image

LIFEHACKER | "YOUTUBE STAR" болоход туслах бяцхан зөвлөгөө

YouTube Star

Бидний хамгийн сайн мэдэх, хамгийн их ашигладаг алдарт Youtube бол БОЛОМЖ. Мэдэхгүй чадахгүй байгаа зүйлээ олж мэдэхээс гадна мөнгө ч олох боломжтой. Өдөрт хэдэн арван сая хүн орж гардаг энэ сайт компаниудын хувьд бүтээгдэхүүнээ сурталчлах хамгийн тохиромжтой газруудын нэг юм. Манайхны ихэнхи нь Youtube-г зөвхөн видео үзэх хэрэгсэл болгож ашигладаг. Тэгвэл одоо энэ байдлаа халаад жинхэнэ утгаар нь ашиглаж бизнес болгож эхлэцгээе. Манай залуучуудын сошиал сайтуудын хэрэглээ харьцангуй өндөр байдаг нь сүүлийн үед YouTube, Facebook дээр тавигдсан видеонуудын үзсэн тооноос харж болно. Энэ давуу талыг ашиглая. 

 

 

      Youtube дээр мөнгөний эх үүсвэртэй болохын тулд чанартай контентыг бүтээж хүмүүсийг татах явдал. Үзэгчдийг татсан чанартай контент үйлдвэрлээд эхэлвэл хүмүүсийн хандалт ихэсч сурталчилгаан дээр дарах магадлал өсч эхэлнэ. Youtube танд хоёр байдлаар мөнгө төлж болно. Нэгт: Үзэгч сурталчилгаан дээр дарах тоолонд (Cost Per Click (CPC)) Хоёрт: Сурталчилгаа үзсэн тоогоор (Cost Per View (CPV)). Өөрийн бүтээсэн видеон дээр сурталчилгаа байршуулахын тулд тэдний шаардлагад нийцсэн контентыг тавих хэрэгтэй. Олон биш хэдхэн төрлийн шаардлагыг хангасан байхад л болно. Харин зохиогчийн эрх зөрчсөн контентыг тэд шууд автомат машинаар олчихдог тул бүх зүйл таны өөрийн бүтээл байх ёстой гэдгийг санаарай. Энэ https://www.videopower.com/ линкээр орж жижиг зааварчилгааг уншаарай. Харин энэ https://www.creativelive.com/blog/ линкээр залуус яаж жилийн сая доллар түүнээс дээш мөнгө хийж байгаа талаар орж үзэж болно. Тэд бүгд өөр өөрийн гэсэн онцлогтой. Энэ Ads aren’t showing on my video, Video monetization criteria хайлтуудад  өөрийн видеон дээр сурталчилгаа байршуулахын тулд таны видео ямар төрлийн шаардлагыг хангасан байх ёстой талаар мэдээллүүд илрэх болно.

Хүмүүсийг өөрийн сувагтаа нэгтгэ тэгээд санхүүгийн эрх чөлөөнд хүр.

1 Сэтгэгдэл:

  1. Маш их таалагдаж байна. Гэхдээ таньтай хамтарч гоё зүйл бүтээмээр байна. 95345212 та энэ ийг уншиж байгаа бол энэ утас руу залгаарай ийм зөвлөгөөнүд өг ч байгаа таньд баярлалаа.

Сэтгэгдэл илгээх

Image 01
15

Үр бүтээмжтэй ажиллах ЭНГИЙН, ШАЛГАРСАН аргууд

Хэрэв та ажилдаа хандах хандлагаа өөрчилж, идэвх санаачлагатай хүн болж өндөр бүтээмжийг ажилдаа бий болгохыг хүсэж байвал хамгийн түрүүнд дараах үйл ажилгаануудыг өөрийн ажиллах арга барилдаа тусгаж өгөөрэй.

Цааш үзэх
Image 01
15

Цагаа үр дүнтэй удирдах энгийн шалгарсан 20 арга

Цаг хугацаа хэчнээн чухал болохыг бид мэддэг ч дийлэнхийг нь үр дүнгүй өнгөрүүлсээр байдаг. Тэгвэл энэ асуудалд таны амьдралыг бүр мөсөн өөрчилж болохуйц энгийн 20 аргыг танилцуулъя. Цаг хугацааныхаа удирдагч байцгаая.

Цааш үзэх
Image 01
14

LIFEHACKER | ИНСТАГРАМ ашиглан хэрэглэгчээ нэмэгдүүлэх нь

Инстаграм бол онлайн орчинд маркетеруудын хамгийн бага ашигладаг платформ юм.Уг нийгмийн харилцааны сүлжээ нь 200 сая гаруй хэрэглэгчтэй ч тэдгээрийн ердөө 29 хувийг маркетерууд бүрдүүлдэг байна.Мөн дэлхийн топ 100 брэндийн 59 хувь нь идэвхтэй ашигладаг тиймээс энэ бол онлайн худалдаагаа өргөжүүлж,брэндээ таниулахад чухал үүрэгтэй хэрэгсэл юм.

Цааш үзэх
Image 01
13

С.Будрагчаа: Өөрчлөлт авчирч чадсан бол САЙН СЭТГҮҮЛЧ ГЭЖ ХЭЛНЭ

Сэтгүүлчийн ажил өөрөө их хүчтэй. Энэ хүчийг зөв хүн залж чадах юм бол зөв үлгэр дуурайлал үзүүлж нийгмийг өөрчлөх бүрэн боломжтой. Хэрэв буруу хүний гарт орох юм бол нийгэмд том хор хөнөөл авчрах чадалтай. Хүмүүс сэтгүүлч нарыг янз бүрээр л хэлдэг. Шууд бичлэгний доор бичсэн сэтгэгдлүүдийг харахаар их л муу муухайгаар хэлж, доромжилж, буруутгаж, шантааж хийдэг гэж зүхэх хандлага байдаг. Үүнийг үгүйсгэхгүй.

Цааш үзэх