image

Г.СҮРЭН | Ихрүүдийн ээж хорвоогийн бүх жаргалыг хоёр дахин үржүүлж мэдэрдэг

Сайн уу өнөөдөр бид 2MOOD ихрүүдийн булангаараа хоёр ихрүүдийн ээж, хорвоогийн нэгэн сайхан ээжтэй та бүхнийг танилцуулж байна. Олон зүйл нуршилгүй түүний амьдралын түүхийн хэсэгхэнээс хуваалцаж нэгийг бодож, хоёрыг тунгаагаарай.

Би хоёр ихэр охин, нэг хүүтэй. Би хүүхдүүдийнхээ талаар тодорхой ярьмааргүй байна. Ээж нь цэвэрлэгч гээд зарим нэг мэдэхгүй хүмүүс нь таниад, хүүхдүүдийн минь амьдралд ямар нэг сөрөг зүйл тохиолдохвий гэж санаа зовоод л тэр шүү. Миний хүүхдүүд хэзээ ч ээжээсээ ичиж нууж хааж байгаагүй ээ. Гэхдээ эгч нь хүмүүс ямар олон өнгөтэй байдгийг өөрийн амьдралаараа мэдэх учир дэмий байх гэж бодлоо.

Намайг Г.Сүрэн гэдэг. Эгч нь одоо хүмүүсийн хэлж, ярьдгаар зам цэвэрлэдэг ТҮК-ийн ажилтан. Энэ ажлаа хийгээд дөрвөн жил болж байна. Хааяа хүүхдүүд шиг минь залуучууд загнаж хараана. Ажлыг минь хүндлэхгүй юм гэхэд холдооч, зайлаач гээд элдвээр хараана. Тэр үед л ёстой танихгүй хүн байлаа ч газар дор орчмоор санагдтал ихээр гомддог. Би ч гэсэн эх хүн, би та нарын ээж, эгчтэй чинь л адилхан эх хүн шүү дээ гээд хэлмээр санагддаг юм. Үеийн хөгшин хүмүүс загнаж хараах яах вэ, тоодоггүй юм. Тэдний үе угаасаа дуусаж байна. Ирээдүй болсон залуучууд яагаад ийм байна вэ гэж бодохоор би өөрийн хүүхдүүдээ хүнлэг сайхан сэтгэлтэй, боловсролтой болгох тал дээр маш анхаардаг. Би хүүхдүүдээ үнэтэй сургуульд оруулж, өндөр боловсрол эзэмшүүлж чадаагүй ч гэсэн хичээлээ тараад ирэхэд нь хичээлийг нь өөрөө харж байгаад хийлгэдэг байсан. Яг үнэндээ зөв буруу хийгээд байгаа үгүйг нь ч өөрөө мэдэхгүй байгаа ч гэлээ даалгавраа хийгээгүй байснаас дээр гэж бодоод л харж суудаг байлаа. Хоёр охиноо төрүүлсний дараа хань минь элэгний хорт хавдар гэж оношлогдоод бид сайн эмчилгээ хийлгэж чадалгүй, нээх удаагүй өнгөрсөн дөө.

Эмэгтэй хүн нэг хүүхэд төрүүлэхэд л хэчнээн их өвдөж байж хоёр яс салдаг билээ дээ. Тийм байхад хоёр ихэр хүүхэд цагийн зайтай төрүүлнэ гэдэг бол, яг эхэнд авсан өвдөлтөө дахиад авна гэсэн үг шдээ. Маш их тамирдана, өвдөнө. Хоёр охин дээрээ их дотуур урагдал, язралтай төрж байсан. Хэдий тийм ч гэлээ цээжин дээр минь хүүхдүүдийг минь тавиад, хоёр талдаа амлуулахад би энэ хорвоогийн бүх жаргалыг хоёр дахин үржүүлж мэдэрсэн. Та нар төсөөлөөд үз дээ, хоёр талын хөхнөөс чинь шоб шоб гэж хөхөнгөө  яг адилхан хоёр нүд чамруу ширтээд, бяцхан гараараа энгэрийг чинь зуураад би тэр мэдрэмж, дүр зургийг одоо ч сэтгэлдээ хадгалж, яг тэр хэвээр нь зураглаж боддог. Хоёр хүүхэд зэрэг өсгөнө гэдэг бол асар их ядардаг. Би анхны хүүхэд, дараагийн ихрүүдээ их хол зайтай төрүүлсэн болохоор хүүхдээс бараг л төсөөрчихсөн шинэхэн ээж шиг л болчихсон байсан. Шөнө нэгийг нь хуурайлаад, хөхүүлээд унтуулсан хойно нөгөөдөх нь сэрчихнэ. Шөнөдөө би бараг хоёр, гурван цагийн л нойр авдаг байсан. Нөхөр минь бие нь тааруу учир сэтгэл нь байвч тусалж барагтай л чадахгүй.  Хөөрхий бид гурвыгаа яажшуухан хөглөж, ядарч байгааг хараад сэтгэл нь өвдөхөөс өөр зүйл хийж чадахгүйдээ хий л зовно. Ихэр хүүхэд төрүүлээд эх хүн нэг насны нүглээсээ чөлөөлөгдөж байдаг юм гэнэ лээ. Хоёр ихрүүд маань бие султай төрсөн болохоор юм л бол яасан нь мэдэгдэхгүй уйлдаг. Нөхрөөсөө хойш хүүхдүүд өвдөөд шөнө уйлахаар нь, яах учраа олохгүй, хэдий гурван хүүхдийн эх хүн ч гэлээ айгаад хоёр хүүхдээ тэврээд яахаа мэдэхгүй дагаад л уйлдаг байлаа. Хэндээ эрхэлж уйлж байгаа юм бүү мэд. Хар шөнөөр хүүхэд яасан нь мэдэгдэхгүй уйлаад байхаар сэтгэл ч өвдөнө, айна. Тэр үедээ залуу ч байж хүүхдүүдээ хий юм хараад айж сэвтээд байгаа юм болов уу гээд есөн шидийн хий юм бодоод өөрийгөө айлгаад, хүүхдүүдээ дагаад л уйлдаг байж билээ. Би хоёр ихэр дээрээ, муу хүүгээ их зөнгөөр нь хаясан даа. Нөхрөө асарна, дээрээс нь, охидуудаа өсгөнө. Миний муу хүү ээжийгээ ойлгож бор зүрхээрээ муу хүн болохгүй өссөн дөө. Хүүгээсээ өөр юм би хүсдэггүй ээ. 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 02
25

2MOOD | Ихрүүдийн талаарх итгэмээргүй баримтууд

2009 онд Германы тансаг дэлгүүрээс нэгэн авьяаслаг үнэт эрдэнийн хулгайч 6.8 сая долларын үнэтэй алт мөнгөн эдлэлийг хулгайлжээ. ДНК-ын шинжилгээнээс харахад хулгайч Хассан.О болон Аббас.О нарын аль нэг хийсэн болохыг илрүүлсэн байна. Тэд ихрүүд байсан бөгөөд Шүүх хурлын үеэр шүүгчид ихрүүдийн аль нь хулгай хийсэн болохыг баталж чадаагүй учир ийнхүү жинхэнэ хулгайч хорих ялаас мултарчээ. Ийм явдал нэлээд тохиолддог гэнэ.

Цааш үзэх
Image 02
24

2MOOD | Ихрүүд нэгнийхээ сайн найз, хамтрагч, гэр бүл, хамгийн үнэнч дэмжигч

Ихэр хүүхэд өсгөнө гэдэг бүх зүйл хоёр дахин үржигдэнэ гэсэн үг. Тоглоом авсан ч хоёрыг авна. Хоол хийсэн ч, амттан өгсөн ч яг адилхан өгнө. Үүрэг хариуцлага ч хоёр дахин нэмэгдэнэ. Хоорондоо муудалцвал гэсэн хэн нэгнийх нь талд орохгүйгээр зөв буруу зүйлийг нь ойлгуулах, бүх юмыг нь эрх тэгш адилхан байлгана гэх мэтээр ихрүүдийг өсгөхөд их ухаан, тэвчээр хэрэгтэй гэж боддог юм. Гэр бүл минь бид хоёрыг маш сайн хүмүүжүүлсэн гайхалтай хүмүүс. Гэр бүлийнхээ төлөө ачийг нь хариулах гэдэг үг ч багадмаар санагддаг.

Цааш үзэх
Image 01
27

ИХРҮҮД ӨСӨЖ ТОРНИН, ЭР ЦЭРГИЙН АЛБАНД ХАМТДАА

А.Хүрэлмөнх ах, А.Хүрэл-Эрдэнэ дүү нь. Цэргийн албанд ирэх санаачилгыг дүү нь гаргасан бөгөөд түүний хувьд Зэвсэгт хүчин гэдэг хүсэл мөрөөдлийнх нь орчин гэнэ. 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 18 нас хүрээд өрлөг аав, ээждээ хугацаат цэргийн алба хаах талаараа хэлэхэд тэд ч дуртайяа хүлээн авсан гэнэ. Өрлөг гэж онцолсны учир ихэр хөвгүүд маань Дархан-Уул аймгийн “СОС” хүүхдийн асрамжийн газарт 9 настайгаасаа эхлэн өсөж торнисон байна. Анх Оюунтуяа гэдэг бүсгүй хариуцан өсгөж хүмүүжүүлсэн бол 13 наснаас нь өрлөг аав, ээж болох Ч.Нямдаваа, Г.Ганцацрал нар хариуцан өсгөж яваа юм байна.

Цааш үзэх
Image 12
22

Зургаан ихрийн эцэг, эх 10 мянга гаруй живх сольж, хэдэн жилдээ унтаж амраагүй гэнэ

Жанэт уолтон, Грэхэм уолтон нар хүүхэдтэй болохыг юу юунаас илүү хүсдэг байжээ. Гэвч тэр хоёр үр шилжүүлэн суулгах зэрэг орчин үеийн бүхий л зүйлийг туршин үзсэн боловч нэг нь ч амжилттай болоогүй билээ. Гэвч тэдэнд гайхамшигтай зүйл тохиолдож 21дэх оролдлого дээр нь зургаан ихэр хүүхэдтэй болсон билээ.

Цааш үзэх