image

2MOOD | Сайн уу БИД БОЛ УРАН НУГАРААЧ ИХРҮҮД

Бид энэ удаа 2MOOD ихрүүдийн буландаа Г.Должинсүрэн, Г.Долгорсүрэн хэмээх уран нугараач, усны дусал шиг адилхан хоёр ихрүүдийг урьж оролцууллаа. 

Хорвоо дэлхий дээр ихэр болж төрөх, тэр дундаа усны дусал шиг ижилхэн нэг эсийн ихрүүд болж мэндэлнэ гэдэг юутай ч харьцуулшгүй их аз завшаан, баяр хөөр билээ. Зөрж өнгөрсөн хүмүүсийн гайхах царай, өхөөрдөж өнгөрөх харц, сайхан дулаан үгс, зүгээр л ихэр байгаагаараа хүмүүсийн хайр хүндлэлийг хүлээнэ гэдэг ямархан их аз билээ дээ. Тэдний бид хоёр яг сайн харвал зарим зүйлс нь өөр шдээ гээд ярьж байгаа нь хүртэл адилхан хөөрхөн байсан шүү. Ихрүүдийн хайр бол нэг насны үнэнч хайр юм гэдэгтэй хэн ч маргахгүй буй за.

No description available.

Сайн уу, намайг Ганболдын Должинсүрэн гэдэг. Миний нэр ногоондарь эх гэсэн утгатай. Би уран нугараач, иогийн багш. Саяхан өөрийн "All in one" иога студиогоо нээсэн.

No description available.

Сайн уу, би Ганболдын Долгорсүрэн 25 настай. Миний нэр цагаандарь эх гэсэн утгатай. Уран нугараач мэргэжилтэй, өөрийн хоббигоо хөгжүүлж баристагаар ажиллаж, сурч байгаа.

No description available.

Бид хоёр эхээс 15 минутын зайтай төрсөн. Ихрүүдийн сүүлд төрсөн нь эгч гэдэг учраас Долгорсүрэн /Догоо/ эгч нь. Сүүлд төрсөн нь яагаад эгч байдаг вэ гэхээр дүүгээ хүндлээд эхэнд нь гаргаж, дүүгийнхээ зулай дээр нь гишгэж төрсөн гэдэг утгаараа эгч нь болдог юм билээ. Бид бас эрэгтэй эмэгтэй ихэр дүүтэй, адилхан 15 минутын зайтай төрсөн. Бид хоёр есөн настайгаасаа эхэлж уран нугарсан. Нийт арван зургаан жил уран нугаралтаар хичээллэж, ажиллаж байна. Гадаадын орнуудаар аялан үзүүлбэрээ үзүүлж, уран нугардаг. Хоёулаа болохоор гэрээ санах, шантрах гэх мэт зүйл нь гайгүй ээ. Учир нь ихэр минь миний гэр бүл, ихэртэйгээ хамт байхад нэгнээ халамжилж, анхаарал тавиад гэртэй байгаа юм шиг л тухтай орчинг бүрдүүлж хамт жаргалтай байж чаддаг.  

No description available.

Г.Должинсүрэн: Ихэр болж төрнө гэдэг ховор тохиолдол, хүссэн хүн болгон ихэр хувь заяанд төрж чадахгүй болов уу. Хоёр биендээ хэн хүнээс илүү ханьтай, ганцаардахгүй. Ханьтай юм чинь гээд аав ээж нар ч санаа зовох нь бага байдаг. Ихрүүд нэг хэвлийд хамтдаа бүрэлдэж, хамт төрж, хамтдаа өсөж том болдог. Тийм болохоор ч тэр үү нэгэндээ илүү хайртай, дотно. Хааяа Догоо эрэгтэй ихэр дүүтэй илүү дотно байвал хардана, харамладаг. Догоо Тайвань руу зургаан сарын хугацаатай тоглолтоор яваад байхгүй үед нь их ганцаардаж байсан. Тоглолт нь ч дуусаж Догоо ирээд онгоцны буудал дээр тосож, бид хоёр нэгнийгээ харсан чинь бишүүрхээд л нээх эвгүй байсан. Таксинд сууснаа хоёр талд сууж бариад л, тэгээд гэртэй очоод тэр шөнөжингөө бид хоёр юм ярьж хоносон.

Ихрүүдэд бас тохиолддог нэг хөгжилтэй зүйл нь хувцасны асуудал. Яг тэр хувцсаа өмсөөд явна даа гээд бодоод унтсан байхад Догоо хааяа өмсөөд явчихсан байна. Маргааш би эрт босоод түрүүлж өмсөнө дөө гээд л үлддэг. Ер нь хэн түрүүлж эрт сэрсэн нь хүссэн хувцсаа өмсөөд явдаг байлаа. Бид хоёр 14, 15 нас хүртлээ адилхан хувцасладаг байсан.

Догоо маш их халамжтай, өвдөхөөр эм авч өгнө, анхаарал халамж тавина. Ер нь ихэр маань бусдыг сайн ойлгодог, уурлахгүй, тусч сайн хүн. Бага байхад дугуйлан дээр бэлтгэл хийлгээд хүүхдүүд чанга орилоод уйлж байхад бид хоёр чив чимээгүй л нулимс урсаад л чанга ч уйлдаггүй, их даруухан хүүхдүүд байсан. Би хүмүүстэй арай илүү нээлттэй, илэн далангуй. Догоо их дотогшоо дугай байдаг байсан. Одоо илүү нээлттэй болж байгаа. Бид хоёр аавтайгаа яг адилхан. Шүдний хэлбэр, хуруу хумс гээд л аавыгаа канондчихсан юм шиг адилхан. Гэхдээ сүүлийн үед эмээ маань намайг илүү аавтайгаа адилхан болоод байна гээд л байдаг юм. Би найз залуутайгаа уулзаад 10минутын дараа орлоо гэж хэлчхээд 20минутын дараа орох юм бол Догоо уурлаад л хааччихдаг юм, арван минут гэсэн биз дээ гээд л унтахгүй хүлээж байдаг. Ихрүүдийг хүмүүс адилхан болохоор бүх юм нь л адилхан гэж боддог юм шиг байгаа юм. Догоо хөмсөг нүд болсон залуу сонирхдог. Би их плаж, юпка өмсөх дуртай. Догоо нээх их плаж өмсдөггүй. Бас үсээ ерөөсөө задгай тавьдаггүй байсан, сүүлийн хэдэн сар л үсээ задгай тавьдаг болоод байгаа.

No description available.

Г. Долгорсүрэн: Ихэртэй байна гэдэг бараг найз нөхдийн ч хэрэг байхгүй дээ. Гэсэн ч хааяа ганцаардах үе гарна гарна. Гэхдээ ихрийгээ байхгүй үед л ганцаарддаг. Ихэр маань байхгүй гэж төсөөлөхөөр маш их хоосон, гунигтай мэдрэмж төрнө. Ихрүүд нэгэнгүйгээрээ байна гэдэг ер нь төсөөлөгдөшгүй. Би Должоогийн өмнө нь л байхгүй болно гэж боддог юм. 

Бид хоёрын хоолойны өнгө хүртэл адилхан. Нэг удаа би Должоог завгүй хооронд утсыг нь аваад өмнөөс нь найз залуутай нь ярьсан чинь юу хийж байна хайраа гээд ялгахгүй байж билээ. Ихрүүдэд нэг тийм нандин холбоо байдаг юм. Нэгнийгээ юунаас болж гунигласан, яагаад уурласан гэдгийг өөрөө хэлээгүй байсан ч хараад л мэдчихдэг. Гадуур явж байхад танихгүй хүмүүс ирээд тэвэрнэ, мэндэлнэ, юм ярина. Би өөдөөс нь хэн бэ гэсэн харцаар гайхаж хараад л Өө чи чинь танихаа байчихсан уу гэнэТэр үед нь  аан манай ихэртэй андуураад байнагэх мэтээр ойлголцоод салдаг даа. Бас гадуур хамтдаа явж байхад хүмүүс хоорондоо шивнэлдээд л, хүүе ихрүүд байна, ихэр юм байхдаа гээд л гайхаад байгаа нь их мэдэгддэг. Тэгэхээр нь бид хоёр сүүлдээ бүр мэддэг болоод дасчихсан Тийн тийн ихрүүд шдээгээд л асуугаагүй байхад нь бараг хариулчихдаг.

Бага байхад их ноцолдноо, Должоо намайг нэг илүү цохих л юм бол зөрүүлж цохичхоод зугтааж угаалгын өрөөндөө ороод хаалгаа түгжчихдэг байсан. Бид хоёр ч гэлтгүй ер нь бүх ихрүүд багадаа их ноцолддог юм шиг байнлээ. Бид бас ялгаагүй, нэгэндээ шаралхаад л ноцолддог байсан, гэхдээ цөөхөн удаа л даа. Ер нь эмэгтэй ихрүүдийн нэг нь найз залуу, нөхөртэй болох юм бол эхэндээ их харамлана. Надад байсан миний нандин зүйлийг хулгайлаад авчихсан юм шиг таагүй мэдрэмж төрдөг. Би ихрийгээ анх найз залуутай болох үед нь аягүү харамлаж, харддаг байлаа. Араас нь залгаад л, хурдан ир, хэзээ ирэх юм гээд л байнга залгаад орж иртэл нь унтдаггүй, хүлээдэг байсан.

Должоо намайг бодвол ер нь их эмэгтэйлэг. Биеэ авч яваа байдал, хувцаслалт гэх мэт нь өөр л дөө. Должоо плаж, юпка өмсөж үсээ задгай тавина. Би бол хааяа нэг юпка өмсөнө. Ихэнхдээ л пиджак, өмд, хоолойтой цамц өмсөх дуртай. Ажлын хувьд бид хоёр ихэр гэдэг нь давуу тал болдог. Тайзны будалт хийчхээр бүр адилхан болно. Хүмүүс их дуртай хүлээж авдаг.

No description available.

Г.Должинсүрэн: Юу ч болсон үргэлж дэргэд байж, дэмжиж, үргэлж халамжилдагт баярлалаа. I love you 3000

Г.Долгорсүрэн: Надад ихэр маань машин барьж сурсан нь их бахархмаар санагддаг. Барьж чадахгүй сандрах болов уу гэж боддог байсан чинь их сайн байсан. Мундаг шүү, чи надаа ганцхан шүү

No description available.

No description available.

 

No description available.

No description available.

 

 

14 Сэтгэгдэл:

  1. Amjilt huurhun shuu ❤️❤️

  2. Iim jaahan bhad n tanidag bailaa odoo buur tom bolson bn aaa

  3. Hairtai shuu mash huurhun 2 iher shuu 😘❤️😘❤️👯‍♀️

  4. Hairtai shuu mash huurhun 2 iher shuu 😘❤️😘❤️👯‍♀️

  5. Ymar goe geech bi ch gesen iher bsan negen endsen 33 jilii daraa 2 bolj irsen

  6. мундаг хөөрхөн 2 шүү

  7. Ymar adilhan yum bee amjilt husey

  8. Waaa💕 mundag🧡

  9. Мундаг

  10. Амжилт эгч нараа

  11. Ymar hoorhon egch nar ve👑👸👸

  12. Mundag uhaalag tsarailag .ohuduud we.amjilt husey

  13. Ymr adilhan ymbee huurhun ymaa,bi iher bsn ch boloosoi ysn shn mergejiltei ymbee yoga nii gazar n ystoi pro bh bhda

  14. yasan huurhun adilhan yum be amjilt husey

Сэтгэгдэл илгээх

Image 12
22

Зургаан ихрийн эцэг, эх 10 мянга гаруй живх сольж, хэдэн жилдээ унтаж амраагүй гэнэ

Жанэт уолтон, Грэхэм уолтон нар хүүхэдтэй болохыг юу юунаас илүү хүсдэг байжээ. Гэвч тэр хоёр үр шилжүүлэн суулгах зэрэг орчин үеийн бүхий л зүйлийг туршин үзсэн боловч нэг нь ч амжилттай болоогүй билээ. Гэвч тэдэнд гайхамшигтай зүйл тохиолдож 21дэх оролдлого дээр нь зургаан ихэр хүүхэдтэй болсон билээ.

Цааш үзэх
Image 11
28

2MOOD: ИХРҮҮД ТОХИОЛ УУ, ТОХИОЛДОЛ УУ

Энэ хорвоод хүн болж мэндлэнэ гэдэг зүүний үзүүр дээр ганцхан ширхэг будаа тогтохтой адил ховорхон азтай хувь тохиолдол гэлцдэг. Харин хос зүрх нэгэн зэрэг бүрэлдэж, хоёр ихэр болж мэндлэнэ гэдэг хувь тохиол уу, тохиолдол уу ? Усны дусал мэт ижилхэн харагдах ихрүүдийн талаар та бүхэнд хүргэж байна.

Цааш үзэх
Image 11
21

2MOOD | Би ихрийгээ хөгшрөөд эмээ болсон ч миний дараа л бурхны орон руу яваарай гэдэг, ихэргүй байна гэдэг төсөөлөгдөшгүй

Би ихэртээ өдөр бүр, хором бүрд баярладаг. Орой болгон миний хоолыг бэлдээд, хийчихсэн байдаг. Намайг эмчилдэг, халамжилдаг гуйсан бүхнийг минь зөвшөөрдөг. Ихэр минь их цайлган, сайхан сэтгэлтэй.

Цааш үзэх
Image 11
16

Фото | Ихэр мэт бие биетэйгээ ижил дотно найзууд ChaeLisa

Ихрүүд хоорондоо хамгийн сайн найзууд байдаг. Нэгнийхээ үнэнч найз, хамтрагч, зөвлөгч, туслах, гээд итгэл даах бүх зүйл нь. Харин яг л ихэр мэт ижилдэн дассан, яг нэг хүн мэт биедээ ууссан найзууд гэж байдаг. “Найз” гэдэг нь таны сонгож авсан гэр бүл гэсэн үг юм. Хүнд хэцүү болоод баяр жаргалтай үед хэзээд хажууд тань байдаг хүмүүсийг хэлдэг.

Цааш үзэх