image

IELTS-ийн шалгалтад бэлтгэгчдэд зориулсан шилдэг таван аппликейшн

Дэлхийн боловсролыг олоход тань дэм болохоор IELTS-ийн шалгалттай холбоотой нийтлэлүүдийг цуврал болгон хүргэж байгаа билээ. Өмнөх нийтлэлдээ энэхүү жишиг шалгалтын ерөнхий ойлголт, шалгалтын бүтэц, онооны задаргааны тухай хүргэсэн. Өмнөх нийтлэлийг үзэх бол энд дарна уу: http://humanz.mn/i/1157

Англи хэлний төвшин тогтоох IELTS нь Их Британийн Засгийн газраас хүлээн зөвшөөрөгдсөн хэлний мэдлэг шалгах хоёрхон шалгалтын нэг юм. IELTS-ийг амжилттай өгснөөр дан ганц Их Британи төдийгүй дэлхийн алдартай их дээд сургуульд элсэх, олон улсын хэмжээний албан байгууллагад ажилд орох, зарим улсад цагаачлах, иргэншил солиулах зэрэг олон боломж нээгддэг.  Тус шалгалтыг жилд 2.5 сая гаруй хүн өгдөг бөгөөд дээд оноо нь "9" бол дундаж их дээд сургуульд элсэхийн тулд танд "6"-аас дээш оноо хэрэгтэй.

 

IELT нь Англи хэлний мэдлэгийг академик төвшинд тодорхойлох зорилготой учир шалгалтын агуулга тийм ч хялбар биш. Шалгалтад  өндөр оноо авахын тулд анхлан суралцагсдаас дор хаяж зургаан сарын тууштай бэлтгэл шаарддаг. Тиймээс IELTS шалгалтад бэлдэгчид, бэлдэхээр завдаж буй бэлдэх хүсэлтэй хүн бүрд хэрэгтэй таван ухаалаг утасны аппликейшнийг танилцуулж байна.

1. IELTS Skills:  Шалгалтад бэлдэгчдэд зориулсан унших, сонсох, бичих, ярих бүх дасгалуудыг нэг дор багтаасан бөгөөд android apple store-оор үнэгүй татах боломжтой. Дасгалууд нь долоо хоногт тутам шинэчлэгддэг бөгөөд ажилласан дасгалаараа дүгнүүлж, төвшин ахих ба буурах боломжтой. Сонсох дасгал нь зөвхөн интернеттэй үед ажиллахыг анхаарна уу.

 

2. IELTS Word Power: British Counsil сангаас гаргадаг тус аппликейшн нь үгийн сан нэмэгдүүлэхэд чухал үр нөлөөтэй. Дотроо IELTS-ын шалгалтад ирдэг 2000 гаруй үгийг флаш карт, слайд, асуулт хариултыг багтаасан бөгөөд дасгал ажиллах зуураа тааралдсан шинэ үгсээ цуглуулан өөрийн гэсэн флашкарт үүсгэх боломжтой.

 

3. IELTS Listening & Writing Test: Сонсох болон бичих чадварыг нэг зэрэг сайжруулахад зориулагдсан бөгөөд өдөр тутам сонсох боломжтой хялбар сонсголын дасгалуудын цуглуулсан ба жишиг тест ажиллаж оноогоо IELTS-ын онооны системд шилжүүлэн бодох боломжтойгоороо давуу талтай.

 

4. IELTS Essay:  200 орчим загвар эссэтэй энэхүү аппликейшнээс та эссэ бичих арга сурах ба давхар үгийн сангаа ахиулах боломжтой. Олон төрлийн сэдэв, хэл зүйн арга барилаар бичигдсэн эссэнүүдийг  шинэ мэдлэг олоход тусална.

5. IELTS Essentials (IELTS Tips):  Үгийн санг сайжруулж, шалгалтад тогтмол ирдэг академик үгсийг зөв дуудах заавар, ярилцлагын шалгалтын сэдвээс эхлээд шалгалтад бэлдэх тактик, онооны хуваарилалт зэрэг хэрэгтэй бүх мэдээллийг багтаасан апп юм.

 

Эх сурвалж:  hongkiat.com

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 01
15

Хэл сурахад ХАМГИЙН тохиромжтой ТАВАН шилдэг аппликейшн

Бид амьдралынхаа бүхий л цаг хугацаанд тасралтгүй өдөр тутамдаа суралцсаар байдаг шүү дээ. Энэ удаад гадаад хэл сурах сонирхолтой, сурсан хэлээ илүү сайжруулах зорилготой байгаа танд хэл сурахад хамгийн тохиромжтой ашиглахад хялбар таван аппликейшныг танилцуулж байна.

Цааш үзэх
Image 01
14

АНГЛИ ХЭЛ БИЕ ДААН СУРАХ YOUTUBE СУВГУУД

Та англи хэл сурахыг хүсч байна уу? Залхууралгүй зорилго л байвал хаанаас ч сурах боломжтой. Сурч хөгжих хүсэл эрмэлзлэлээр дүүрэн танд бие даан англи хэл сурахад туслах хялбар арга бол онлайн сургалт. YouTube видео сүлжээнд байрлах хамгийн алдартай Англи хэлний сургалтын сувгуудыг танилцуулж байна.

Цааш үзэх
Image 09
25

Жил хүрэхгүй хугацаанд HSK5 түвшинд хүрч, хоёр сарын дотор IELTS-ийн долоон оноо авсан "МОНГОЛ ОЮУТАН"

"JW202 буюу Btype scholarship"Энэхүү тэтгэлэгт Монголоос арав хүрэхгүй хүүхэд тэнцсэн бөгөөд гурван жил сураад, дөрөв дүгээр курсээсээ “Алибаба” компанид бүтэн жилийн дадлага хийнэ гэдгээрээ бүрэн цогц боловсролын системтэй тэтгэлэг юм. Үе тэнгийн залуу хүн өөртөө шалгуур шаардлага тавиад, хүсэл мөрөөдлийнхөө төлөө амжилт гаргаад явж байгаад нь бахархсан аа нуух юун.

Цааш үзэх