image

HUMANZ | Ном уншдаг хүмүүс өсөн дэвжих магадлал илүү их байдаг

НОМ УНШИХ НЬ ТАРХИНЫ ЭМГЭГ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛНЭ 

Сүүлийн үеийн судалгаанаас харахад ном уншдаг хүмүүс, уншдаггүй хүмүүсийг бодвол 2,5 дахин бага тархины эмгэг туссан байна. Энэ нь ном унших нь уг өвчнөөс шууд урьдчилан сэргийлнэ гэсэн үг биш ч тархины эмгэг болон ном унших зуршил нь ямар нэгэн байдлаар хоорондоо холбоотой байх магадлалтай.

ТОГТМОЛ НОМ УНШСАНААР ТА ӨДӨР БОЛГОН ШИНЭ ЗҮЙЛИЙГ ОЛЖ МЭДЭХ БОЛОМЖТОЙ

Боловсролын ухааны  профессор Анна Чунинхам нь өөрийн хийсэн судалгааны ажилдаа тогтмол ном унших нь тухайн хүнийг улам ухаалаг болгодог хэмээн цохон тэмдэглэжээ. Энэ нь танд зөвхөн өргөн мэдлэг олгохоос гадна амьдралд тань хэрэг болох олон ач тустай. Зарим тохиолдолд та өөрөө ч мэдэлгүй номоос олж авсан мэдлэгээ амьдрал дээр хэрэгжүүлж байдаг.

НОМ УНШДАГ ХҮМҮҮС ИЛҮҮ ИХЭЭР НИЙГЭМД ИДЭВХИТЭЙ 

Үндэсний урлаг, өв судлалын төвөөс гаргасан судалгаагаар ном уншдаг хүмүүс бусад хүмүүсийг бодвол илүү их нийгмийн идэвхтэй амьдардаг болохыг тогтоожээ.

ТАНЫ ОЙ САНАМЖИЙГ САЙЖРУУЛНА

Хүний зан төлөв судлаач Кристел Рассэлийн ярьж байгаагаар ном унших нь стресс болон сэтгэл санааны тогтворгүй байдалд сайнаар нөлөөлдөг байна. Хэрэв та хэн нэгнээс  салж сарнисан, ямар нэгэн зүйлд бухимдсан, сэтгэл санаа тавгүйтсэн бол энэ үедээ гүнзгий амьсгал авч тайвшран ном уншиж эхлэх нь энэ бүхнийг мартаж даван туулахад тань тустай гэнэ.

ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛНЭ 

Ном их унших нь юмыг олон өнцгөөс олж харах чадварыг дээшлүүлж байдаг. Ялангуяа та хууль болон эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлээ дээшлүүлэх бодолтой байгаа бол ном их унших нь танд юу юунаас илүү чухал.

ҮГИЙН САНГ БАЯЖУУЛЖ ЯРИХ ЧАДВАРЫГ ТАНЬ  НЭМЭГДҮҮЛНЭ

Хэдий хэр ном уншина, төдий чинээ үгсийн сан тань нэмэгдэх бөгөөд эдгээр үгийг дахин дахин уншиж дадсанаар тухайн үгний хэрэглээ нь дадал болно. Ингэснээр та тухайн үгсийг өөрийн яриа болон бичгийн хэлэндээ төвөггүйхэн ашиглаж сурах юм.

НОМ УНШДАГ ХҮМҮҮС ӨСӨН ДЭВЖИХ ХАНДЛАГТАЙ БАЙДАГ 

Ном унших нь таны уншсанаас үл хамааран оюуны цар хүрээг тэлж амьдралыг тань илүү хялбарчлан өгч байдаг. Үүнээс гадна таны сэтгэл санааг тайван өөдрөг байлгаж чаддаг” гэж алдарт Вилсон Флэтчэр хэлсэн байдаг. Хэрэв та амжилттай нэгэн болохыг хүсвэл ном унших нь хэчнээн чухал зүйл болохыг энэхүү ишлэлээс харж болно.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 01
12

Харуки Муракамагийн зохиолын сэтгэлийн утас хөндсөн ишлэлүүд

- Чи намайг оршин тогтнож байсныг, тэр байтугай чиний дэргэд ингээд зогсож байсныг санах болов уу?

Цааш үзэх
Image 01
12

Бизнес шинээр эрхлэгчдийн гаргадаг ТАВАН АЛДАА

Бизнес шинээр эрхлэгчдийн гаргадаг нэгэн ноцтой алдаа бол тухайн эрхэлж буй бизнес нь өсч эхлэхээс өмнө хэт их хөрөнгө оруулалт хийдэг. Ихэнх шинэ компанийн эзэмшигчид тэдэнд байгаа санхүүгийн нөөц бололцооноос давж мөрөөдсөний улмаас, ашиг орлого олж эхлэхээс өмнө хамаг мөнгөө шавхдаг. Үүнээс зайлсхийхийн тулд та хамгийн гол нь тэвчээртэй байж, компаниа удаан ч гэсэн тогтвортойгоор өсгөх, хөрөнгөө зохистой зарцуулах хэрэгтэй.

Цааш үзэх
Image 01
12

Эцэг эхийнхээ мөрөөдлийг нэг удаа ч гэсэн асууж байсан уу, тэд юуг мөрөөддөг байсан бол

Таны ээж аав, эмээ өвөөгийн жинхэнэ хүсэл мөрөөдөл юу юм бол, үр хүүхэд, ач зээ нь эрүүл саруул, жаргалтай байх мөрөөдөл нь үү, энэ талаар нэг удаа ч гэсэн нухацтай бодож, ярилцаж, асууж үзэж байсан уу. Үгүй л болов уу гэдэгт би итгэлтэй байна. Яагаад гэвэл бид өөрсдийн амьдрал, мөрөөдөлдөө санаа тавиад хэтэрхий завгүй байдаг.

Цааш үзэх
Image 01
11

ЯПОН улсад суралцах гурван БОЛОМЖ

Хөгжилтэй улс орнууд өөрийн улсын иргэдийн боловсрол, хүмүүжилд тэргүүн зэргийн анхаарал тавьж хөгжүүлж байж амжилтад хүрсэн нь тогтоогдоод байна. Япон улс бол боловсролын системээр дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг.

Цааш үзэх