image

Ногоон өнгөтэй гөлөг “мэндэлжээ”

Италийн Сардиниа аралд хонины аж ахуй эрхлэн амьдардаг Кристиан Малоккигийн фермд нэгэн гайхалтай гөлөг мэндэлжээ. Холимог үүлдрийн нохой нь энэ сарын 9-нд гөлөглөжээ. Бяцхан гөлөгнүүдийн дөрөв нь ээж шигээ цагаан өнгөтэй байсан бол нэг нь цайвар ногоон үстэй гэнэ.

Урьд өмнө ногоон нохой, ногоон гөлөг харж байгаагүй, ийм өнгөтэй нохой байх юм гэж төсөөлөөгүй Малоккигийн гэр бүл ногоон гөлөгөө Пистачио (ангаахай самар) хэмээн нэрлэсэн нь яг л энэ самар шиг өнгөтэй, бас самрын гадар яс нь ээж шиг нь цайвар шаргалтай ижил гэсэн утгыг агуулж байгаа аж.

“Цар тахлын ийм хар цагт бидэнд ирсэн Пистачиог гэр бүлд минь аз авчирна гэдэгт итгэж байгаа”  гэж гэрийн эзэн Кристиан Малокки CNN-ийн сэтгүүлчид хэлжээ.

Шинжлэх ухааны түүхэнд ногоон гөлөг төрсөн тухай мэдээлэл цөөнгүй байдаг. Энэ жил гэхэд нэгдүгээр сард АНУ-ын Хойд Каролина мужид герман хоньч нохойноос ер бусын ногоон туяатай үстэй гөлөг төрж, удалгүй тод ногоон өнгийн үстэй болжээ. Эзэд нь түүнийг Халк гэж нэрлэсэн байдаг.

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 11
24

Банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан иргэдийн анхааралд

УИХ-аас баталсан Короновируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны 183 тоот “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” тогтоолд банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/, хадгаламж, зээлийн хоршоо /ХЗХ/-ноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг шийдвэрлэхээр тусгагдсан.

Цааш үзэх
Image 11
23

Баянзүрх дүүрэгт түргэвчилсэн оношлогооны 16 цэгт иргэдээс шинжилгээ авч байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх “Ойрын хугацаанд дөрөв ба 10 дугаар хорооны нийт 25 мянга орчим иргэнийг шинжилгээнд хамруулах шаардлагатай байгаа тул тухайн хороодод оршин суугчид 1900-1063 дугаараас зөвлөгөө, шинжилгээний талаарх мэдээлэл авна уу” гэлээ гэж НОБГ-ын БЗД-ийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Цааш үзэх
Image 11
23

Чингэлтэй дүүрэг 2629 иргэнийг Ковид-19-ийн шинжилгээнд хамруулжээ

НЭМГ-аас мэдээлсний дагуу ковид-19-ийн батлагдсан тохиолдлуудтай дам хавьтал болсон дүүргийн иргэдийг хяналтанд авах, шинжилгээнд бүрэн хамруулах хяналтыг хэрэгжүүлж байна. Чингэлтэй дүүргийн Гүнт дэхь шалган нэвтрүүлэх постод эрүүл мэнд, цагдаа, онцгой, мэргэжлийн хяналтын хамтарсан есөн албан хаагч ажиллаж байна.

Цааш үзэх
Image 11
23

Зам тээврийн хөдөлгөөнийг 317 цэгт 641 алба хаагч хоёр ээлжээр хянана

Коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Тиймээс нийслэлээс гарах болон орох тээврийн хэрэгсэл иргэний зорчих хөдөлгөөнд Нийслэлийн мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Замын цагдаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд хяналт тавин ажиллаж байна.

Цааш үзэх