image

МОНГОЛ ХҮН БҮРИЙН МЭДЭХ ЁСТОЙ 20 УРТЫН ДУУ

Уншигч танд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай сайтын FromINNA булан утга зохиол, урлаг соёлын мэдээ, мэдээлэл, нийтлэлийг хүргэдэг билээ. Энэ удаа Монгол хүн бүрийн мэдэх ёстой 20 уртын дууг танилцуулж байна.

ЗУРАГ: Мисс Монголиа, Азийн топ модел Т.Туяамаа 

Монгол ардын уртын дууны гайхамшиг дахин давтагдашгүй билээ. Үүслийнхээ хувьд монголын өргөн уудам тал нутаг монгол хүний  хоолойны цар хүрээний нөлөөллөөр нүүдэлчдийн өдөр тутмын амьдрал дундаас үүссэн аялгуу гэж хэлж болно. Уртын дууны түрлэг нь ард түмний амьдрал дундаас урган гарсан утга агуулгатай байхаас гадна үгийг нь зохиогч, аяыг нь бичигч гэж байдаггүй. Олон зуун жилийг даван туулж өнөөг хүртэл дуулагдсаар ирсэн учраас “уртын дуу” гэж нэрлэгджээ. Харин олон улсын тайлбар тольд “Монголын уламжлалт хөгжмийн урлагийн үндсэн элемент бүрэлдэхүүн” хэмээн тодорхойлж, дууны хэмжээ уртаас бус, шүлгийн үгийн үе бүрийг нугалаа айзам гарган сунжруулж, уртаар шуранхайлан дуулдаг онцлогоос нь үүдэн ийнхүү нэрийддэг. Энэ онцлогоос шалтгаалан зарим тохиолдолд дөрвөн минут үргэлжлэх дуу арав орчим үгтэй байх нь ч бий.

Утга агуулгын хувьд харилцан адилгүй бөгөөд гүн ухаан, шашин, хайр дурлал, баяр ёслолын сэдэвтэй байдаг. Морь болон бэлгэдлийн утгатай үгс олон давтагддаг нь монгол үндэстний аж байдлын онцлогтой шууд холбоотой. Төв халхын уртын дуу дуулахдаа аялгууг нь ихэвчлэн морин хуураар тоглох бөгөөд зарим тохолдолд лимбэтэй хоршдог. Харин баруун монголчууд ямар нэгэн хөгжмийн зэмсэг ашиглахгүй, дуучин дангаар шуранхайлан дуулж, цөөн хэсэг нь икэл хуураар аялгууг нь тоглож дуулдаг.

ИЙНХҮҮ МОНГОЛ ХҮН БҮРИЙН МЭДЭХ ЁСТОЙ 20 УРТЫН ДУУГ ХҮРГЭЕ 

1. ЭРТНИЙ САЙХАН

Эртний сайхан ерөөлөөр

Энэ сайхан оронд нь

Эзэн Богд Чингис хааныхаа

Язгууран ээц бүрдвээ хөө

Тэнгэр мэт заяатай

Тэгш таван оюунтай

Тэнүүн уужим зарлигтай

Тэнгэрийн минь үр сад билээ

Олон одны дундаас

Сарны гэрэл тодорхой

Олон хүмүүний дундаас

Яндар мэт чимэгтэй

Сүмбэр уулын оройгоос

Сүндэрлэж цацраад

Сүр жавхлан дэлгэрээд

Сүлд нь бат болтугай

Хамаг номын рашааныг

Ханахын чинээгээр хүртээд

Хаан эзэн Чингисийн өмнө

Хамт бүгдээрээ жаргая

ДУУГ СОНСОХ БОЛ ЭНД ДАРНА УУ: https://www.youtube.com/watch?v=n-npM6MKIVg

 

2. УРЬХАН ХОНГОР САЛХИ

Урьхан хонгор салхинд нь

Улиас мод ганхана

Уяхан зант тэр минь

Удах тусмаа санагдана.

Хөх баглагар модонд

Хөхөө шувуу донгодоно

Хөөрхий уян сэтгэлийг

Хөдөлгөх янзтай

Халиуран ганхах зүлгэнд

Хальж мэлтрэх голд

Хамаг шувуу ганганахад

Харин нь элдэв санагдана

Yүл мэт оргилсон

Өндөр хангайн шилд

Өнгийн цэцэгс найгаад

Өөрийн нутаг санагдана

Хайрт хүний үр нь

Хатираа сайн цагаанаа

Хавтласан сойж унамаань

Харьж мордох янзтай

Хар элэгт улстай

Ханилж суухад бэрх бий

Түүнээ гэж санавал

Тvдэж юундаа суух вэ

Арван хэдэн настайдаа

Аав ээжийнхээ атганд

Идэр насаа гүйцэхэд

Эргэж юундаа хорогдох вэ

Зэрлэг бүргэдийн зулзага нь

Жигүүр сөдөө гүйцэхэд

үүжйм өгтөргүйд нисэхийг

Oлoн бүгдээр мэднэ

ДУУГ СОНСОХ БОЛ ЭНД ДАРНА УУ:  https://www.youtube.com/watch?v=WKmSqc_laek

 

3. ТОСОНГИЙН ОРОЙ

Тосонгийн орой тоосроод байна

Тогтож суухыг байлаа даа

Мандалын оройгоор манараад байна

Манай нутаг санагдаад байна

Сэрвэнгийн оройгоор сэрвэлзээд байна

Сэтгэл санаа үймрээд байна

Өндрийн үүрээр өрвөлзөөд байна

Өө санаа үймрээд байна

ДУУГ СОНСОХ БОЛ ЭНД ДАРНА УУ:  https://www.youtube.com/watch?v=Pm6ubTnC3Qw

 

4. ТООРОЙ БАНДИ

Тоорой банди байх аа даа хөө

Торгоны сайныг өмслөө дөө хөө

Тоорой бандиас аа хойш оо хөө

Тостой даавуу ч олдсонгүй ээ хөө

ДУУГ СОНСОХ БОЛ ЭНД ДАРНА УУ:  https://www.youtube.com/watch?v=BjifEC4T5nI

 

5. ЗҮҮДНИЙ ГОВЬ

Тооройн сүүдэрт ботго минь буйлна

Тогоотой сүүнд минь саран хөвнө

Толгодын оройгоор үүл нь нүүнэ

Тодхон зүүдэнд ижий минь эргэнэ

Их манхан тэнгэр говьд уусан алдарна

Ингэний цагаан буйлаа ботгондоо ирж шингэнэ

Зүүн бүрдийн зэгсэнд ангир дуугарна

Зүйлийн буурал зүүдэнд ижий минь эргэнэ

ДУУГ СОНСОХ БОЛ ЭНД ДАРНА УУ:  https://www.youtube.com/watch?v=YM7iT-vnJPs

 

6. ЭРДЭНЭ ЗАСГИЙН УНАГА

Эрдэнэ засгийн унага нь

Эрэмгий болоод жороо доо

Элст манхнаар нутагтай

Эмгэн буурал ээжтэй

Товуу засгийн унага нь

Товолзуулсанхан жороо шүү

Товцог толгодоор нутагтай

Тун чиг өвгөн аавтай

Нарийн цагаан замаар нь

Насны багад дөгийлөө

Ногоон толгойд нутагтай

Номхон олон дүү нартай…

ДУУГ СОНСОХ БОЛ ЭНД ДАРНА УУ:  https://www.youtube.com/watch?v=f7uCYXhPQ6c

 

7. ХЭРЛЭНГИЙН БАРЬЯА

Хэрлэнгийн барьяа л гэж ахын минь үү нутаг

Хөхрөн хүдэнтсээр харагдана билүү зээ

Хэрлэн гэгч гол мину хөөрхий

Хэнтий Хаанаас эхтэй билээ зээ

Хилсхэн хол урсан урссаар

Баргын далайд цутганам зээ

Хэнз бага насандаа ах мину хөөрхий

Хэн хүний үрд хилсээр хэлэгдэж өнгөрөв өө зээ

Уулзъя гэж зорилоо шүү ах мину хөөрхий

Уулзсан хэрэг минь бүтлээ зээ

Золгоё гэж зорилоо шүү ах мину

Зорисон хэрэг минь бүтлээ зээ

ДУУГ СОНСОХ БОЛ ЭНД ДАРНА УУ:  https://www.youtube.com/watch?v=YNFDuy_EOZo

 

8. УЯХАН ЗАМБУУ ТИВИЙН НАРАН

Зээ, уяхан замбуу тивийн наран нь

Энэхэн бүх дэлхий даяхнаараа

Мөхдөлгүй мандсаар байдаг л билүү зээ, та мину зээ

Уяхан замбуу тивийн наран

Жаа

Энэ сайхан замбуу тивийн наран

Илхэн бүхий дэлхий дээгүүр

Мөхдөлгүй дэлгэрч түгэн

Мандаж мандсаар байдаг л билүү зээ, та мину зээ 

Жаа

Тэр лугаа адил

Олон түмний минь өршөөл

Үнэн сэтгэлтэй бүхнийг

Ялгалгүй асарсаар байдаг л билүү зээ, та мину зээ

Жаа

Үүлэн чөлөөний наран мэт

Өчүүхэн энэ явах насаа

Үнэн мөнх дор барьж

Үгүй муухайгаар хууртдаг шүү дээ, та мину зээ 

Жаа

Идэр цовоо саруул сэргэлэн насандаа

Эс сурсан эрдэм номыг

Өтөлж харьсан хойноо

Эргэж сурна гэдэг маш бэрх биш үү дээ, та мину зээ

ДУУГ СОНСОХ БОЛ ЭНД ДАРНА УУ:  https://www.youtube.com/watch?v=ANd1V2X8jWU

 

9. СЭРҮҮН САЙХАН ХАНГАЙ

Сэрүүн сайхан хангайд

Тунгалаг ус урснаа мину зээ

Сэтгэлийн дундаас тодорхой

Миний нэгэн алдрай мину зээ

Магнай дундаа сартай

Хөөрхөн борлог мину зээ

Маний төлөө зовнигч

Манхан буурал аав мину зээ

Алтай Хангайн гургалдай

Арынхаа модонд жиргэнэ мину зээ

Ахан дүү та нартайгаа хамт

Тэнүүн сайхан жаргана мину зээ

Төрсөн газрын тэнгэр нь

Тэнүүн болоод уужим мину зээ

Тэр олон нөхөдтэйгээ

Тэнгэрийн жаргалаар жаргая мину зээ

ДУУГ СОНСОХ БОЛ ЭНД ДАРНА УУ:  https://www.youtube.com/watch?v=_5B0tAqClMA

 

10. САРУУЛ ТАЛ

Саруул л тал нь байваа чиг хө

Шавартай намагтайг нь мэдээгүй

Сайхан төрсөн түүнийхээ

Санаа л бодлыг нь олоогүй/гүүрээгүй гээд байгаан/

Уужим тал нь байваа чиг хө

Устай намгийг нь мэдээгүй

Угийн амраг л байваа чиг

Ухаан бодлыг нь таниагүй…

ДУУГ СОНСОХ БОЛ ЭНД ДАРНА УУ:   https://www.youtube.com/watch?v=jD-UpNn6Y_g

 

10. ЖААХАН ШАРГА

Жаахан шаргын шогшоонд нь

Томоо нь муухай даслаа даа

Жаахан түүнийхээ аашинд нь

Сэтгэл муухай гунихарлаа

Хоёр морьтой гарлаа даа

Хонгорын ширээг дамжлаа даа

Хоноглосонгүй явсныг нь бодохоор

Хоёр нүдэндээ нулимстай

Буйлаад байгаа тэмээг

Бурантагны үзүүрээр тогтооно

Булиглаад байгаа сэтгэлийг

Одоо юугаар тогтоох вэ

Дэрвээд байгаа дээврийг

Дээсний үзүүрээр тогтооно

Дэнслээд байгаа сэтгэлийг

Одоо юугаар тогтооно вэ…

ДУУГ СОНСОХ БОЛ ЭНД ДАРНА УУ:  https://www.youtube.com/watch?v=MWJrPDNsYgY

 

11. АР ХӨВЧИЙН УНАГА

Ар хөвчийн унага нь

Агсамхан болоод жороо

Амрагийн жаахан хүүгийнхээ

Аашинд нь болоод мордлоо

Дэнжин нуурын шагшуурга

Дэнжээн дагаад шагшина

Дэмий хүний үртэй

Дэндүү даамай даслаа даа

ДУУГ СОНСОХ БОЛ ЭНД ДАРНА УУ:  https://www.youtube.com/watch?v=9BgiZNK9gsw

 

12. ӨВГӨН ШУВУУ ХОЁР

 Зээ Жаргалтайн дэлгэр зуныхаа сард нь

Жигүүртэн олон олон шувуу та мину зээ

Гадаад их далайнхаа дундаас

Ганганан гунганасаар юундаа ирнэ вэ

Зээ Эргэх дөрвөн цагийн дотроос

Элчит зуны халуун наранд

Эртний буян салхи дагаж

Элдэв сайхан нууртаан ирлээ

Зээ Зориж ирсэн нууртаан зусаад

Зоргоороо амархан цэнгэн жаргаад

Зүйтэй дулаан намрынхаа сард

Жигдлэн дэвсээр юундаа буцна вэ?

Зээ Өндөр их хангайн шилд

Үүл цас будран байхад

Өнөд сэрүүн хүйтэн болно хэмээн

Өссөн дулаан нутагтаа харинаа

ДУУГ СОНСОХ БОЛ ЭНД ДАРНА УУ:   https://www.youtube.com/watch?v=c3aCnO1uGpQ

 

13. ХҮРЭН ТОЛГОЙН СҮҮДЭР

Хүрэн толгойн сүүдэр

Хөндийгөө дагаад хүүшлэнэ дээ

Хүний бага л чамтайгаа

Сэтгэл юундаа даслаа даа хө

Алаг толгойн сүүдэр нь

Араан дагаад хүүшлэнэ дээ

Амраг жаахан чамтайгаа Сэтгэл юундаа даслаа даа хө

Ангир шувууны дэгдээхий Араан дагаад цуврана даа

Аль газрын чамтайгаа

Сэтгэл юундаа даслаа даа хөө

ДУУГ СОНСОХ БОЛ ЭНД ДАРНА УУ:   https://www.youtube.com/watch?v=Wj8pGO4peCY

 

14. ЭР БОР ХАРЦАГА

Эр бор харцага нь

Жигүүрэндээ хүчтэй л байна уу даа

Идэр залуу насанд нь

Даанч ажигч үгүй явлаа л билүү дээ

Ай хөөрхий алдрай мину зээ

Арслангийн зулзага

Ууландаа хүчтэй л билүү дээ

Амрагийн хоёр сэтгэл

Аль алиндаа асрамжтай л билүү дээ

Аяа хөөрхий алдрай мину зээ

Сайр шандын усыг

Шавхавч бардаггүй л билүү дээ

Сайн хүний үрийг

Даравч болдоггүй билүү дээ

Аяа хөөрхий алдрай мину зээ

Хажуу талын ногоо нь

Халиурч найгаад ганхана билүү дээ

Хамаг та бүгдтэйгээ

Ханатлаа найрлах жаргалтай билүү дээ

Аяа хөөрхий алдрай мину зээ

ДУУГ СОНСОХ БОЛ ЭНД ДАРНА УУ:   https://www.youtube.com/watch?v=0lBw0_Bx-qM

 

15. ХӨӨРХӨН ХАЛИУН

Хөөрхөн халиун дөлгөөн шүү

Хөлд нь сууж бариаарай

Хүний газар хэцүү шүү

Хүлээнэ байж дасаарай....

Хачин халиун дөлгөөн шүү

Хазаарийн татаад мордоорой

Харийн газар хэцүү шүү

Ханилан байж дасаарай

Нарийхан халиун дөлгөөн

Налас хийгээд мордоорой

Насны багад гэнэн

Найрсаг харилцаж яваарай.

ДУУГ СОНСОХ БОЛ ЭНД ДАРНА УУ:   https://www.youtube.com/watch?v=i1_mNUYxGLU

 

16. ИДЭР ЖИНЧИН

Идэр жинчин бид

Эрэмгий чадлаа гаргаж

Ингээд аяны замаар

Эрх тааваараа туулаад

Энэ орны ардыг

Эд бараагаар хангацгаая

Шингэн лимбийн дуугаар

Миний нутгийг санагдуулж

Ширээ тэгшхэн бөхөөрөө

Жингийн хүндийг өргөгч

Шилдэг олон ат минь

Шилийн говийг бүрхжээ

Алс холын замаар

Алхлан сажлан туулж

Ачаа жингийн хүндийг

Амар сайнаар нэвтрүүлэгч

Атан олон тэмээд минь

Арын говийг бүрхжээ.

ДУУГ СОНСОХ БОЛ ЭНД ДАРНА УУ:   https://www.youtube.com/watch?v=Ea30_eB1mh0

 

17. ЖАРГАЛТАЙН ДЭЛГЭР

Євгөн асууруун:

Жаргалтайн дэлгэр зуныхаа сард

Жигүүртэн шувуухай та минь

Гадаад их далайн захаас

Ганганан дэрвэсээр юундаа ирэв?

Шувуу учируун:

Эргэх дөрвөн цагийн улиралд

Ээлтэй халуун зуны сард

Эртний үйлийн салхинаар дэгдэж

Єссөн тунгалаг нууртаан ирлээ

Євгөн асууруун:

Санаж хүссэн нууртаан ирээд

Садан амраг нөхөртөөн золгоод

Сайхан цэнгэн сууж байтал

Сарын эцсээр юундаан уйдав?

Шувуу учируун:

Єндөр уулын оргил дээр

Үүл цас будрахын үед

Улиран ирэх хүйтэн улиралд

Євөлжсөн дулаахан газартаан явна аа

Євгөн асууруун:

Євөлжсөн дулаахан газартаан хариад

Энх мэндээр сууж байхад

Эргэж ирэх хаврын сардаа

Эгэж буцаж юундаа ирээв?

Шувуу учируун:

Зуур замын аянд явахдаа

Задгай нууртаан тоглож байгаад

Залуу сайхан идэр наснаасаа

Шилжиж өтөлсөн нь юунаасаа вэ?

Євгөн асууруун:

Үйлийн үрийн үнэн худал

Үүлэнд жиргэгч шувуухай та минь

Єтлөх үхэхийн дөрвөн далай нь

Єөр бусдад хэнд ч ирнээ

Залуу сайхан үзэсгэлэн байгаад

Залгаад цааш өтлөхийн жимээр

Зэрэглээний үзэгдэл мэтээр

Замхран одох нь мөнх ёсон.

ДУУГ СОНСОХ БОЛ ЭНД ДАРНА УУ:   https://www.youtube.com/watch?v=IwCR05bUnpE

 

18. ДУРТМАЛ САЙХАН

Зээ, дуртмал сайхан найрын єнгє

Тунгалаг толиноос тодорхой

Тунамал єгүүлэшгvй хань минь

Тусын нvдэнээ илхэн

Үүелэн нийлсэн хєг дууг

Үүлэмжээр эгшиглэн байхуй дор

Vргэлждээ найрлан цэнгэх маань

Сонсох чихэнд тодорхойхон

Агар ба занданы vнэрийг vнэртвээс

Сэтгэл ханаж баясахын тул

Анхилуун сайхан ариун чанарт нь

Ашид мєрєєдсєн хvсэл ханав зээ

Найман амт бvрдсэн

Олон голын ус нь

Зуныхаа гурван сард

Зvйтэй сайхнаар мэлмэлзэнэ

Зєєлєн нимгэн хэв торго мэт

Зvйлийн олон єнгийн цэцэг навчис

Зєв салхины аяыг дагаж

Зvйтэй сайхнаар ганхав зээ

Таван биеийг сэхээрvvлсэн

Таван салхины таалал буй

Тавин суусантайгаа

Тавтай сайхнаар жаргая

ДУУГ СОНСОХ БОЛ ЭНД ДАРНА УУ:  https://www.youtube.com/watch?v=YgDnq7NvfG8

 

19. ТҮМЭН ЭХ

Ажхуйяа.

Эрдэнэт хүмүүний биеийг олоод

Эдүгээ болоод ирээдүйн

Хоёр үйлс хэргийг бүтээх дор маань

Бүрэн сэдэлтэй зээ

Зээ хөө.

Сайн үйлсийн тулд амин зүрхнээсээ

Сайхан төрийн тулд ахуй чинээгээрээ

Сайтар шамдан зүтгэлтэй зээ

Зээ хөө.

Олон олон ард түмний 

Охь магнай нь энэ болмой зээ.

ДУУГ СОНСОХ БОЛ ЭНД ДАРНА УУ:   https://www.youtube.com/watch?v=whEwYNCgJ34

 

20. СЭРҮҮН САЙХАН ХАНГАЙ

Сэрүүн сайхан хангайд

Тунгалаг ус урснаа мину зээ

Сэтгэлийн дундаас тодорхой

Миний нэгэн алдрай мину зээ

Магнай дундаа сартай

Хөөрхөн борлог мину зээ

Маний төлөө зовнигч

Манхан буурал аав мину зээ

Алтай Хангайн гургалдай

Арынхаа модонд жиргэнэ мину зээ

Ахан дүү та нартайгаа хамт

Тэнүүн сайхан жаргана мину зээ

Төрсөн газрын тэнгэр нь

Тэнүүн болоод уужим мину зээ

Тэр олон нөхөдтэйгээ

Тэнгэрийн жаргалаар жаргая мину зээ

ДУУГ СОНСОХ БОЛ ЭНД ДАРНА УУ:   https://www.youtube.com/watch?v=_5B0tAqClMA

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 01
15

Наоми Осака "Louis Vuitton" брэндийн шинэ дүр төрхөөр тодорлоо

“Louis Vuitton” брэндийн зүгээс Наоми Осакаг “олон талд хувирч чаддаг, бие даасан, орчин үеийн, LV брэндийг бүрэн тодорхойлж чадахуйц, бүх цаг үеийн хамгийн нөлөө бүхий теннис тоглогчдын нэг" гэж тодорхойлжээ.

Цааш үзэх
Image 01
13

"Хүмүүсийг хайрлахаас илүү уран бүтээлч гэж байхгүй" | ВАН ГОГИЙН 10 ЗУРГИЙН ТУХАЙ

Винсент Виллем Ван Гог (1853 оны 3-р сарын 30 - 1890 оны 7-р сарын 29) Голландын пост-импрессионист зураач. Түүний зарим зураг өнөөдөр дэлхийд хамгийн алдартай, нэртэй, үнэтэй бүтээлүүд болсон.

Цааш үзэх
Image 01
12

FromINNA | Нууцлаг харцандаа дахиад л нууцаа хадгалчих шиг...

FromINNA залуу шүлэгч Л.Мажиггаравын бодол, мэдрэмжээс төрсөн шүлгүүдийг болон найрагчдын бичсэн дуртай шүлгүүдээ онцлон хуваалцаж байна.

Цааш үзэх
Image 01
12

FromINNA | ХУН-д дурласан ХҮН-ий өдөлсөн хайр

Хүн хүндээ дурладагаас бус хунд дурлаж байсан тохиолдол бий болов уу? Магадгүй ийм учраас л “Хунт нуур” зуун зуун дамжин хүн төрөлхтнийг байлдан дагуулсаар ирсэн байх. Зүгээр нэг хүн биш язгууртан гаралтай, зарц, шивэгчин, алиа салбадай, үзэсгэлэнт бүсгүйчүүд гээд хүний хүсэж болох бүгдтэй ханхүү гоо цагаахан хунд анхны хайраа өгч, ухаангүй дурладаг түүх. Дурлалынх нь эзэн хорон санаат хар хунгийн ид шидээр хун болон хувирсан үзэсгэлэн гоо гүнж. Урьд өмнө нь хэнд ч дурлаж байгаагүй хүн чин сэтгэлээсээ дурлавал хүн болж хувирах тавилантай Одетта гүнж. Ийм романтик үлгэр хөгжмөөр амилсан учраас “Хунт нуур” хамгийн хүчирхэг нь байж, хүн төрөлхтний түүхэнд бүтээгдсэн номер нэг байр сууриа хэнд ч алдахгүй ирсэн билээ.

Цааш үзэх