image

Дурлуулснаа мэдэхгүй яваа юм биш биз 🙆‍♂️ Дурласан хүний ихэнх үйлдэл болхи байдаг

Орон орны эрдэмтэн, судлаачид хайрын талаар олон сонирхолтой судалгаа хийж ирсэн. Тэгвэл хэн нэгэнд дурлаж, хайртай болох үед хүний бие махбодь хэрхэн өөрчлөгддөг талаар сонирхолтой баримтыг хуваалцъя. Магадгүй та өөрөө ч мэдэлгүй хүнд дурлачихсан яваагаа ойлгох ч юм бил үү? Эсвэл цаад хүнээ сэтгэлээ илчлээд байгааг анзаарахгүй яваа юм биш биз?

Дурласан хүн яг л согтуу мэт аашилдаг

Зарим хүн хэдэн хундага хатуу юм тогтоосны дараа хүнтэй харилцахад амархан болдог гэдэг. Танихгүй хүнтэй ч байсан хамаагүй. Хайрын гормон архи уухад ялгардаг окситоцинийг адилхан ялгаруулдаг байна. Согтуу хүмүүс хүн бүрийг тэвэрч авах гээд байдгийг та анзаарсан уу? Тэгвэл энэ үед “Тэврэлтийн гормон” нэртэй окситоцин хүний биеийг бусадтай ойртох хүслийг төрүүлдэг байна.

Дурлалдаа шатаж яваа хүн нэг бол турдаг, эсвэл маш их жин нэмдэг

Сэтгэл судлаачид энэ үзэгдлийг “хайрын жин” гэж нэрлэдэг. Олон хос үерхлийнхээ эхэнд бага зэрэг жин нэмдэг. Энэ нь магадгүй бие махбодийнхоо зарцуулж байгаа энергийг нөхөх гэж оролдсоноос үүсдэг байх. Эсвэл хайртай хүнтэйгээ болзож, хэт олон удаа гадуур хоол иддэгээс болдог байж мэднэ.

Мөн хамтдаа жин нэмсэн хосуудын харилцаа илүү бат бөх байдаг гэдгийг судлаачид тогтоожээ. Үүний учир нь жин нэмсэн ч хоёр биенээсээ ичдэггүйтэй холбоотой.

Гэсэн хэдий ч бүх хос жин нэмдэггүй. Зарим хүн дурлахаараа жин хасдаг. Хайртай хүнээ хараад таны гэдсэнд эрвээхэй байгаа мэт мэдрэмж төрвөл энэ нь жин хаяж байгаагийн шинж юм.

Дуу хоолойны өнгө өөрчлөгддөг

Америкийн эрдэмтэд маш сонирхолтой нэгэн судалгаа хийжээ. Хостой болоод, удаагүй байгаа залуусын дунд бяцхан туршилт хийж, хэд хэдэн хүнтэй утсаар ярихыг хүсчээ. Харин түүний яриаг сонссон хүмүүс найзтайгаа эсвэл хайртай хүнтэйгээ ярьж байгаа эсэхийг ялгаж чадсан аж.

Хайртай хүнтэйгээ ярих үед эрчүүдийн хоолой намдуу зөөлөн болж, бүсгүйчүүдийнх бүдүүрдэг байна. Судлаачид үүнийг хосууд өөрийн эрхгүй бие биетэйгээ төстэй болж буй үйл явц гэж тайлбарладаг юм.

Мансуурсан мэт байдал гаргадаг

Хүн дурлахаараа нөгөө хүнийхээ талаар зогсоо зайгүй боддог, бас бусдад ярьдаг. Антропологич Хэлэн Фишер (Helen Fisher) хүн дурлахад хар тамхинд донтсон мэт тархины зарим нэг хэсэг ажилладаг гэдгийг тогтоожээ. Тиймээс л хүмүүст хайртай хүнтэйгээ үргэлж хамт баймаар санагддаг гэнэ.

Харамсалтай нь шөнийн нойрыг авч чаддаггүй

Хүн дурласан үедээ шөнөжин хайртай хүнээ бодож өнгөрүүлдэг гэдэг. Швейцарийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар дурласан хүн шөнө дунджаар нэг цаг л бат бөх унтдаг гэнэ. Гэсэн ч дараа өдөр нь огтхон ч ядардаггүй байна.

Зүрхний хэм зарим үеүдэд огцом алдагддаг

Хөлс гоожиж, зүрхний цохилт түргэсэн, нүүр улайх нь бачимдсан хүний шинж. Гэхдээ дурлаж эхлэх үед бас яг иймэрхүү шинж тэмдэг илэрдэг байна. Хэрвээ та зөвхөн тэр хүн рүү харахад нүүр, чих чинь улайж, зүрх чинь түргэн цохилбол түүнд хайртай байх магадлалтай.

Яруу найрагт дурладаг

Хамгийн сэтгэл хөдөлгөм шүлэг, найргийг дурласан хүмүүс л туурвисан байдаг. Нидерландын эрдэмтдийн хийсэн судалгаагаар хүн дурлахаараа логикоор сэтгэж чадахаа больж, бүтээлчээр сэтгэж эхэлдэг гэнэ. Тиймээс л хүмүүс хайртай хүндээ гэнэтийн бэлэг барьж, баярлуулахыг хүсдэг байна.

Дурласан хүний бие  махбод сэргэдэг

Хайртай хүнийхээ хажууд байхад хүний эрүүл мэнд сайжирдаг гэнэ.  Түүгээр зогсохгүй өвдөж байсан ч бага өвдөлт мэдэрдэг гэдгийг Америкт хийсэн туршилт баталжээ. Дурласан хүнийхээ зургийг харахад хүн 40 хувийн хөнгөхөн өвдөлт мэдэрдэг бол илүү хүнд өвдөлт 10-15 хувиар буурдаг байна.

Бас нэгэн судалгаагаар хүнд дурласан үед допаминийг жирийн үеэс хавьгүй хурдан ялгаруулдаг болохыг тогтоожээ. Өөрөөр хэлбэл, хайртай хүн нь өвчин намдаагч болж өгдөг гэж хэлж болно.

LOVE VS CANDY

Нидерландын эрдэмтэд сонирхолтой судалгаа хийжээ. Судалгаанд оролцогсдыг гурван бүлэгт хуваагаад баг тус бүрт нь хайр, харуусал, энгийн нэгэн зүйлийн тухай эссэ бичих даалгавар өгчээ. Түүний дараа тэдэнд чихэр өгч бас ус уулгасан байна. Хайрын тухай эссе бичсэн хүмүүс ус чихэрлэг амтагдаж байсан гэж хэлжээ.

Дурласан хүн хамгийн зоригтой

Хүнд дурлаж, хайрлана гэдэг өдөр бүр нэг оронд орохыг хэлэхгүй. Харин хайртай хүнийхээ төлөө юу ч хийхээс буцахгүй байхыг хэлдэг гэдэг. Канадын эрдэмтдийн 2014 онд хийсэн нэгэн судалгааны үр дүнд “Энэрэнгүй хайр” гэх ойлголт гаргаж иржээ. Жишээ нь, таны санаа тавьдаг хүн бороотой өдөр шүхрээ авч гарахаа мартжээ. Харин та түүнд өдөржин санаа зовнивол үнэхээр хайртай гэсэн үг.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 11
25

ЭЕРЭГ ХАНДЛАГА НЬ ЭРҮҮЛ, УРТ УДААН АМЬДРАЛД НӨЛӨӨЛДӨГ

Амьдрал тань ямар байх нь тохиолдож буй зүйлсээс 10хувь, тэдгээрт хэрхэн хандаж буй хандлагаас тань 90 хувь нь шалтгаална.

Цааш үзэх
Image 11
25

Стив Жобсын үлдээсэн сүүлийн захидал | Биеэ бодож, бусдыг хүндэлж, хайрлах...

"Apple Inc" компанийн CEO Steve Jobs-ын хүүхдүүддээ үлдээсэн сүүлийн захиа!

Цааш үзэх
Image 11
24

Кикигийн хүргэлтийн үйлчилгээ | Өсвөр насны хүүхэддээ заавал үзүүлэх анимэ

“Кикигийн хүргэлтийн үйлчилгээ” бол Хаяао Мияазакийн дэлгэцийн бүтээл болгон амилуулсан бас нэгэн алдартай бүтээл. Шулам болохоор суралцаж байгаа 13 настай Кики охин шинэ хотод нүүн ирж, нисдэг шүүрнийхээ тусламжтай хүргэлтийн үйлчилгээ үзүүлнэ. Хүүхдүүдийн хамгийн хайртай шулмын адал явдлын санааг Японы зохиолч Эйко Каданогийн 1985 онд бичсэн ижил нэртэй романаас авчээ.

Цааш үзэх
Image 11
24

ЦАГ АГААР | Улаанбаатар хотод шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 21-23 градус, бусад хэсгээр 13-15 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

Цааш үзэх