image

Хамт олны уур амьсгалыг чадваргүй ажилтан эвддэг | “Z” үеийнхэн нам дагадаггүй

Amar Training компанийн захирал, эрх зүйч Ч.Сайхнаатай хувь хүний хөгжил болон хамт олны уур амьсгалын талаар ярилцлаа.

- Сүүлийн үед байгууллагууд хамт олноороо Soft Skill буюу хувь хүний хөгжлийн тал дээр зөвлөгөө, тусламж авах хандлага их байна. Та энэ чиглэлээр ажилладаг хүний хувьд үүний хч холбогдол нь юу вэ?

- Бүх салбарт хувь хүний хөгжил яригддаг болсон энэ цагт байгууллагууд мэргэжлийн хувьд онцгой чадвартай биш зөв хандлагатай хүнийг хөгжүүлж авах сонирхолтой болсон. Хөгжсөн хүн нийгэмд дутагдаад байгаа учраас энэ салбарыг хөгжүүлэх ёстой болж байгаа юм. Хамгийн энгийн жишээ бол нийтийн тээвэрт биеэ буруу авч явдаг хүмүүс. Байгууллага дотроо уур амьсгал эвддэг хүмүүс гэх мэт. Өмнө нь ямар амжилт гаргаж байсан болон хэн байсан нь одоо цаг дээр ямар ч хамаагүй. Олон сургууль төгсөж, өндөр амжилт гаргасан хэдий ч хамт олныхоо дунд уур амьсгал эвдээд байгаа нь чадвар дутсаных. Хөгжөөгүй гэсэн санаа. Үйлчилгээний байгууллагад ороод үйлчилгээ авах гэхээр загинуулаад, эсвэл тамлан зовоод ч байгаа юм шиг тухгүй мэдрэмж авах тохиолдол байдаг. Энэ нь үйлчилгээний ажилтан харилцааны чадваргүй, илтгэх чадамжгүй байгаагийн илрэл. Хүн гэдэг олон ур чадварын нийлбэр дээр амьдардаг. Бид амьдарч буй орчноосоо хамаараад өөрийн гэсэн чадвартай. Зарим нь нүүрэмгий, бүх зүйлийг сурахад бэлэн байдаг бол зарим нь хэтэрхий дотогшоо. Тиймээс хүн өөртөө байгаа давуу талыг ашиглаж, өөрийнхөө дутууг олж хөгжүүлэхийг л хувь хүний хөгжил гээд байгаа юм.

Хүн бүрт нэг хүсэл байдаг нь амар тайван, утга учиртай амьдрах. Гэтэл хэн нэгэн хамтарч ажиллаж чаддаггүй, найдваргүй хүнээс болж асуудал үүсдэг. Энэ нь нөгөө л чадваргүй хүмүүсээс улбаатай асуудал. Хувь хүний хөгжлийн сургалт надад том өөрчлөлт авчирч байсан. Тиймдээ ч олон залуус над шиг дутуугаа дүүргэж, өөрийгөө өөрчлөөсэй гэж хүсдэг болохоор сургалтын төвөө нээсэн.

- Зөв хүн гэж хэн бэ. Амьдралын явцад бүрэлдэн бий болдог уу, эсвэл ээж ааваасаа авч төрдөг чадвар уу?

- Эхлээд эцэг эхээс, дараа нь өссөн орчноос, дараа нь нийгмээс, эцсийн дүндээ хүн өөрөө сонгож өөрийгөө бүтээдэг. Зөв хүн гэж ийм хүнийг хэлнэ гэх цор ганц тодорхойлолт байхгүй. Үнэлэмж нь юу вэ гэдгээс хамаараад тодорхойлох ч боломжгүй.

Би яагаад илтгэх урлаг, мэтгэлцээнийг түгээгээд байна вэ гэвэл, бүх хүмүүс биш гэхэд дийлэнх нь мэтгэлцээнээр дамжуулаад зөв сэтгэдэг болчихвол хар мэдээнд тархиа угаалгахгүй. Асуудалд зөв шийдвэр гаргаж, ямар ч үед мэдээллийн шүүлтүүртэй болно гэж боддог.  

- Тэгвэл эерэг хандлага гэдэг нь бүх зүйлийн гэгээтэй талыг харахыг хэлэх үү?

- Нийгэмд янз бүрийн л үйл явдал тохиолддог. Тэр зүйлийг аль өнцгөөс нь харж байгааг хандлага гэдэг. Аливаа асуудалд сөрөг хувилбар олон. Гэхдээ эерэг хувилбар нь түүнээс олон байдаг. Ерөнхийдөө соёлт хүн төрөлхтний дундах тогтсон хэм хэмжээг дагахыг л зөв байх гэж нэрлэвэл зохино. Би хичнээн бухимдалтай байсан ч түүнийгээ бусад хүмүүст хамаатуулж тайлахыг оролддоггүй. Нийтийн тээвэрт зорчиж явахдаа утсаар чанга ярихгүй. Зохимжгүй нөхцөлд найзыгаа шүүмжлэхгүй. Хөрш айлд нь шинэ хүн төрснийг мэдсээр байж чанга чимээ гаргахгүй гэдэг ч юмуу. Энгийн зүйлүүд дээр л хүний хандлага харагдана. Хандлагаас нь ямар хүн бэ гэдгийг дүгнэх боломжтой.

- Залууст сургалт орох явцад тэдний юу хүсч, ямар зүйл дээр анхаарал нь төвлөрч, юуг эрж хайж байгааг анзаарах боломжтой байх тийм үү?

- Би залууст лекц ордог. Гэхдээ байнга биш. Голдуу илтгэх урлаг, мэтгэлцээний сургалтаар оюутнуудтай холбогддог. Мэдээж бүх сургуулийн оюутнуудтай ойр байж үзээгүй. Өөрийнхөө сургалт орсон багахан хувийг ажиглахад бүгд л өмнөх үеийнхээ манлайлагчдыг харж, тэдэн шиг болохыг зорьдог. Харин онцлог тал нь гэвэл “Z” үеийнхэний дийлэнх нь нам дагадаггүй. Манай үеийнхэн бол нам дагах хандлагатай. Угаасаа оюутны холбоонд орж байж л нийгмийн идэвхтэй оюутан гэж тодорхойлогддог байсан болохоор элсэх ёстой л гэж ойлгодог. Одоо бол заавал ямар нэг институт, байгууллагад элсэхгүйгээр нийгмийн идэвхтэй байх боломжтой. Чөлөөтэй сэтгэдэг болсон шүү дээ.

- Та сошиал орчинд хэр идэвхтэй байдаг вэ?

- Хүмүүс намайг идэвхтэй л гэдэг. Харин би өөрийгөө идэвхтэй хэрэглэгч гэж боддоггүй. Сошиал дээр хоёр төрлийн хүн байдаг. Нэг нь курсор гүйлгэдэг, нөгөө нь курсороор гүйх контентыг бүтээдэг. Би тэг дундуур нь л явдаг байх. Үе хоорондын ялгааг ойлгох, сургалтандаа хэрэгтэй судалгаа авахад сошиал надад тусладаг.

- Эрх зүйч мэргэжилтэй хүний хувьд нийгэмд болж буй хүчирхийлэл, гэмт хэргүүд дээр ямар байр суурьтай явдаг вэ?

- Хуулийн байгууллагад орж, тагнуулч болно гэх мөрөөдөл тээсэн ч түүндээ хүрч чадалгүй эрх зүйн мэргэжлийг сонгож байлаа. Мэргэжлийнхээ үнэ цэнийг ойлгодог, коммунист маягийн оюутан. Болж өгвөл дүрэм журмыг сахиулж, хариуцлага үүрүүлэх дуртай. Халаасны хулгайчийг барьж өгвөл нүдийг чинь “переткдна” гэж хүмүүс ярьдаг байсан ч би олон хулгайчийг барьж, тэдний эсрэг тэмцдэг байсан. Нийгэм, хэм хэмжээ гэдэг үгийг манайхан ойлгодоггүй. Жишээ нь, найзуудаасаа сонсдог хамгийн инээдтэй юм шиг хэрнээ хогийн зүйл бол “улсын бүртгэлд таньдаг хүн байна уу” гэдэг. Яах гэсэн юм гэхээр компани байгуулах гээд гэж хариулдаг. Компани байгуулахад ямар ч танил хэрэггүй. Хуулийн хугацаандаа бичиг баримтаа өгөхөд л хангалттай. Төрийн албатай хамаатай зүйл дээр заавал нэг танил байх ёстой гэсэн бодол тархинд нь суучихсан. Энэ нь эрх зүйн соёл ухамсар дорой байна гэдэг санаа. Мөн эр хүн байх, эм хүн байх гэдэг ойлголт тийм ч чухал биш гэж нийгэм үздэг болсон. Би ч гэсэн дэмий гэж боддог. Эрэгтэй хүн ч гэсэн уйлж болно. Гэхдээ зарим төрлийн хэвшмэл ойлголт байх ёстойг сүүлийн үед гарч буй хүчирхийллийн гэмт хэргүүд баталж байна. Хүүхдийн хүчирхийлэл үйлдэж буй хүмүүсийн дийлэнх нь эрэгтэй хүн. Эр хүн бол эмэгтэй хүнийг хамгаалах хамгаалагч нь байх ёстой гэдэг ойлголтыг багаас нь өгөөгүй гэсэн үг. Анхнаас нь зөв ойлголт өгч байж удаан хугацаандаа үр дүнд хүрнэ.

Мэдээж 100 хувь гэрэл цацруулсан нийгэм гэж аль ч цаг үед байхгүй. Нийгэм ямар байгааг иргэдийнх нь харилцаанаас харж болно.


- Хувь хүний хөгжлийн тухай ярьсан хүмүүс нийгэмд ямар ч өгөөжгүй гэх утгатай яриа нэг хэсэг шуурсан даа. Та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

- Найзуудыгаа энэ утгатай пост шэйр хийхээр яс хавталзаж суудаг хүмүүсийн нэг нь би л дээ. Монголчууд аливаа зүйлийг шинжлэх ухаанчаар харж, дүгнэлт хийх чадвар сул. Ганцхан хүний алдаагаар түүний ард байгаа хэдэн зуун хүнийг харлуулдаг нь үүний тод жишээ. Төрийн албаныхан харилцаагүй, хүнд сурталтай гэж нийтээрээ өөлдөг. Тэр дунд сайхан ааштай, заш аашны доголдолтой ажилтнаа зөв хүн болгох гэж яваа дарга байдаг. Яг энэ шиг хувь хүний хөгжлийн багш байх ёстой юу гэвэл ёстой. Тэдэн дунд муу багш байгаа юу гэвэл байгаа. Сүүлийн үед манайхан өөртөө цол, гуншин өгч нэр хүндээ алдаад байна. Лектор гэж цол уу гэдэг асуулт надад олон ирдэг. Гэтэл үгүй. Чи 10 удаа мэтгэлцээний тэмцээнд орсон болохоор, чи 100 хүнд сургалт орсон болохоор гэж шагнах байгууллага манайд байхгүй. Харин ч олон нийт хүлээн зөвшөөрсөн хүнээ багш гэж хардаг. Нөлөөллийг нь мэдэрсэн хүнээ лектор гэж боддог. Яахав, сүүлийн үед хүн бүр өөртөө лектор, мэйк ап артист гэж нэр өгдөг болчхож. Том зургаар нь харах хэрэгтэй л дээ.

- Яаж байгууллагын уур амьсгал, хамт олны харилцааг эвддэггүй эерэг цэнэг болсон боловсон хүчин болох вэ?

- Найз залуугаа хөлдүү төмсөөр нь дуудчихаад өөрөө байгууллага дээрээ төмс царайлаад сууж болохгүй. Мэдрэмжтэй байх ёстой. Би энэ үгийг хэлэхэд манай удирдлага, хамт олон яаж хүлээж авах вэ гэдгийг боддог байвал асуудал гарахгүй. Энэ чадварыг эзэмшихийн тулд харилцааны сургалтанд дандаа биш ч гэсэн хааяа суудаг байвал зр дүнд хүрнэ. Өөрөө төгс биш байж бусдад “намайг ойлго” гэж шахалт үзүүлж болохгүй. Хүмүүс байгууллагадаа уусна гэж ярьдаг даа. Гэтэл зарим тохиолдолд байгууллага тэр чигээрээ шинэ хүндээ уусах тохиолдол бий. Тэр хүн зөв үйлдэл хийвэл эерэг үр дүн, буруу үйлдэл хийвэл сөрөг үр дүн гарч, энэ нь хамт олны уур амьсгалд нөлөөлнө гэсэн үг.

 

Бэлтгэсэн - М.Баасандэлгэр

 

8 Сэтгэгдэл:

  1. Бүх давхрагынханд санаа авмаар сайхан ярилцлага байна шүү.

  2. mash heregtei ym bn

  3. Баярлалаа

  4. Маш хэрэгцээтэй мэдээлэл байна. Баярлалаа..

  5. Маш хэрэгцээтэй мэдээлэл байна. Баярлалаа..

  6. How hor nairuulsan ih goe unen ug yarisan setgel ni baas shig uwaigui humuus hogshin zaluugui bnaa baiguullagataa iim huniig l buu awaarai

  7. Togs hvn gj bhgvi . oorsdoo saihan ym shig bysdiig iim tiim gj vg bvr deer ni analiz hiihee l bolimoor bna

Сэтгэгдэл илгээх

Image 11
24

М.Амина: Эр хүнийг хүндэлж чаддаг эмэгтэй бусдаас илүү аз жаргалтай амьдардаг

Одоогийн нийгэм хэт материаллаг зүйл дээр төвлөрөөд, хүн хоорондын амьд харилцаа алдагдаж, бид үргэлж хиймэл баг зүүдэг болсон гэхэд хилсдэхгүй. Үүнийг би Бага байхаасаа л мэдэрдэг байсан. Дунд сургуулийн сурагч байхдаа хэтэрхий нээлттэй, байнга инээмсэглэж явдаг.

Цааш үзэх
Image 11
09

"Японд сонин тараах ажлыг 18 сар хийж байлаа, одоо зорьсон сургуульдаа тэтгэлгээр суралцаж байна"

Японд ирсэн зорилго минь хэлээ сайжруулж, мастерт сурах байсан. Ямартай ч унан босон явсаар Японы их сургуулиуд дотор нэр хүндтэйд тооцогддог Токиогийн гадаад судлалын их сургуульд элсэн, одоо сард 4.800.000₮-ийн тэтгэлэгтэйгээр суралцаж байна.

Цааш үзэх
Image 10
14

Охидоо, Малена шиг эрүүлдээ, бас гоё харагдаж чадахгүй л бол битгий тамхи татаач

Эмэгтэйчүүд маш үнэ цэнэтэй байх хэрэгтэй. Согтсон ч үнэ цэнэтэй бай. Амнаас гарч байгаа үгээ цэгнэ, тэр тусмаа олон нийтийн газар. Эрчүүд тамхи татаж, хараал хэлж байхад эмэгтэйчүүд яагаад болдоггүйн гэж бодож байж магадгүй л дээ. Гэхдээ эрчүүд бол эрчүүд шүү дээ. Хаа газарын бар, пабний гадаа тамхи татаад, хараал хэлээд, халамцуухан зогсож байгаа охидууд үнэхээр эмзгэлмээр харагддаг.

Цааш үзэх
Image 10
13

CALL ME #JANCHIV | Сэтгэлээ хол шид, араас нь бие чинь очно

Пүнтүүзийн дүрээр нь олон нийт илүү мэдэх байх. Тэрээр “Би дурламаар байна, бусдын адил үнсэлцмээр байна” гэж залуусын сэтгэлд хоногштол дуулсан “Мааз” хамтлагийн гишүүн. Залуусын анхаарлыг татсан хөгжилтэй “Эможи” цувралын найруулагч. Залуу зохиолч. Оюутан байхаасаа л дэлгэцийн уран бүтээл, кино, клипэнд дүрээ үлдээж амжсан сэргэлэн залуу.

Цааш үзэх