image

ТАХЛЫН ҮЕИЙН ТЭМДЭГЛЭЛ | Дүрэм зөрчихгүй ажлаа урагшлуулъя

Би шинэхэн старт ап бизнес эрхлэгч. Жил гаруй хугацаанд өөрийн вэбсайтаа эхлүүлэхээр оффисын жижиг өрөө хайж эхэлсэн. Энэ удаагийн өмнөх хөл хориогоор гэртээ санаа зовох зүйлгүй сайтаа хөгжүүлээд л сууж байлаа. Нөүтбүүк, интернет, тог гурав байхад ямар ч саадгүй ажлаа урагшлуулчихдаг болохоор цар тахлын нөлөөнд тийм ч их өртөөгүй.

Хөл хорио тавигдаж, манай улс дотооддоо Ковид 19 вирусийн халдварыг алдаагүй хариуцлагатай орон гэж хөл хөөр болж, хаа сайгүй тууз хайчилж, талархлын захидалд шумбасан энх өдрүүдэд надад ч гэсэн аз тохиосон. Ид шид үү гэмээр ажил минь ар араасаа бүтэж, өөрийн гэсэн тохилог оффис, тоног төхөөрөмж, эрч хүч дүүрэн багтай болсон юм. Гэвч амжилт хол хэвээр. Бүх зүйл бэлэн боловч үр дүнтэй, зохион байгуулалттайгаар нэгэн зорилго дор нэгдэнэ гэдэг нүдэнд харагддаггүй хэрнээ хамгийн их энерги шаарддаг ажил байлаа. Шантрах хангалттай шалтгаан. Бид зөвхөн өөрсдийн үнэт зүйлээ олохын тулд 100 хоногийг зарцуулсан гээд бод доо. Өглөө бүр хуралдаж, өдөржин шаргуу ажиллаж, шөнө нойроо хулжаан бодолд автсан ч бид яах учраа олоогүй. Энэ ажлыг яагаад эхлүүлсэн юм бол гэж өөрийгөө зүхэх нь холгүй. Цагийн юм цагтаа гэдэг шиг бид туулах ёстой өдрүүдтэйгээ нүүр тулж, эв түнжинг эрхэмлэсээр сая нэг явах зүгээ олж чадсан. Юуны төлөө энэ бүхнийг эхлүүлснээ ойлгож, эрч хүчтэй босч ирсэн. Нарийн төлөвлөгөө гаргаад эхнээс нь гүйцэтгэж явтал Ковид19 вирусийн халдварыг дотооддоо алдаж, бидний ажил зогсохоос өөр аргагүй болов.

Ажил дээр байсан бүх зүйлээ бөөгнүүлээд, оффисоо түгжээд гарлаа. Нэг тийм гунигтай. Бүх зүйл дуусаад ч байх шиг. Эсвэл одоо ингээд зогс, хангалттай гэсэн дохио ч юм шиг. Гэрээсээ ч гарах эрхгүй, хэнээс ч ярилцлага авч болохгүй тэр мэдрэмж. Бодоод байсан “ажил, ажил” гэсээр гэрийн ажлаас төсөөрчээ. Завтай, тааваараа байдалдаа дасахгүй. Өглөө сэрүүлэг дугарахгүй ч өөрөө сэрвэгнээд босчих юм. Сошиалаар дүүрэн нэгнийгээ буруутгаж, нөгөө талд дүрэм зөрчих хүсэлтэй үндсэрхэг хүмүүс дураараа авирласан пост. Түгшүүртэй юм. Эдгээр өдрүүдэд амихандаа л уншиж, сонсож, өөрийгөө хөгжүүлэх зорилготой. Энэ бол амралт биш хөгжих боломж гэж өөртөө хэлэх ч нэг л болж өгөхгүй Ажилтнуудын цалин, вэбсайтын хандалт, татварын асуудал, хөрөнгө оруулагчийн надад өгсөн итгэл зэрэг бодлууд сэтгэлд хөндүүр. Хөл хориогүй байхад уулзаж байхгүй яав, очиж байхгүй яав, хийж байхгүй яав. Бодох тусам өөрийгөө голох шиг. Өнөөдөр хатуу хөл хорионы анхны даваа гараг. Манай хамт олон цахимаар өглөөний хурлаа хийлээ. Миний ахархан бодол бүрмөсөн алга болох нь тэр. Бидэнд хийх зүйл, эдгээр өдрүүдийг ашиглах боломж байгааг би охидуудаасаа харсан юм. Боломжгүй зүйл гэж хаана ч байдаггүй гэдэг. Үнэн болтой шүү. Бөөн бөөн шинэ санаа. Нэг ч хямарсан хүн алга. Яг энэ үед би дэлхий нийтийг хамарсан аюулт цар тахлын үеийг давж, хөл дээрээ амжиллтай боссон старт ап бизнесийг бүтээе гэж зорьсон юм. Чадна гэсэн итгэл төрөх үед нийт ажлын 50 хувь биелдэг. Би гэрээсээ гарахгүй ээ. Төр засгаа ч буруутгахгүй. Сошиал дээр зовлон тоочихгүй. Хийцгүйрч орон дээрээ өнжихгүй. Алив, босцгоо. Дүрэм зөрчихгүй ажлаа урагшлуулъя.

М.Баасандэлгэр

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 04
09

МӨРӨӨДӨЛ ХЭР ҮНЭТЭЙ ВЭ | Тэр яг л гоёмсог хөөс шиг

Мөрөөдөл үнэгүй юу, эсвэл үнэтэй бол хэр их үнэтэй бол. Төлөөсийг нь төлөөд дааж явахаар байдаг болов уу.

Цааш үзэх
Image 02
26

Цэргийн дэглэлт доромжлол үгүй болохгүй бол эрчүүд цэрэгт явахаас зугтсаар байна

Эр цэргийн алба гэдэг эр хүний бахархал, ард түмнийхээ хүндэтгэл талархлыг хүлээсэн газар байх ёстой болохоос хөвгүүд нь алба хашхаас айдаг зугтдаг, эцэг эх, гэр бүл нь үр хүүхдийнхээ шарилыг хүлээж авдаг газар биш байлтай. Хорих газар ч гэсэн хүний эрхийг дээдэлдэг юм.

Цааш үзэх
Image 01
12

Эцэг эхийнхээ мөрөөдлийг нэг удаа ч гэсэн асууж байсан уу

Таны ээж аав, эмээ өвөөгийн жинхэнэ хүсэл мөрөөдөл юу юм бол, үр хүүхэд, ач зээ нь эрүүл саруул, жаргалтай байх мөрөөдөл нь үү, энэ талаар нэг удаа ч гэсэн нухацтай бодож, ярилцаж, асууж үзэж байсан уу. Үгүй л болов уу гэдэгт би итгэлтэй байна. Яагаад гэвэл бид өөрсдийн амьдрал, мөрөөдөлдөө санаа тавиад хэтэрхий завгүй байдаг.

Цааш үзэх
Image 11
16

ТАХЛЫН ҮЕИЙН ТЭМДЭГЛЭЛ | Цаг хугацааны юунд найдах, юунд тэмцэх

Цаг хэд болж байна вэ? Хэд болж байгаа нь хамаатай ч биш дээ. Халуун чацарганын шүүс хандлахаар тавьчихлаа. Энэ хооронд юу хийхээ бодолгүйгээр, юу хийхээ эрж хайх нь тэр.

Цааш үзэх