image

Эмэгтэй хүний зан чанарыг бэлхүүсээр нь тодорхойлж болдог

 

Америкийн судлаачид эмэгтэй хүний биеийн галбир зан аашаас нь ихээхэн хамаардаг болохыг тогтоожээ. Тэд Америк, Ази болон Европын 30 гаруй орны эмэгтэйчүүдийг судалгаандаа хамруулсан.

АНУ-ын антропологч Элизабет Кешдан эмэгтэй хүний зан чанарыг бэлхүүсээр нь тодорхойлох судалгаа гаргажээ. Удаан хугацаанд туршилт явуулсаны үр дүнд баталгаатай, үндэслэлтэй болсон уг сонирхолтой судалгаагаар хувь хүний зан чанарыг бүрэн тодорхойлж чадаж байгаа аж. Тухайлбал, бараг бэлхүүсгүй шахам бүсгүйчүүд илүү хатуу чанга зан араншинтай байдаг бол 0,7 болон үүнээс доош өргөнтэй бэлхүүс өгзөгний хэсэгтэй тун гайхалтай зохицож, төгс ухаалаг, эелдэг уяхан зан чанартай бүсгүйчүүд байдаг гэнэ. Харин өнөө үед эмэгтэйчүүдийн хамгийн нарийн бэлхүүсний өргөн 0,8-д хүрч байгаа нь бэлхүүсэнд илүү их өөх тос хуримтлуулдаг андрогений гормоноос шалтгаалдаг болжээ.

Эмэгтэй хүн эдийн засгийн хараат байдалд байдаг улс орнуудад нарийн бэлхүүсийг илүү их эрхэмлэн үздэг бол эрэгтэй, эмэгтэй хүмүүс адил тэгш эрхтэй орнуудад нарийн бэлхүүс өдрийн од мэт ховор таардаг байна. Эмэгтэйчүүдийн эдийн засгийн хараат байдал Япон, Португал, Грект илүүтэй, эр хүнд хүлцэнгүй номхон ханддаг хэрнээ тэднийг илүү ухаалаг залж чиглүүлдэг байхад эсрэг хүйстнүүдийн эрх тэгш хангагдсан Дани, Их Британи, АНУ зэрэг улсуудад эмэгтэйчүүдийн зан ааш илүү омголон байдаг аж. Энэ асуудал харин монголчууд бидний хувьд ямар байдаг билээ. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг нарийхан бэлхүүс чимэхээс гадна эрүүл мэндийг асар том баталгаа болж байдаг. 

Элизабет Кешданы тэмдэглэснээр “гол шиг” бэлхүүстэй бүсгүйчүүд эрүүл мэндээр илүү сайн, үргүйдэл, бэлгийн замын халдварт өвчнөөс дархлаатай байдаг аж. Нарийхан бэлхүүстэй бүсгүйчүүд эрч хүчтэй, шаламгай, дур булаам, хамгийн гол нь өөртөө итгэлтэй байдаг. Энэ сэтгэл зүйтэй нь уялдаатайгаар амжилт үргэлж дагалддаг байна. Гэхдээ хамгийн гол нь эмэгтэй хүний эелдэг, сайхан ааш авир, ухаалаг зан чанар эрчүүдийг илүүтэй татдаг. Эрчүүдэд 90-60-90 гэдэг анхаарал татах асуудал ердөө биш, хамгийн гол нь сайхан сэтгэл тэднийг сөхрүүлдэг байна. 

Эх сурвалж: women-center.mn

1 Сэтгэгдэл:

  1. yoooo zdaaaa oilgomjtoi bicheecee lalraaaa

Сэтгэгдэл илгээх

Image 11
24

Үерхлийн явцад найз залуугаа залхаадаг ОХИДЫН ТҮГЭЭМЭЛ ҮЙЛДЛҮҮД

Охид уйлах нь хайр татам. Бас хайртайгаа илэрхийлж буй нэг хэлбэр. Гэхдээ үүнийг хэтрүүлэх хэрэггүй. Байнга усан нүдэлж, нулимсаараа айлгаж, өөрийнхөө хүссэнээр байлгах гэж оролдох нь бүтэшгүй санаа. Нэг аргадна, хоёр аргадна, гурав аргадна. Дараа нь аргадахгүй. Энэ дандаа л уйлж байдаг гээд үл ойшооно. Нэг үгээр бол нулимс чинь үнэ цэнэгүй болно гэсэн үг. Тэгэхээр бүх зүйл дээр нулимс унагааж, найз залуугаа эвгүй байдалд оруулах хэрэггүй.

Цааш үзэх
Image 11
23

YOU CAN | Өөртөө "ХӨРӨНГӨ ОРУУЛАХ" тухай

Одоо болоод ирээдүйд тань үр өгөөжөө өгөх хамгийн чухал зүйл бол өөрөө өөртөө өгөх хөрөнгө оруулалт юм. Илүү бүтээмжтэй, амжилттай, сэтгэл ханамжтай амьдрахын тулд хувийн болоод мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг чухалчлах хэрэгтэй. Өөрөө өөртөө оруулах хөрөнгө оруулалт нь таны одоогийн болоод ирээдүйн амьдралын чанарыг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэдэг.

Цааш үзэх
Image 11
18

Хортой атаархуу нэгнээс зайгаа бариарай | Атаархагчийн илрэх шинжээс...

Атаархал гэж "Хэн нэгний дээд зэргийн чанартай байдал, амжилт нь тухайн хүнд дутагдалтай эсвэл тэрхүү дутагдаж байгаа зүйлээ өмчилж авах болон олж авахыг маш ихээр хүсэх тохиолдол"-д гардаг сэтгэл хөдлөл юм гэсэн ерөнхий тодорхойлолттой.

Цааш үзэх
Image 11
17

ХЭРХЭН СӨРӨГ МЭДРЭМЖЭЭ ЗАМХРААХ ВЭ | ХАРИУЛТ...

ЭЕРЭГ, СӨРӨГ мэдрэмжийнхээ ялгааг олох гэж өөртөө төвөгтэй байдал үүсгэдэг үү? Үүнд тохирох нэгэн хариултыг АГНИСТЫН ГЭГЭЭГЭЭС оллоо

Цааш үзэх