image

Цалингаас дутуугүй ажилдаа хорогддог тэр шалтгааны эзэн ХАМТ ОЛОН байгаарай

Ажлын амжилтыг ганц ажилтан биш хамт олны зүтгэл өнгөлдөг.

Байгууллагын хөгжил болон амжилтад хамт олны харилцаа, уур амьсгал чухал үүрэг гүйцэтгэдэг. Стрессгүй, аз жаргалтай, үр бүтээмжийг дэмжсэн таатай ажлын орчинг бүрдүүлэх нь ажиллаж буй хүмүүстээ ээлтэй төдийгүй тухайн байгууллагын ирээдүйн амжилт, цаашлаад алсын хараа, эдийн засаг, нийгэмд эерэг үзүүлэлтийг авчирна. Иймд бид хэрхэн хамт олны харилцааг сайжруулах тухай хэрэгтэй мэдээллийг хүргэе.

Хувиа хичээх байдлаа ор тас хаях 

Амиа бодсон зан хэзээд сайн зүйлд хүргэдэггүй. Иймд нөхөрсөг хамт олныг бүрдүүлэхийг хүсвэл ийм төрлийн хүмүүсээс хол байх хэрэгтэй.

Бусдынхаа бодлыг хүндэтгэн ойлгох

Өөрийн үзэл бодлоо бусдад тулгах нь яавч байж болохгүй зүйлүүдийн нэг юм. Тиймээс хэрвээ таны хамт олон дунд тийм хүн байгаа бол тухайн занг нь засаж залруулахыг хичээгээрэй.

Хариуцлагыг бусдад тохохоос зайлсхийх

Хариуцлагаас мултарч, таагүй зүйлсийг өрөөл бусдад тохох маш муухай зүйл шүү дээ. Сайн сайхан зүйлийг өөртөө хамаатуулж, харин хариуцлагатай мөчөөс мултардаг бол тэр хэзээд хамт олны нэг байж чадахгүй.

Найрсаг харилцааг эрхэмлэх

Хүн бүхэнтэй найрсаг байж, эерэг дулаан энергитэй хүмүүстэй харилцах нь хэзээд маш хялбар байдаг.

Нэгнийхээ асуудлыг хамтдаа шийдвэрлэх

Хамт олон гэдэг нь хамтаараа бүхий л зүйлсийг шийдвэрлэж, нөхөрлөхийн нэр билээ. Тиймээс нэгэндээ тохиолдсон таагүй зүйлсэд үргэлж шийдлийг эрж, баяр зовлонг нь хуваалцаж байх хэрэгтэй.

Тусламж гуйхаас бүү санаа зов

Алдаа гаргадаггүй, төгс хүн гэж үгүй шүү дээ. Тиймээс мэдэхгүй зүйлсээ үргэлж бусдаас асууж, тусламж хүсэхээс эмээх хэрэггүй юм.

Хамтын асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх

Ямарваа асуудалд нухацтай хандаж, түүнийг аль болох эерэг талаас шийдвэрлэх хэрэгтэй. Үүнд нэгэндээ уурлаж, элдэв маргаан тарих шаардлагагүй шүү дээ.

Нэгнээ уучлах сэтгэл зүйд дадах

Мэдээж хамт олонтойгоо таарамжгүй харилцааг үүсгэх, маргаж муудах асуудлууд зөндөө тохиолддог. Тийм үед өөрийн бурууг хүлээж уучлал хүсэх, нэгнийхээ уучлалыг хүлээн авч уучлах, уучлалт гуйж сурах нь чухал байдаг.

Байнгын хамтын ажиллагааг дээдлэх 

Ажлын эрчийг нэмэгдүүлж, уур амьсгалыг сайжруулахад хамт олны харилцаа чухал нөлөөтэй. Иймд бүхий л зүйлсэд хамтарч ажиллан, шийдлийг эрэлхийлж байх нь чухал.

Хамт олноороо амжилтаа хуваалцах

Энэ бол хамгийн чухал шүү. Хамт олны амжилт гэдэг нь зөвхөн нэг хүнийх бус, багийн бүхий л гишүүдийнх байдаг. Тиймээс би хэмээх үгийг авч, бид хэмээн ярьж байх нь чухал билээ.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 11
25

ЭЕРЭГ ХАНДЛАГА НЬ ЭРҮҮЛ, УРТ УДААН АМЬДРАЛД НӨЛӨӨЛДӨГ

Амьдрал тань ямар байх нь тохиолдож буй зүйлсээс 10хувь, тэдгээрт хэрхэн хандаж буй хандлагаас тань 90 хувь нь шалтгаална.

Цааш үзэх
Image 11
25

Стив Жобсын үлдээсэн сүүлийн захидал | Биеэ бодож, бусдыг хүндэлж, хайрлах...

"Apple Inc" компанийн CEO Steve Jobs-ын хүүхдүүддээ үлдээсэн сүүлийн захиа!

Цааш үзэх
Image 11
24

Кикигийн хүргэлтийн үйлчилгээ | Өсвөр насны хүүхэддээ заавал үзүүлэх анимэ

“Кикигийн хүргэлтийн үйлчилгээ” бол Хаяао Мияазакийн дэлгэцийн бүтээл болгон амилуулсан бас нэгэн алдартай бүтээл. Шулам болохоор суралцаж байгаа 13 настай Кики охин шинэ хотод нүүн ирж, нисдэг шүүрнийхээ тусламжтай хүргэлтийн үйлчилгээ үзүүлнэ. Хүүхдүүдийн хамгийн хайртай шулмын адал явдлын санааг Японы зохиолч Эйко Каданогийн 1985 онд бичсэн ижил нэртэй романаас авчээ.

Цааш үзэх
Image 11
24

ЦАГ АГААР | Улаанбаатар хотод шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 21-23 градус, бусад хэсгээр 13-15 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

Цааш үзэх