чадах юм шиг баяртай

Зүгээр мөрөөрөө байж чаддаггүй яагаад гэнэт залхуураад, гутраад, юу ч тоохоо болиод, эргэн тойрныхныгоо ч үл тоомсорлоод өөрийн болон эргэн тойрны хүмүүсийн амьдралын чухал агшнуудыг үл тоомсорлох байдал үүсчихдэг, энэ занг минь бусад хүмүүс хувиа хичээсэн гэж онош тавьдагт. Бас хэд хэдэн удаа амиа хорлох оролдлого хийж байсан. Яг л миний дотор хоёр хүн амьдардаг мэт мэдрэмж.

Цааш үзэх
Image 01
21

БАЙНГА Л ӨЛСӨХ МЭДРЭМЖ ТӨРӨӨД ... 🤤😓

Өлсөнө гэдэг нь таны бие махбодид хоол хүнс шаардлагатай байгааг илтгэдэг ба хангалттай хоол хүнс идсэний дараа энэ мэдрэмж алга болдог. Харин зарим хүмүүст хангалттай хоол идсэний дараа ч цадсан мэдрэмж төрөхгүй идсээр л байдаг. Ийм хүмүүс амьдралын хэв маяг болон хооллох дадлаа өөрчилснөөр өлсөх мэдрэмжээ бууруулах боломжтой. Гэсэн хэдий ч байнгын өлсөх мэдрэмж нь алга болохгүй, ямар нэгэн өвчин эмгэгийг шинж тэмдэг байдлаар илэрч байвал тохирсон эмчилгээ шаардлагатай байдаг. Өлсөх мэдрэмж байнга төрүүлдэг 17 шалтгааныг танилцуулж байна:

Цааш үзэх