image

13 REASONS WHY | Ганцаардлын зургаан төрөл ба өөрийгөө аврахуй

Хамгийн хүчтэй бөгөөд хамгийн хор хөнөөлтэй мэдрэмжийг ганцаардал гэдэг. Хүмүүс ихэнхдээ ганцаардлыг өөрийгөө танин мэдэх, бүтээл туурвих зэрэгт сайнаар ашиглаж болдог боловч аливаа зүйл хэтрэхээрээ аюултай гэдэг шиг ганцаардал хэтэрвэл зүрх сэтгэл, оюун ухаан, сэтгэл зүйн хувьд маш том дарамтыг үзүүлдэг байна. Ингээд ганцаардлын зургаан төрлийг сонирхуулъя.

Та яг аль төрөл юунаас болж ганцаардаад байгаагаа мэдэж чадах юм бол ганцаардлаас өөрийгөө аварч, ямар нэгэн зүйл хийж чадна. Оролдоод үзэх хэрэгтэй шүү найз минь. Бүгд л ганцаарддаг. Хамгийн чухал нь өөрийгөө мэдрэх хэрэгтэй. 

1. Interpersonal буюу хувь харилцааны: Энэ нь та дотнын хэн нэгнээ алдсан үед, салж хагацсан мөчид мэдрэгддэг ганцаардал юм. Үгүйлэх, санагалзах, дурсан гуниглах зэрэг нь үүнд багтана.

2. Social буюу нийгмийн харилцааны: Хэсэг бүлэг хүмүүсийн дунд, жишээлбэл ажил болон анги хамт олны дунд ганцаардах, тэдэнд орхигдож буй мэт санагдах. Эсвэл тэд таныг үл тоож, гадуурхах мөчид мэдрэгдэнэ.

3. Cultural буюу соёлын: Өөр төрлийн соёлын дунд уг ганцаардал мэдрэгдэнэ. Та яг л тэр хүмүүстэй хэзээ ч зохицож, тэр дүрмийг хэзээ ч дагаж, түүнд багтахгүй мэт мэдрэмж төрнө. Өөрийгөө өөр гэдгийг мэдрэх, цоо шинэ газар зохицож чадахгүй мэт байхад хамгийн хурцаар илэрдэг.

4. Intellecutual буюу оюуны: Оюун ухаан, мэдлэг, төсөөлөл, ажиллагааны хүрээнд бусдаас өөр гэдгээ мэдрэх. Гэр бүл, бусад бүлэгтэй зөрчилдөх, оюун ухааны тал дээр ганцаардах мэдрэмж.

5. Psychological буюу сэтгэхүйн: Ямар нэгэн өвчин болоод бусад сэтгэцийн асуудал зэрэг үүнд хамаарна. Та бусдаас тусгаарлагдсан мэт, эргэн тойрны хэн ч таныг ойлгохгүй мэт мэдрэмж төрж ганцаардах болно. Гол нь энэ төрлийн ганцаардал маш гүн байдаг ба бусдад тэр болгон анзаарагдахгүй байх талтай. Тэд таныг гайхаж, яагаад ийм байгааг ойлгох гэж хичээх ч энэ бүхэн сэтгэхүйн асуудалтай холбоотойг тэр болгон мэддэггүй.

6. Existential/ Cosmic буюу оршихуйн: Энэ төрлийн ганцаардал үхэлтэй нүүр тулсан хүнд тохиолдоно. Эдгэрэх аргагүй шаналал, өвчин зовлон болоод орших эс орших дээр асар ихээр санаа зовнин байгаа хүнд тохиодог.

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 11
24

Үерхлийн явцад найз залуугаа залхаадаг ОХИДЫН ТҮГЭЭМЭЛ ҮЙЛДЛҮҮД

Охид уйлах нь хайр татам. Бас хайртайгаа илэрхийлж буй нэг хэлбэр. Гэхдээ үүнийг хэтрүүлэх хэрэггүй. Байнга усан нүдэлж, нулимсаараа айлгаж, өөрийнхөө хүссэнээр байлгах гэж оролдох нь бүтэшгүй санаа. Нэг аргадна, хоёр аргадна, гурав аргадна. Дараа нь аргадахгүй. Энэ дандаа л уйлж байдаг гээд үл ойшооно. Нэг үгээр бол нулимс чинь үнэ цэнэгүй болно гэсэн үг. Тэгэхээр бүх зүйл дээр нулимс унагааж, найз залуугаа эвгүй байдалд оруулах хэрэггүй.

Цааш үзэх
Image 11
23

YOU CAN | Өөртөө "ХӨРӨНГӨ ОРУУЛАХ" тухай

Одоо болоод ирээдүйд тань үр өгөөжөө өгөх хамгийн чухал зүйл бол өөрөө өөртөө өгөх хөрөнгө оруулалт юм. Илүү бүтээмжтэй, амжилттай, сэтгэл ханамжтай амьдрахын тулд хувийн болоод мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг чухалчлах хэрэгтэй. Өөрөө өөртөө оруулах хөрөнгө оруулалт нь таны одоогийн болоод ирээдүйн амьдралын чанарыг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэдэг.

Цааш үзэх
Image 11
18

Хортой атаархуу нэгнээс зайгаа бариарай | Атаархагчийн илрэх шинжээс...

Атаархал гэж "Хэн нэгний дээд зэргийн чанартай байдал, амжилт нь тухайн хүнд дутагдалтай эсвэл тэрхүү дутагдаж байгаа зүйлээ өмчилж авах болон олж авахыг маш ихээр хүсэх тохиолдол"-д гардаг сэтгэл хөдлөл юм гэсэн ерөнхий тодорхойлолттой.

Цааш үзэх
Image 11
17

ХЭРХЭН СӨРӨГ МЭДРЭМЖЭЭ ЗАМХРААХ ВЭ | ХАРИУЛТ...

ЭЕРЭГ, СӨРӨГ мэдрэмжийнхээ ялгааг олох гэж өөртөө төвөгтэй байдал үүсгэдэг үү? Үүнд тохирох нэгэн хариултыг АГНИСТЫН ГЭГЭЭГЭЭС оллоо

Цааш үзэх