image

SEX EDUCATION | Сарын тэмдгийн үед бэлгийн харьцаанд орвол жирэмсэн болох уу

Үтрээнээс цус гарч байгаа ч гэсэн энэ үед жирэмсэн болох боломжтой. Зарим тохиолдолд сарын тэмдэг дуусахын өмнө эсвэл дараа өндгөн эс боловсорч болно.

Аль ч тохиолдолд эр бэлгийн эс үтрээнд орж өндгөн эс боловсорч үр тогтож, жирэмсэн болж болно. Мөн өндгөн эс боловсрох үед зарим эмэгтэйчүүд бага хэмжээгээр цус алдах тохиолдол ч байдаг. Энэ нь сарын тэмдэг үзэгдэж байгаа мэт байдаг. Сарын тэмдэг ирсэн үед хамгаалалтгүй бэлгийн харилцаанд ороход жирэмсэн болох боломжтой юм.  Учир нь эр бэлгийн эс эмэгтэй хүний биед 5-7 хоног амьд байдаг боловч түүнээс хэд илүү хоног ч амьд идэвхтэй байх тохиолдол байдаг. Ер нь бол жирэмслэх огт боломжгүй үе гэж байдаггүй гэдгийг санах хэрэгтэй. Хэрэв та нэгэнт хүүхэд төлөвлөөгүй л бол хамгаалалт заавал хэрэглэх хэрэгтэй.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 11
24

SEX EDUCATION | Үтрээнд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлүүд болон ХОЛБООТОЙ БҮХ МЭДЭЭЛЭЛ

Онгон хальс нь төрөлхөөсөө нүхтэй бөгөөд нүхний хэлбэр болоод сунамтгай байдал нь охид бүрд янз бүр байдаг. Ихэнх охидын онгон хальсны нүх дугуй, зууван хэлбэртэй, нимгэн, сунамтгай чанар сайтай байдгаас анхны бэлгийн хавьтлын үед цус гарах, өвдөх зэрэг зовиур үүсэхгүй байж болно. Харин цөөн тохиолдолд онгон хальс нь хагас саран, халаас , шүүрэн шанага шиг олон жижиг нүхтэй, таславч зэрэг өвөрмөц хэлбэртэй байх нь бий.

Цааш үзэх
Image 10
22

SEX EDUCATION | Циститийг ус хамгийн сайн эмчилдэг

Шинж тэмдгийн хувьд шээсний сүвээр шархирч өвддөг. Ойр ойрхон шээс хүрдэг хэдий ч хэвлийн доогуур хатгаж өвдөнө. Шээчихээд байдаг шээгээгүй юм шиг мэдрэмж төрдөг. Мөн шээс булингартай, өтгөн гардаг. Хүндэрсэн үед шээх үед эсвэл шээсний дараа бага зэргийн цус гарах тохиолдол ч байдаг. Гэхдээ бас нуруу өвдөх, доошоо хэвлий орчмоор хүндүүрлэж өвдөх, бие тавгүйтэх, халуурах зэрэг бусад шинж тэмдэгүүд ч илрэх хандлагатай.Өөрөөр хэлбэл, аливаа нян давсагт ороод давсагны салстыг гэмтээж үрэвсүүлснээс болж шээс дамжуулах үйл ажиллагаа алдагдаж, ийм шинж тэмдэг илэрдэг.

Цааш үзэх