image

ОЮУТНУУД: Дарханы замаа ч ашиглалтад оруулаагүй байж их сургуулиудыг нүүлгэнэ гэхээр итгэхгүй байна

Өнөөдөр Боловсрол шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр хэвлэлийн хурал дээр мэдээлэл өгөх үеэрээ ирэх жил тодорхой их, дээд сургуулиудыг нүүлгэх байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Тодруулбал, ХААИС-ийг Дархан-Уул аймаг руу, ШУТИС-ийг Эрдэнэтэд, Дорноговьд уул уурхайд түшиглэсэн сургуулиуд, МУИС-ийг Улаанбаатар хотод байлгана гэв. Энэ тухай оюутан залуус ямар байр суурьтай байгаа вэ.

ШУТИС-ийн оюутан М.Дэлгэрмаа 

Миний хувьд ШУТИС-ийг нүүлгэх нь байж болохгүй шийдвэр. Маш цөөхөн хүүхэд инженер болох хүсэлтэй. Тэднээс бүр цөөн хэд нь инженер болж чаддаг. Инженерүүд Улаанбаатарт сурч, хөгжилд нь нэмэр болох ёстой. Яахав, тийшээ нүүвэл үйлдвэр бараадаад, давхар Эрдэнэт хөгжих сайн талтай байх. Дотуур байрнаас эхлээд сурах орчин нөхцлийг бүрдүүлж чадах болов уу. Гэхдээ харан байж болъё доо. Намайг төгсөхөөс өмнө лав хэрэгжиж эхэлнэ гэж бодохгүй байна.

ИЗОУИС-ийн оюутан Б.Баярцэнгэл 

Их дээд сургуулиудыг нүүлгэх юм бол эхний хэдэн жилдээ ихэнх хүүхдүүд хотдоо сурах гэж МУИС-руу орохын төлөө ямар ч мэргэжил байсан хамаагүй гээд л зүтгэнэ. Одоо зарим хотод ирж байгаа оюутнууд сурахын тулд биш бараг хотод суурьшихийн тулд ирдэг болсон. Тиймээс сургуулиуд нүүлгэн шилжсэнээс хойш, хэдэн жилдээ МУИС- руу орох гэсэн хүүхдүүдийн тоо эрс нэмэгдэнэ. Ар өврийн хаалга ч нэмэгдэх байх. Үүнээс шалтгаалаад МУИС шалгуураа өндөр болгочихвол ШУТИС гэх мэт сургуулиудын шалгуур коллежийн шалгууртай л дүйцэхээр болчихно. Үнэхээр мэргэжлээр нь боловсрол эзэмшмээр байгаа хүүхдүүд л хөдөө явах байхдаа.

ШУТИС-ийн оюутан Н.Бадамгарав 

Их дээд сургуулийг орон нутаг руу нүүлгэвэл түгжрэл улам нэмэгдэнэ шүү. Хэрэв байшингуудыг нь нураагаад цэцэрлэгт хүрээлэн болгодоггүй л юм бол ийм онцгой байрлалтай үл хөдлөхөд хамгийн том, хамгийн олон машинтай хүмүүс л шавна. Одоо бол дийлэнх нь автобусаар явдаг машингүй оюутнууд л байгаа шд.

МУБИС-ийн оюутан Н.Энхтуул

Миний хувьд эерэг байр суурьтай байна. Жишээ нь ШУТИС Эрдэнэт рүү ойртвол үйлдвэртэй ойрхон болно. Оюутнууд нь тоног төхөөрөмж дээр дадлага хийж, мэргэжлээрээ ажиллахад дөхөм болж биеэ даана. Мэдээж тухайн байршлын давуу талтай нь холбож нүүлгэнэ байх. Шууд нүүлгэх боломжгүй байх л даа. Хэрэв нүүлгэж чадвал хотын түгжрэл багасаж, эерэг үр дүн гарна. Сул тал гэвэл оюутнуудын амьдрах байр, хичээлийн хэрэгслээр бүрэн хангаж чадах болов уу. Гэрээсээ хол байх амар биш. Магадгүй оюутны 70 мянгыг дахиж олговол зөв байх аа.

ШУТИС-ийн оюутан А.Лхагвацэнд 

Миний бодлоор ШУТИС-ийг хотоос гаргахгүй байх шалтгаан нь, нэгдүгээрт суралцах орчин нөхцөл нь муудна. Хоёрдугаарт газарзүйн байршлаасаа хамаарч оюутнуудын боловсролын  чанар муудна. Гуравдугаарт оюутнуудын амьдрах орчин муудсанаас суралцах хүсэл нь буурч, ажилгүйчүүдийн тоо эрс нэмэгдэнэ гэж бодож байна.

МУИС-ийн оюутан Х.Аззаяа 

Миний бие өөрөө МУИС-ын оюутан. Саяхан гарсан мэдээнд МУИС-аас бусад их сургуулийг орон нутагт төвлөрүүлэх талаар дурдсан байна. Би болон манай сургуулийн оюутнуудын хувьд сургалтын орчин, бусад зүйлсэд өөрчлөлт гэх зүйл гарахгүй мэт санагдаж байгаа ч бүхэл бүтэн их сургуулийн олон мянган оюутнууд очиход хичээлийн болон дотуур байрны бүтээн байгуулалт зэрэг нь дулимаг санагдаж байна. Зорчигч хүмүүс багасах тусам бид хэд нь автобусандаа чихэлдэхгүй, багтсангүй гэж дараагийнх нь хэзээ ирэхийг хүлээхгүй сайхан л байна байх.  Хэлсэн нь ажил болтлоо угаасаа л уддаг улсаас хойш ажил болтлоо мөдгүй л байна байх даа. Бүтэц, зохион байгуулалтаа яг таг хийгээд боломжоор нь хангаад өгчихвөл хаашдаа л ижил боловсролоо авахаас хойш цааргалах зүйл алга. Мөн дагаад багш нар ч Батлан хамгаалах их сургуулийг төгсөөд орон нутгийн хэлтэст хуваарилагдаж байгаа хэсгийн төлөөлөгчид шиг л явна байх. Гэхдээ зүгээр ээ. Хотдоо бид үлдлээ, хөгжүүлчихье. Бусад сургуулийнхандаа амжилт

МУИС-ийн оюутан Ү.Батмагнай 

Энэхүү сургуулиудыг нүүлгэх нь чухал хэмээн үзэж байна. Гэвч энэхүү ажлыг судалгаа үндэслэлгүйгээр шууд нүүлгэх нь эрсдэл дагуулах магадлалтай. Хэдий хэмжээний санхүүжилт шаардлагатай. Холбогдох багш судлаачид ажилтнуудын хувийн аж амьдралыг бодох хэрэгтэй байх. Шийдээд нүүлгэхээр бол нэгдсэн кампус сургалтын орчинг хангасан байх хэрэгтэй байх. Харин энд үлдсэн хичээлийн байрнуудыг хувьчлан бизнесийн байгууллагуудад хувьчилсан нь эдийн засагтаа үр ашигтай байх. Мөн хувийн сургуулиуддаа ч мөн үе шаттай нүүлгэхгүй бол нийслэлдээ хувийн хэвшлийн сургуулиуд нь зөвхөн үлдэж байгаад хүмүүс дургүй байх шиг байна. Нэгдсэн бодлого шийдвэр хэрэгтэй хэмээн үзэж байна.

МУБИС-ийн оюутан М.Тэмүүжин 

Энэ яригдаад байгаа асуудал нь байж болохуйц шийдвэр хэдий ч гүйцэтгэх хугацаа нь жилийн дараа гэж байгаа нь итгэл үнэмшил төрүүлэхүйц биш байна. Дан ганц Дарханы замыг ашиглалтад оруулж чадахгүй байгаа улс, тэр олон их дээд сургуулиудыг орон нутгууд руу оюутнуудтай нь зөөнө гэдэг улиралаа даган буйр сэлгэж байгаа монгол гэр ахуйн асуудал биш шүү дээ. Ерөнхий утгаар нь эдийн засаг, нийгмийн бодлого хэр дорвитой байгаа билээ? /өчнөөн асуудал/ Түүний оронд эхлээд нийслэл хотынхоо дэд бүтцийг сайжруулах дараа нь хөдөө орон нутгийн хөгжилд чиглэсэн үйл ажиллагаануудыг дэмжин хөгжлийн зөрүүтэй байдлыг багасгах нь зүйтэй. Үүний дараа л нүүлгэн шилжүүлэлтийг хийсэн нь оюутан миний хувьд илүү дээр санагдаж байна. Үгүй бол хүртээмжгүй байдлууд үүсч үймээн самуун үүсэх эрсдэлтэй. Учир нь бүх орон нутаг Улаанбаатар хот шиг бүх үйлчилгээ, салбаруудтай ойр биш шүү дээ.

ШУТИС-ийн оюутан Б.Цэрэнсамбуу

Үнэхээр төлөвлөлт сайтай дэлхийн жишиг болохуйц оюутны хотхоныг байгуулж их сургуулиудыг нүүлгэх юм бол оюутнууд бидэнд маш том боломж болж өгнө. Оюутнуудын төвлөрлийг дагаад үйлдвэрлэл үйлчилгээний эрэлт бий болсноор их сургууль байгаа газар эдийн засгийн чадавхитай болох нь тодорхой.

СЭЗИС-ийн оюутан Э.Дуламсүрэн

Нэр хүндгүй, чанаргүй дээд сургуулиудыг хаах эсвэл нүүлгэх хэрэгтэй. Гэхдээ үнэхээр их сургуулиудыг нүүлгэх шаардлагатай бол МУИС - ийг ч бас нүүлгэх хэрэгтэй. МУИС-д маш олон оюутнууд сурдаг шүү дээ. Яг ямар шалтгаанаар үлдээх гээж байгаа юм бэ.

Бэлтгэсэн - М.Баасандэлгэр

1 Сэтгэгдэл:

  1. Shuud nuulgechihdevgui yumaa. hutulbur hutulburuur n shiljuulj todorhoi sistemteigeer ajillana shuudee. buren nuutlee 5aas 10 jil shaardagdanadaa.

Сэтгэгдэл илгээх

Image 11
25

Малгай нь томдсон мэдээ буюу СЕНСАЦИ ХӨӨСӨН БИЧВЭРҮҮД

Нэр бүхий редакциуд мэдээллийг анх түгээхдээ ах нь дүүгээ мөчилж алаад, гэр хорооллын гудамжинд хаячихсан байсан мэтээр мэдээллэв. Гэвч тэрхүү сүр сүр гарчигтай мэдээнүүдийг нь ороод уншихаар үнэхээр ах нь дүүгээ мөчлөөд алчихсан гэсэн баттай нотолгоотой ганц ч өгүүлбэр байхгүй байгаа юм. Зөвхөн эдгээр сайтуудын мэдээнээс иргэдийн олж унших юм нь “Энэ сарын 13-ны өдөр алга болсон охины цогцсыг өчигдөр буюу 23-ны өдөр олсон. Хэргийг одоо шалгаж байгаа, урьдчилсан байдлаар уг хэрэгт сэжиглэн нэг иргэнийг саатуулан мөрдөн шалгаж байгаа бөгөөд тэр нь түүний ах гэсэн” л мэдээлэл байгаа юм.

Цааш үзэх
Image 11
11

ФОТО: Таны дүр төрхийг төгс өөрчлөх чадварлаг найман артист

Нүүр будалтаар хүн өөрийн төрөлх гоо сайхнаа тодотгож, өө сэвээ дарж, хүсвэл бид мэс хүргэхгүйгээр өөр нэгэн дүр төрхийг ч бүтээж болно. Өмнө нь makeup артист гэхээр бид зөвхөн эмэгтэй хүмүүс л энэ ажлыг хийдэг, чаддаг гэж ойлгодог байсан бол одоо энэ нь өрөөсгөл ойлголт болно.

Цааш үзэх
Image 11
04

Хосуудын дундах эрх мэдлээс үүдэлтэй хор хөнөөл | Энэ асуултад хариулаад өөрийгөө тодорхойлоорой

Гэр бүл судлаач, доктор Жон Готтман болон И. Мэйвис Хетерингтон нарын бие дааж хийсэн судалгааг харвал дээрх төрлийн эрх мэдлийн гажуудалд орсон хосуудын харилцаа хэдийнэ тогтворгүй байдалд орсон байх нь бий.

Цааш үзэх
Image 11
03

HumanZ.mn редакцийн хамт олон арваннэгдүгээр сарыг “НОГООН САР” болгон зарлалаа

Манай сайт нь үүсгэн байгуулагдаад нэг жилийн хугацааг үджээ. Энэ хугацаанд мянга гаруй контент нийтлэсэн нь 200 мянга гаруй уншигчдын сонорт хүрчээ.

Цааш үзэх