image

Цагаа үр дүнтэй удирдах энгийн шалгарсан 20 арга

Цаг хугацаа хэчнээн чухал болохыг бид мэддэг ч дийлэнхийг нь үр дүнгүй өнгөрүүлсээр байдаг. Тэгвэл энэ асуудалд таны амьдралыг бүр мөсөн өөрчилж болохуйц энгийн 20 аргыг танилцуулъя. Цаг хугацааныхаа удирдагч байцгаая.


1. Өдрийн дэглэм тогтоож, хийх шаардлагатай ажлуудыг цагийн хуваарийн дагуу цагт нь хийж байх.

2. Эрч хүч, оюуны чадавхи тань хамгийн дээд түвшинд байх үед чухал ажлаа амжуулж бай.

3. Цагийн хязгаар тогтоож, түүнийгээ барьж ажилла.

4. Хэцүү, тааламжгүй ажил үүрэг байлаа ч чухал л бол хойш нь бүү тавьж бай.

5. Чухал бус бүх ажлаа хойшлуулж бай.

6. Ажил тасалдуулдаг бүх хүчин зүйлсийг үнэлэн дүгнэж, арилгах арга хэмжээ авч бай.

7. Тайван байх цаг төлөвлөж, үүнийгээ бусдад мэдэгдэж бай.

8. Цагийн юмыг цагт нь хийж бай.

9. Утсаар ярих ажлаа хатуу төлөвлөж, төлөвлөгөөгөө ягштал мөрдөх

10. Толгойдоо орж ирсэн санааг бичих тусгай дэвтэр гарга.

11. Боломж л гарвал хийх ажил үүргээ хийж дуусга.

12. Үр нөлөөтэй ажиллаж чадахгүй байгаа тохиолдолд завсарлаж бай.

13. Онц чухал бус асуудлыг зөвхөн тохирох уулзалтынх нь үед ярилцаж бай.

14. Үгүй гэж хэлж сур.

15. Төстэй ажлуудыг нэг дор гүйцэтгэж байх, утсаар ярих гэх мэт

16. Цаг ашиглалтын үнэлгээг дөрвөн сард нэг удаа хийж бай.

17. Хийнэ гэдэгтээ итгэлтэй байгаа ажлаа л гэртээ авч ирж бай.

18. Эхлээд бод, дараа нь ажлаа эхэл

19. Ажлыг хангалттай сайн гүйцэтгэж бай, төгс төгөлдөр байх гэж битгий хичээ.

20. Зорилгоо жил, сар, долоо хоног, өдрөөр тодорхойлж бай.

ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ!

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 03
04

Номын тэмдэглэл үр дүнтэй хөтлөх есөн зөвлөгөө

Унших явцад таалагдсан эшлэл, санаа зэргийг номон дээрээ тэмдэглэж байх. Тодруулагч, харандаа, өнгийн үзэг ашиглан таалагдсан, чухал хэсгийн доогуур тэмдэглэл хийгээрэй. Номоо эргэн сөхөхөд шууд л хамгийн таалагдсан бөгөөд чухал санаа өгөх үг өгүүлбэр нүдэнд тусдаг байвал номоос авах ёстой зүйлээ дэгээдэж буйтай адил. Нэг танил маань номын бүлэг бүрээс төрсөн санаагаа наадаг цаасан дээр тэмдэглэж дунд нь хавчуулдаг. Хэрэв номоо алаг эрээн болгохыг хүсдэггүй бол энэ арга тустай. Аль нь байлаа ч дараа нь тэмдэглэл хөтлөх, нийтлэл бичвэр бичих, номын гол санаагаа тодорхойлоход тусалдаг юм шүү.

Цааш үзэх
Image 03
04

М.Энхтуяа: Давсны хэрэглээг багасгаснаар цусны даралт ихсэлтээс сэргийлэх боломжтой

Цусны даралт ихсэх өвчний талаарх зөвлөгөө мэдээллийг БЗД-ийн ЭМТ-ийн СА-1-ийн зүрх, судасны сувилагч М.Энхтуяа хүргэж байна.

Цааш үзэх
Image 03
03

Мөрийтэй тоглох болон зохион байгуулах талаар таны мэдэх шаардлагатай хууль зүйн асуудлууд

Мөрийтэй тоглоом гэдэгт шоо, хөзөр зэрэг цэвэр тохиолдлоор шийдэгддэг тоглоомуудыг, мөн тоглогчийн ур чадвараас хамаарах бүхий л төрлийн аз сорьсон тоглоомуудыг ч хамааруулж үздэг ба бидний эргэн тойронд мөрийтэй тоглоомыг ашиг хонжоо олох зорилгоор сошиал суваг ФБ групп-үүдэд зохион байгуулах үзэгдэл олшроод байгаа. Бид энэ талаар эрх зүйн мэдлэг хомс байгаагаас шалтгаалан мөрий тавьж азаа үзэх нь хуульд заасан гэмт хэрэг, зөрчилд холбогдох үндэслэл болж байна.

Цааш үзэх
Image 03
03

ТАНД ХЭРЭГТЭЙ: Шүдний OO-ны өнгөт тэмдэглэгээ ямар утгатай вэ

Шүдний ОО сонгохдоо ихэнх хүмүүс түүний дотоод найрлага, дуусах хугацаа, эрүүл мэндийг хэрхэн дэмжиж үзүүлэлтүүд мөн зарим төрлийн амт үнэрийг анхаардаг.

Цааш үзэх