image

ТАХЛЫН ҮЕИЙН ТЭМДЭГЛЭЛ | Цаг хугацааны юунд найдах, юунд тэмцэх

Сэрүүлэггүй сэрэх...

Цаг хэд болж байна вэ? Хэд болж байгаа нь хамаатай ч биш дээ. Халуун чацарганын шүүс хандлахаар тавьчихлаа. Энэ хооронд юу хийхээ бодолгүйгээр, юу хийхээ эрж хайх нь тэр.

Өө хөөрхий нөөтбүүкээ унтраагаагүй унтсан байна. Азаар батерэйг нь салгаж тавьжээ. Үгүй бол цэнэг нь нураад дахиад л Computer Land орж шинийг авах хэрэг гарна. Гэхдээ хөл хорио тавигдахаар гэж өөртөө марзаганав.

Хөшгөө нээхээ мартдагаараа мартаж, жижиг ширээний гэрлээ асаалаа. Эхний 46 хуудаст миний хурууны хээ гүйж, нүд сэтгэл хоёр тэр чигтээ шингэсэн  ном уйтгартай эвшээнэ. Номын баяраар нэгэн найрагч найз надад бэлэглэсэн хачин нэртэй ном. Заа удахгүй чам дээр буцаад ирнэ гэж хэлсэн ч, амласангүй...

МА ЖИАН- ХЭЛЭЭ ГАРГА

Цагаан хоолойгоор оршин суугчдаа субодникондоо гараарай, ирц бүртгэнэ гэж дахин дахин давтан хэлдэг дээхний хар цагаан кинон дээр гардаг шиг нэг наана, нэг цаана анхааруулгын дуут дохио чанга хангинуулсан машин байр тойроод гарлаа. Яасан эл хуль болчих воо.

Гал тогооны цонхоор гадаахыг ажиглав. Чив чимээгүй, ганц нэг хүмүүс тодорхой зорилго тээн алхаж харагдана.

Фэйсбүүк. Энд чинь хүмүүс наргиж, харилцаж, хөгжилдөж, хов жив базалцаж сайн бас муу мэдээнд попорцгоож байна шүү дээ. Энэ бүхэнд оролцдоггүй ч уншихыг нь уншиж өөртөө л дүгнэлт гаргаад ажиглаад сууж байдгийн хувьд аль хэдийн энэ байдлаас залхсан тул... QUIT QUIT QUIT

Өө хөхөргөгчний хаалган дээр долоо хоногийн өмнө л цээжилнэ гээд цаасан дээр бичиж наасан англи хэлний 50 үг. Зэрвэс харвал дундаас нь хэд хэдийг нүдэлжээ бас... Эхний зорилгодоо үнэн ч байсан бол энэ үгнүүдийг өнөөдөр хараад инээдээ барьж ядан ураад хогийн саванд юу ч бодолгүй хийж байх байсан даа.

Гар утсанд мессэжний хонх дуугарч анхаарал сарниуллаа. ЭМЯ-наас анхаарал тавьсан захидал иржээ. Хөл хорио сунгагдсан нь үнэн, үүнийг чандлан сахих нь ч гарцаагүй. Энэ хооронд өнгөрч байгаа цаг хугацааг гарын салаагаар урсах элс шиг байлгамааргүй байна. Юу билээ... Дуусгалгүй цааш өрсөн номуудаа уншиж дуусгаад бодол сэтгэлээ цэлмээе. Номоо уншиж гүйцээхгүй байхаар өргөсөө дутуу авсан юм шиг байдаг даа. Тиймээ... Аяаааяа юу гэх нь энэ вэ, ном нь тэгэхээр өргөс болж таарч байна  уу, хэн л өөрийгөө өвтгөх өргөс бариад сууж байх вэ дээ. Тэгэхээр арай өөр жишээгээр орлуулъя... \ингээд л нэг хүний толгойд асуулт хариултгүй замбараагүй эргэлдэх үгс давхцах нь энэ\ Зүгээр л өртөө гэж нэрлэе. Шинэ газар эсвэл дуртай газар бүрдээ очих сайхан шүү.

Чацарганын шүүс ч хандлагдчихаж оочлох хоорондоо өнөөх 50 үгнээс 10-г нь...

Энэ мэтээр цаг хугацааг ашиглаж болж байхад үлдсэн нь найдварт үлдэж таарах нь дээ...

 Тэмдэглэлийг: ИННА

 

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 01
27

АСУУДАЛД ОРОЛЦОХОД ЧИНИЙ ХАНДЛАГА АЛЬ ТАЛД ЗОГСДОГ ВЭ

Бид асуудалд хэт их анхаарснаар урд байгаа боломжуудыг олж хардаггүй.

Цааш үзэх
Image 01
26

Босс Хатагтай нар: Амжилтад хүрсэн эмэгтэйчүүдээс суралцах нь

Дэлхийн хамгийн өрсөлдөөн их алдартай компаны захирлаар эмэгтэй хүн болсон талаар сонсох хүртэл эрэгтэйчүүдийг бизнес болоод эдийн засгийн салбарт үргэлж тэргүүлдэг гэх ойлголт олны дунд байсан. Харин өнөөдөр дэлхий дахинд эмэгтэйчүүд аль ч салбарт өөрсдийн байр суурийг олох боломжтой болсон нь ихэд авууштай билээ. Тиймээс энэхүү нийтлэлээрээ хэцүү замыг цуцалгүй туулж амжилтад хүрсэн ГУРВАН эмэгтэйг онцолж байна.

Цааш үзэх
Image 01
22

НОМ УНШДАГ ЗАЛУУТАЙ БОЛЗООРОЙ

Болзоондоо ирэхдээ ч халаасандаа номтой ирдэг, ирчхээд буйдхан кафены цонхоор орчныг жаахан ажиглаж байгаад, долоо хоног нь хэрхэн өнгөрснийг жаал чалчиж байгаад уншиж байсан хамгийн романтик номоо ярьж өгдөг залуутай болзоорой.

Цааш үзэх
Image 01
22

Сэтгэл санааны хөдөлмөр гэж юу вэ | Бид яагаад үүнийг таслан зогсоох ёстой вэ?

“Сэтгэл санааны хөдөлмөр гэж юу вэ?” мөн “Цалингүй хөдөлмөр гэж юу вэ?”. Хөдөлмөр болгон эрх тэгш үнэлэгддэггүй учир энэ сэдвийг бүгдээрээ хамтдаа хөндөцгөөе.

Цааш үзэх