image

Хэллоуинаар мөрдөгддөг хамгийн алдартай гурван уламжлал

Орчин үед Хэллоуины баяр шашны бус чинж чанартай болж "trick-or-treat" гэх зэрэг илүү хүүхэд, залуучуудад зугаатай тэмдэглэлт баяр болон хувирсан. Одоо дэлхийн олон оронд энэхүү аравдугаар сарын 31-нийг хүмүүс "аймшгийн" сэдэвтэй багт наадам болгон тэмдэглэж, бие биенээ амттанаар дайлж, хүүхдүүдэд чихэр тараан тэмдэглэж байна.

Хэллоуинаар мөрдөгддөг хамгийн алдартай гурван уламжлал

Jack-o'-lantern

 

"Jack-o'-lantern" гэх хэллэг XVIII зууны үеийн Ирланд ардын үлгэрээс гаралтай юм. Үлгэрт гардгаар Жак нэртэй нэгэн ирланд хүн чөтгөрийг мэхэлж, алимны мод руу авируулжээ. Харин дараа нь тэр модны их бие дээр загалмай зурж, чөтгөрийг занганд оруулж, мөчрөөс буух аргагүй болгосон аж. Хожим нь Жак үхэхдээ өөрийн муу санаанаас болж диваажинд хүрч чадаагүй бөгөөд чөтгөрийг уурлуулснаас болж тамд ч очоогүй гэнэ. Ийнхүү тэр үүрд дэлхий дээр сүнс чигээр тэнүүчлэхээс өөр аргагүй байдалд оржээ. Чөтгөр түүнийг өрөвдөж, ганцаардсан замыг нь гэрэлтүүлэх зорилгоор түүнд бага зэргийн нүүрс өгсөн гэдэг. Жак тэр нүүрсийг аваад, идэж явсан хулуундаа нүх гарган дотор нь жижиг гал асаажээ.Орчин үед хүмүүс өөрсдийгөө чөтгөрөөс хамгаалах зорилгоор Jack-o'-lantern-ыг гэртээ эсвэл гэрийнхээ гадаа асааж, Жакийг харуулд гаргадаг болсон байна.

Deviant | Witch In The Pumpkin Farm by ~gocer-art on deviantART

 

Дүрсгүй шөнө

 

XVIII зууны сүүлээр Америкт Хэллоуиныг дүрсгүйтэх, тоглоом шоглоомоор хуурч мэхлэх зэргээр тэмдэглэх болсон байна. Хөвгүүд байшин руу эрдэнэшиш эсвэл муудсан ногоо шидэж дэггүйтдэг нь өнөөдөр ч олон хүний дуртай уламжлал болон үлджээ. Өсвөр насны хүүхдүүд хөрш айлаа ариун цэврийн цаасаар ороож, хана руу өндөг шидэцгээн. Эсвэл тэд "Jack-o'-lantern"-уудыг эвдэж, хэмхлэх зэрэг төрөл бүрийн дайралтууд хийдэг байна.

 

Trick-Or-Treat 

Савин наадмын үеэр сүнснүүд гудамжаар зугаалж, энгийн хүмүүстэй холилдох магадлалтай гэж Кельтүүд итгэдэг байлаа. Тэдний бодлоор сүнснүүд гуйлгачны дүрд хувиран гэрийн хаалгыг тогшдог ба хэрвээ гэрийн эзэд тэднийг гар хоосон буцаавал хараагдана гэж айдаг байцгаажээ. Харин өнөөдөр бяцхан, өхөөрдөм хүүхдүүд айлаас айл хооронд зугаатай хувцас өмсөн чихэр цуглуулдаг болсон билээ. Тэд хаалга тогшин "Trick-Or-Treat" хэмээн орилдог. Trick гэдэг нь чихэр өгөөгүй айлыг сүрдүүлж байгаа хэрэг бөгөөд дүрсгүйтэж, томоогүй хэрэг үйлдэнэ шүү гэсэн утгатай анхааруулга үг юм.

За тэгэхээр, энэхүү зугаатай бас аймар баяртаа эртнээс бэлдэж,  аравдугаар сарын 31-ний шөнийг мартагдашгүй өнгөрүүлцгээе!

 

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 11
25

ЭЕРЭГ ХАНДЛАГА НЬ ЭРҮҮЛ, УРТ УДААН АМЬДРАЛД НӨЛӨӨЛДӨГ

Амьдрал тань ямар байх нь тохиолдож буй зүйлсээс 10хувь, тэдгээрт хэрхэн хандаж буй хандлагаас тань 90 хувь нь шалтгаална.

Цааш үзэх
Image 11
25

Стив Жобсын үлдээсэн сүүлийн захидал | Биеэ бодож, бусдыг хүндэлж, хайрлах...

"Apple Inc" компанийн CEO Steve Jobs-ын хүүхдүүддээ үлдээсэн сүүлийн захиа!

Цааш үзэх
Image 11
24

Кикигийн хүргэлтийн үйлчилгээ | Өсвөр насны хүүхэддээ заавал үзүүлэх анимэ

“Кикигийн хүргэлтийн үйлчилгээ” бол Хаяао Мияазакийн дэлгэцийн бүтээл болгон амилуулсан бас нэгэн алдартай бүтээл. Шулам болохоор суралцаж байгаа 13 настай Кики охин шинэ хотод нүүн ирж, нисдэг шүүрнийхээ тусламжтай хүргэлтийн үйлчилгээ үзүүлнэ. Хүүхдүүдийн хамгийн хайртай шулмын адал явдлын санааг Японы зохиолч Эйко Каданогийн 1985 онд бичсэн ижил нэртэй романаас авчээ.

Цааш үзэх
Image 11
24

ЦАГ АГААР | Улаанбаатар хотод шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 21-23 градус, бусад хэсгээр 13-15 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

Цааш үзэх