image

Зургаан настай хүү Дэлхийн Боксын аварга боллоо

Дэлхийн Боксын спортын зөвлөл (WBC) зургаан настай хүүг Хүнд жингийн дэлхийн аваргаар тодрууллаа.

Өнгөрсөн долоодугаар сарын 9-нд сошиал сүлжээнд зоригт бяцхан хүүгийн талаар цацагдаж, тэр даруй дэлхий дахинд тархсан билээ. Энэ жил зургаан нас хүрсэн Бридж Уолкер хүү охин дүүгээ нохойноос хамгаалж, чин зоригт, баатарлаг зан гаргасан юм. Герман хоньч нохой дүү рүү нь дайрах үед дүүгээ хамгаалан нохойнд уруулсан Бридж Уолкер нохойнд нүүрээ уруулж, хэд хэд хазуулсан гэдэг. АНУ-ын Ваойминг мужийн Чиеннд амьдардаг Уолкерийн гэр бүлд тохиолдсон уг явдал аймшигтай хэрнээ дүүгээ хайрлан хамгаалдаг ахын үнэн бодит түүх болж Инстаграмаас эхлэн бүх сошиал сүлжээнд тархсан юм.

Бяцхан биедээ багтамгүй эр зориг гаргасан Бридж Уолкерийг Дэлхийн Боксын зөвлөлөөс Хүнд жингийн дэлхийн аваргаар нэрлэж, шагналыг нь гардуулжээ. Хүүгийн шагнал Дэлхийн Боксын зөвлөлийн түүхэнд тэмдэглэгдэж үлдэх албан ёсны шагнал бөгөөд дүүгээ аварсан хүүгээс илүү хүчтэн, шилдэг тулаанч гэж үгүй гэсэн сэтгэл догдлом тодотголтой байгаа юм. 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 11
24

Банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан иргэдийн анхааралд

УИХ-аас баталсан Короновируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны 183 тоот “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” тогтоолд банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/, хадгаламж, зээлийн хоршоо /ХЗХ/-ноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг шийдвэрлэхээр тусгагдсан.

Цааш үзэх
Image 11
23

Баянзүрх дүүрэгт түргэвчилсэн оношлогооны 16 цэгт иргэдээс шинжилгээ авч байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх “Ойрын хугацаанд дөрөв ба 10 дугаар хорооны нийт 25 мянга орчим иргэнийг шинжилгээнд хамруулах шаардлагатай байгаа тул тухайн хороодод оршин суугчид 1900-1063 дугаараас зөвлөгөө, шинжилгээний талаарх мэдээлэл авна уу” гэлээ гэж НОБГ-ын БЗД-ийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Цааш үзэх
Image 11
23

Чингэлтэй дүүрэг 2629 иргэнийг Ковид-19-ийн шинжилгээнд хамруулжээ

НЭМГ-аас мэдээлсний дагуу ковид-19-ийн батлагдсан тохиолдлуудтай дам хавьтал болсон дүүргийн иргэдийг хяналтанд авах, шинжилгээнд бүрэн хамруулах хяналтыг хэрэгжүүлж байна. Чингэлтэй дүүргийн Гүнт дэхь шалган нэвтрүүлэх постод эрүүл мэнд, цагдаа, онцгой, мэргэжлийн хяналтын хамтарсан есөн албан хаагч ажиллаж байна.

Цааш үзэх
Image 11
23

Зам тээврийн хөдөлгөөнийг 317 цэгт 641 алба хаагч хоёр ээлжээр хянана

Коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Тиймээс нийслэлээс гарах болон орох тээврийн хэрэгсэл иргэний зорчих хөдөлгөөнд Нийслэлийн мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Замын цагдаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд хяналт тавин ажиллаж байна.

Цааш үзэх