image

Букингемийн ордны 1000 цагийг ухраахад 40 цаг зарцуулна

Энэ бямба гарагт Их Британи даяар “зуны цагийн хуваарь” дуусч өвлийн цагт шилжинэ. Тиймээс айл бүр, хүн бүр ухаалаг утас, бугуйн цаг, гэрийнхээ цаг, магадгүй зарим нь богино долгионы зуухныхаа цагийг ч бас нэг цагаар ухраах болно. Уг хуваарьт хамгийн их цаг зарцуулах хүмүүс нь Букингемийн ордныхон байх юм. Учир нь Хатан Хаан II Элизабетийн Royal Collection Trust-ийн ажилтнууд хатан хааны цуглуулга болон түүний эзэмшлийн ордон, цайзад байрлуулсан 1000 гаруй цагийг ухраах аж. Уг ажилд нийт 40 цаг зарцуулдаг байна.

Виндзорын шилтгээнд 450 цаг, Букингемийн ордонд 600 цаг, харин Холироодхаусын ордонд 50 бий гэнэ. Уг хүндхэн даалгаврыг гүйцэтгэх ажилтнуудын нэг Фжодор ван де Бройк (Fjodor van de Broek) цагуудыг нэг бүрчлэн ухраах хүндхэн ажлыг хийдэг. “Ихэнх цагууд маш нарийвчлалтай байдаг. Гэхдээ хааяа ямар ч шалтгаангүйгээр гэнэт хоцорч, эсвэл түрүүлэх нь бий. Тиймээс цаг бүрийг ажиглаж, шалгаж байх ёстой” хэмээн BBC-д тайлбарлажээ.

Виндзорын шилтгээн, Букингемийн ордны гал тогооны өрөөний цагууд нэг цагийн бүст буюу бусад цагнаасаа 5 минутаар түрүүлж явдаг. Үүнийг ордны ажилчид нэг цагийн бүс хэмээн нэрийддэг байна. Учир нь Хатан хааны гэр бүлийн хоол яг цагтаа ширээнд нь ирэх ёстой, мөн үүний чухлыг үргэлж сануулж байх нь гал тогооны цагийн бүсийн гол утга ажээ. 

Букингемский дворец ищет через интернет хранителя королевских часов ::  Общество :: РБК

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 11
25

ЭЕРЭГ ХАНДЛАГА НЬ ЭРҮҮЛ, УРТ УДААН АМЬДРАЛД НӨЛӨӨЛДӨГ

Амьдрал тань ямар байх нь тохиолдож буй зүйлсээс 10хувь, тэдгээрт хэрхэн хандаж буй хандлагаас тань 90 хувь нь шалтгаална.

Цааш үзэх
Image 11
25

Стив Жобсын үлдээсэн сүүлийн захидал | Биеэ бодож, бусдыг хүндэлж, хайрлах...

"Apple Inc" компанийн CEO Steve Jobs-ын хүүхдүүддээ үлдээсэн сүүлийн захиа!

Цааш үзэх
Image 11
24

Кикигийн хүргэлтийн үйлчилгээ | Өсвөр насны хүүхэддээ заавал үзүүлэх анимэ

“Кикигийн хүргэлтийн үйлчилгээ” бол Хаяао Мияазакийн дэлгэцийн бүтээл болгон амилуулсан бас нэгэн алдартай бүтээл. Шулам болохоор суралцаж байгаа 13 настай Кики охин шинэ хотод нүүн ирж, нисдэг шүүрнийхээ тусламжтай хүргэлтийн үйлчилгээ үзүүлнэ. Хүүхдүүдийн хамгийн хайртай шулмын адал явдлын санааг Японы зохиолч Эйко Каданогийн 1985 онд бичсэн ижил нэртэй романаас авчээ.

Цааш үзэх
Image 11
24

ЦАГ АГААР | Улаанбаатар хотод шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 21-23 градус, бусад хэсгээр 13-15 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

Цааш үзэх