image

LIFEHACKER | ИНСТАГРАМ ашиглан хэрэглэгчээ нэмэгдүүлэх нь

Инстаграм бол онлайн орчинд маркетеруудын хамгийн бага ашигладаг платформ юм. Уг нийгмийн харилцааны сүлжээ нь 200 сая гаруй хэрэглэгчтэй ч тэдгээрийн ердөө 29 хувийг маркетерууд бүрдүүлдэг байна. Мөн дэлхийн топ 100 брэндийн 59 хувь нь идэвхтэй ашигладаг тиймээс энэ бол онлайн худалдаагаа өргөжүүлж, брэндээ таниулахад чухал үүрэгтэй хэрэгсэл юм.

Хэрвээ та онлайн худалдааны хүрээгээ өргөжүүлэхийг хүсэж байвал Инстаграмыг идэвхтэй ашиглаж, хэрэглэгчдийг татахад анхаарах хэрэгтэй.

Ингэхийн тулд танд дараах зөвлөгөөг хүргэе.

#Hashtag ашиглах

Инстаграм дээр #hashtag ашиглах нь хүмүүсийн анхаарлыг татах гол арга юм.Гэсэн хэдий ч маш олон брендүүд үүнийгүр дүнтэйгээр ашиглаж чаддагүй учир нь тэд хэрэглэгчдэд чиглэсэн #hashtag  биш хэт нийтлэг #hashtag ашигладаг байна. 

Өөрөөр хэлбэл нийтлэг #hashtag ашиглаад байвал таны контент,постууд зүгээр л урсаад өнгөрнө гэсэн үг.Жишээлбэл: Та өөрийгөө vegan cookbooks буюу цагаан хоолны жорын ном зарах маркетинг хийж байна гэж төсөөл. Хэрэв та #recipes гэх мэт энгийн,түгээмэл #hashtag ашиглавал цагаан хоолны жор сурахыг хүсдэг хүмүүс төдийлөн анзаарахгүй.

Харин түүний оронд #VeganRecipes  #VeganFood гэх мэт илүү тодорхой бөгөөд өвөрмөц #hashtag ашигласнаар цагаан хоолны талаарх контент хайж байгаа хүмүүст илүү хүрч,дагагч нар нэмэгдэх юм.

Тодорхой давтамжит пост

Өдөрт таны оруулсан постны тоо болон тэдгээрийг хүлээж авсан дагагчдын тоо хоорондоо шууд хамааралтай байдаг.”Quintly”–аас гаргасан судалгаагаар Нэг мянгаас доош дагагчтай инстаграм хаягууд өдөрт дунджаар найман пост оруулдаг бол Нэг мянгаас 100 мянган дагагчтай хаягууд дунджаар 41 пост оруулдаг байна.

 Хүмүүсийн анхаарлыг илүү татаж, дагагчаа нэмэгдүүлье гэвэл идэвхтэй байж,илүү олон пост оруулах нь чухал.Мэдээж оруулж буй пост, контентийн чанарт ач холбогдол өгөх хэрэгтэй.Мөн Инстаграм хаягтаа өөрийн гэсэн ялгарах хэв маягийг бүрдүүлэх нь дагагч болоод хэрэглэгчдийн сонирхлыг татах нэг хүчин зүйл болно.

Нэмэлт арга хэрэгслүүдийг ашигла

Та Инстаграмд нэг ч төгрөг зарцуулахгүйгээр танигдах боломжтой хэдий ч амжилттай маркетерууд нэмэлт үр дүнтэй арга хэрэгслүүдэд тодорхой хэмжээгээр хөрөнгө зарцуулдаг байна.

Тухайлбал:  Hootsuite-буюу “сошиал медиа анализ”

Үүнийг ашиглаж инстаграм дагагчдын тооны өөрчлөлт,тодорхой хуваарь зааж пост оруулах,ямар пост илүү хүрч байгаа зэргийг мэдэж, анализ хийх боломжтой.

Iconosquare- Инстаграм дахь шинэ чиг хандлага,#hashtag ашиглалт зэргийг мэдэх зорилгоор ашигладаг.

FollowersBiz- Инстаграм лайк болон дагагчдын тоогоо нэмэгдүүлэх /худалдан авдаг.

Тэмцээн уралдаан зохион байгуулах

Giveaway бол хэрэглэгч,дагагчаа өсгөх хамгийн шилдэг аргуудын нэг юм.Тэмцээн уралдааны зорилго нь хэрэглэгчээ нэмэгдүүлэх,онлайн худалдааг өргөжүүлэхэд чиглэдэг.

Жишээлбэл: Та постонд хамгийн их лайк дарж коммент бичсэн хүнийг шалгаруулж болно эсвэл өөрийн брэндийн #hashtag ашиглан зургаа share хийх уралдаан зохиох гэх мэт маш олон сонирхолтой бөгөөд энгийн аргаар хэрэглэгч,дагагчаа нэмэгдүүлэх боломжтой.

Нөлөө бүхий Инстаграм хэрэглэгчтэй хамтран ажиллах

Олон дагагчтай Инстаграм хэрэглэгч таны шилдэг хамтрагч байх болно.Учир нь бараа бүтээгдэхүүний талаарх тухайн хэрэглэгчийн сэтгэгдэл,санал болгосон пост хүмүүсийн сонирхлыг татаж,хэрэглэгчдийг нэмэгдүүлэх эх сурвалж болдог.

Samsung компани нөлөө бүхий таван инстаграмчидтай хамтран ажиллах үедээ нэгэн маркетингийн судалгаа хийжээ.Тэдний 105 зураг эдгээр таван хаягаар дамжин 325 мянга 700 лайк авсан байна.

Тиймээс хэрвээ инстаграм дээр анхаарал татахыг хүсэж байгаа бол нөлөө бүхий хэрэглэгчийг таньж тогтоон тэдэнтэй хамтран ажиллах хэрэгтэй.

Одоо байгаа дагагчидтайгаа харилцаа тогтоох

Дагагчдаа нэмэгдүүлэх нь чухал хэдий ч одоо байгаа дагагчдаа мартаж болохгүй.Тэдэнд зориулсан уралдаан,хямдрал зэрэг сонирхлыг нь үргэлж татсаар байх нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй.

Онлайн худалдаагаа хөгжүүлж, хэрэглэгчээ олоход Инстаграм чухал үүрэг гүйцэтгэнэ.Гэхдээ юун түрүүнд үндсэн дагагчдаа олох нь чухал.Хэрвээ чанартай контент хүргээд, одоо байгаа дагагчидтайгаа хамтран ажиллаж чадвал энэ тийм ч хэцүү зүйл биш юм шүү.

Танд амжилт хүсье!!!

  

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 01
15

Үр бүтээмжтэй ажиллах ЭНГИЙН, ШАЛГАРСАН аргууд

Хэрэв та ажилдаа хандах хандлагаа өөрчилж, идэвх санаачлагатай хүн болж өндөр бүтээмжийг ажилдаа бий болгохыг хүсэж байвал хамгийн түрүүнд дараах үйл ажилгаануудыг өөрийн ажиллах арга барилдаа тусгаж өгөөрэй.

Цааш үзэх
Image 01
15

Цагаа үр дүнтэй удирдах энгийн шалгарсан 20 арга

Цаг хугацаа хэчнээн чухал болохыг бид мэддэг ч дийлэнхийг нь үр дүнгүй өнгөрүүлсээр байдаг. Тэгвэл энэ асуудалд таны амьдралыг бүр мөсөн өөрчилж болохуйц энгийн 20 аргыг танилцуулъя. Цаг хугацааныхаа удирдагч байцгаая.

Цааш үзэх
Image 01
13

С.Будрагчаа: Өөрчлөлт авчирч чадсан бол САЙН СЭТГҮҮЛЧ ГЭЖ ХЭЛНЭ

Сэтгүүлчийн ажил өөрөө их хүчтэй. Энэ хүчийг зөв хүн залж чадах юм бол зөв үлгэр дуурайлал үзүүлж нийгмийг өөрчлөх бүрэн боломжтой. Хэрэв буруу хүний гарт орох юм бол нийгэмд том хор хөнөөл авчрах чадалтай. Хүмүүс сэтгүүлч нарыг янз бүрээр л хэлдэг. Шууд бичлэгний доор бичсэн сэтгэгдлүүдийг харахаар их л муу муухайгаар хэлж, доромжилж, буруутгаж, шантааж хийдэг гэж зүхэх хандлага байдаг. Үүнийг үгүйсгэхгүй.

Цааш үзэх
Image 01
13

LIFEHACKER | "YOUTUBE STAR" болоход туслах бяцхан зөвлөгөө

Бидний хамгийн сайн мэдэх, хамгийн их ашигладаг алдарт Youtube бол БОЛОМЖ.

Цааш үзэх