image

YOU CAN | IELTS-ийн шалгалтад бэлдэх төлөвлөгөө

IELTS гэж юу вэ?

Орчин үеийн залуусын ялангуяа Z үеийнхний нэгэн том мөрөөдөл, зорилго нь гадаадад сурч боловсрон дэлхийтэй хөл нийлүүлэн алхах билээ. Тиймээс таны зорилго биелэхэд туслах нэгэн шалгалтын талаар судалцгаая.

IELTS (The International English Language Testing System) бол гадаадад амьдран суурьших болоод сурахад шаардлагатай англи хэлний түвшинг шалгах олон улсын систем юм. Дэлхий даяар 10 мянга гаруй байгууллагууд IELTS шалгалтад баталгаа өгдөг. Academic болон General IELTS гэсэн үндсэн хоёр ангилалаас бүрдэх бөгөөд ойролцоогоор хоёр цаг 40 минут үргэлжилдэг. Таны авсан нийт оноог 2.5-9 оноонд шилжүүлж дүнгээ гаргадаг. Хэрвээ та Австрали, Канад, Шинэ Зеланд, Их Британи зэрэг улсуудад цагаачлах болон амьдрахаар горилж байгаа бол  General IELTS шалгалтыг өгөх хэрэгтэй. Хэрвээ та гадаадад сурахаар зорьж байгаа бол (ялангуяа Их Британи, Европын орнуудад ) Academic IELTS шалгалтыг өгөх хэрэгтэй.

General Ielts-ийн шалгалтын бүтэц:

1. Сонсох хэсэг ( 30 минут )

2. Ерөнхий уншлага  ( 60 минут )

3. Ерөнхий бичгийн шалгалт  ( 60 минут )

4. Яриа  ( 11-14 минут )  гэсэн 4 төрлөөс бүтнэ.

5. Энэ 2 шалгалт нь бүтцийн хувьд ойролцоо.

Academic шалгалтын хувьд авч үзэхэд үндсэн 4 хэсгээс бүрдэх бөгөөд

- Сонсох хэсэг ( 30 минут )

- Уншлага  ( 60 минут )

- Бичгийн шалгалт ( 60 минут )

- Яриа  ( 11-14 минут )  гэсэн 4 төрлөөс бүтнэ.

Хэсэг тус бүр 9 оноотой бөгөөд хэсэг тус бүр дээрх оноонуудын дунджаар 2-9 онооны хооронд үнэлэгдэнэ.

IELTS онооны задаргаа

Listening буюу Сонсгол:

Сонсголын хэсэг хамгийн эхний шалгалтын хэсэг ба 40 асуулттай 4 хэсгээс бүрдэнэ. Нийт 30минут үргэлжлэх ч нэмэлтээр 10 минут өгдөг. Энэ хугацаанд хариултаа бүрэн бөглөх боломжтой ( 30минут дуусаад автоматаар чихэвчний дуу хаагдах бөгөөд нэмэлт 10 минутанд нөхөж сонсох боломжгүй, зөвхөн хариултаа бөглөх ёстой ). 1-р хэсэг нь ойролцоогоор 10 асуулттай. 1-р хэсэг өдөр тутмын харилцан яриа бусад хэсгүүдээ бодвол хялбар ба дээшлэх тусам хүндрээд явдаг. 2-р хэсэгт монолог сонсож хариултаа бөглөх шаардлагатай. 3-р хэсэг нийгмийн, цаг үеийн байдлын талаар харилцан яриа харин 4-р хэсэг шинжлэх ухааны сэдвээр лекц сонсож хариулах даалгаваруудтай байдаг. 1зөв хариулт нь 1 оноо болж нийт 40 онооноос дүн бодогдоно. Монголчуудын хамгийн өндөр оноо авдаг хэсэг тул та хичээгээрэй.

Reading буюу Уншлага:

Нийт 40 асуултай сонсох хэсэг шиг нэмэлт цаг байхгүй 60 минут үргэлжилнэ. 3 хэсгээс бүрдэх ба 2100-2700 орчим үгтэй 3 төрлийн эссэ уншиж асуултандаа хариулна. TRUE/FALSE/NOT GIVEN, YES/NO/NOT GIVEN, олон ижил төстэй хариултнаас сонгох, диаграм холбох, дүгнэлт хийх гээд олон хийх юмтай хэсэг.

Writing буюу Бичих:

2 хэсгээс бүрдэнэ. 1-р хэсэгт өгөгдсөн диаграм дээр ажиллаж 150-200 үгтэй эссэ бичдэг энэ хэсэгт үгийн тоо маш чухал байдаг. 2-р хэсэгт нийгмийн нэг асуудал дээр өгөгдсөн загварын дагуу бичих шаардлагатай. Үүнд ( эсээний төрлүүд ):

- Agree or Disagree

- Advantage or Disadvantage

- Overweight

- Comparison

- Speaking буюу Яриа:

Хамгийн сүүлийн хэсэг бөгөөд эхний 3 шалгалт 1 өдөр болдог бөгөөд ярианы шалгалт нь тусдаа өөр өдөр болдог. Ярианы хэсэг нь 3 хэсгээс тогтох бөгөөд эхний хэсэг нь 4-5 минут турш өөрийн танилцуулга асуулт хариулт үргэлжилнэ. Үүний дараа 2-р хэсэгт шалгагч 1-р хэсэгт ярисан зүйлс илүү тодруулан лавшруулж асуулт асуудаг. 3-р хэсэг шинжлэх ухааны тухай сэдвээр асуулт хариулт үргэлжлэх ба 4-5 минут үргэлжилнэ.

Үүний дараа 15-21 хоногийн дотор шалгалтын хариу гарах ба онлайнаар болон биеээрээ шалгалтын дүнгээ харж болно.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 01
27

АСУУДАЛД ОРОЛЦОХОД ЧИНИЙ ХАНДЛАГА АЛЬ ТАЛД ЗОГСДОГ ВЭ

Бид асуудалд хэт их анхаарснаар урд байгаа боломжуудыг олж хардаггүй.

Цааш үзэх
Image 01
26

Босс Хатагтай нар: Амжилтад хүрсэн эмэгтэйчүүдээс суралцах нь

Дэлхийн хамгийн өрсөлдөөн их алдартай компаны захирлаар эмэгтэй хүн болсон талаар сонсох хүртэл эрэгтэйчүүдийг бизнес болоод эдийн засгийн салбарт үргэлж тэргүүлдэг гэх ойлголт олны дунд байсан. Харин өнөөдөр дэлхий дахинд эмэгтэйчүүд аль ч салбарт өөрсдийн байр суурийг олох боломжтой болсон нь ихэд авууштай билээ. Тиймээс энэхүү нийтлэлээрээ хэцүү замыг цуцалгүй туулж амжилтад хүрсэн ГУРВАН эмэгтэйг онцолж байна.

Цааш үзэх
Image 01
22

НОМ УНШДАГ ЗАЛУУТАЙ БОЛЗООРОЙ

Болзоондоо ирэхдээ ч халаасандаа номтой ирдэг, ирчхээд буйдхан кафены цонхоор орчныг жаахан ажиглаж байгаад, долоо хоног нь хэрхэн өнгөрснийг жаал чалчиж байгаад уншиж байсан хамгийн романтик номоо ярьж өгдөг залуутай болзоорой.

Цааш үзэх
Image 01
22

Сэтгэл санааны хөдөлмөр гэж юу вэ | Бид яагаад үүнийг таслан зогсоох ёстой вэ?

“Сэтгэл санааны хөдөлмөр гэж юу вэ?” мөн “Цалингүй хөдөлмөр гэж юу вэ?”. Хөдөлмөр болгон эрх тэгш үнэлэгддэггүй учир энэ сэдвийг бүгдээрээ хамтдаа хөндөцгөөе.

Цааш үзэх