image

BLACKPINK-ийн анхны цомог "нэг сая" хувь борлогджээ

Billboard-ын Шилдгийн шилдэг охидын хамтлаг шалгаруулах жагсаалтанд хоёрдугаар байрт орсон БНСУ-ын Blackpink хамтлаг нэг сая цомог борлуулсан амжилт гаргалаа. Тус хамтлагийг гаргаж ирсэн YG Entertainment-ийн мэдээлснээр Blackpink хамтлагийн анхны цомог “The Album 1.2 сая хувь борлогдсон бөгөөд 871,335 ширхэг нь европт, 319 300 хувь нь АНУ-д худалдаалагджээ. 

Ийнхүү 1.2 сая хувь цомог борлуулснаар 1990 онд дебют хийсэн охидын S.E.S хамтлагийн тогтоосон 760 мянган хувь цомог борлуулсан амжилтыг эвдэж, рекорд тогтоож буй аж.

The Album цомог АНУ-д худалдаалагдаж эхэлснээсээ хойш Billboard 200 жагсаалтын хоёрдугаар байрт орж, улмаар гурван долоо хоног дараалан шилдэг 10 цомгийн нэгээр шалгарсан юм.
The Album” цомогт Lovesick Girls хэмээх хит дуунаас нь гадна дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн Селена Гомезтой хамтарсан Ice Cream, эмэгтэй реппер Cardi.B-ын хамтарсан Bet You Wanna
зэрэг дуунууд багтсан байдаг.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 11
24

Банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан иргэдийн анхааралд

УИХ-аас баталсан Короновируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны 183 тоот “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” тогтоолд банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/, хадгаламж, зээлийн хоршоо /ХЗХ/-ноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг шийдвэрлэхээр тусгагдсан.

Цааш үзэх
Image 11
23

Баянзүрх дүүрэгт түргэвчилсэн оношлогооны 16 цэгт иргэдээс шинжилгээ авч байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх “Ойрын хугацаанд дөрөв ба 10 дугаар хорооны нийт 25 мянга орчим иргэнийг шинжилгээнд хамруулах шаардлагатай байгаа тул тухайн хороодод оршин суугчид 1900-1063 дугаараас зөвлөгөө, шинжилгээний талаарх мэдээлэл авна уу” гэлээ гэж НОБГ-ын БЗД-ийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Цааш үзэх
Image 11
23

Чингэлтэй дүүрэг 2629 иргэнийг Ковид-19-ийн шинжилгээнд хамруулжээ

НЭМГ-аас мэдээлсний дагуу ковид-19-ийн батлагдсан тохиолдлуудтай дам хавьтал болсон дүүргийн иргэдийг хяналтанд авах, шинжилгээнд бүрэн хамруулах хяналтыг хэрэгжүүлж байна. Чингэлтэй дүүргийн Гүнт дэхь шалган нэвтрүүлэх постод эрүүл мэнд, цагдаа, онцгой, мэргэжлийн хяналтын хамтарсан есөн албан хаагч ажиллаж байна.

Цааш үзэх
Image 11
23

Зам тээврийн хөдөлгөөнийг 317 цэгт 641 алба хаагч хоёр ээлжээр хянана

Коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Тиймээс нийслэлээс гарах болон орох тээврийн хэрэгсэл иргэний зорчих хөдөлгөөнд Нийслэлийн мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Замын цагдаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд хяналт тавин ажиллаж байна.

Цааш үзэх