image

Ихэнх нутгаар хүйтэрнэ, Улаанбааатарт шөнөдөө цасан шуургатай!

2020 оны аравдугаар сарын 26-ны 20 цаг хүртэлх цаг агаарын мэдээ

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн зүүн хагаст, өдөртөө говь, талын нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 15-20 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн.

Бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 4 градус хүйтнээс 1 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус дулаан, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс баруун хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 10-12 градус, бусад хэсгээр 6-8 градус хүйтэн, өдөртөө хүйтэрч 0 градус орчим байна.

Эх сурвалж: ЦУОШГ

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 11
24

Банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан иргэдийн анхааралд

УИХ-аас баталсан Короновируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны 183 тоот “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” тогтоолд банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/, хадгаламж, зээлийн хоршоо /ХЗХ/-ноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг шийдвэрлэхээр тусгагдсан.

Цааш үзэх
Image 11
23

Баянзүрх дүүрэгт түргэвчилсэн оношлогооны 16 цэгт иргэдээс шинжилгээ авч байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх “Ойрын хугацаанд дөрөв ба 10 дугаар хорооны нийт 25 мянга орчим иргэнийг шинжилгээнд хамруулах шаардлагатай байгаа тул тухайн хороодод оршин суугчид 1900-1063 дугаараас зөвлөгөө, шинжилгээний талаарх мэдээлэл авна уу” гэлээ гэж НОБГ-ын БЗД-ийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Цааш үзэх
Image 11
23

Чингэлтэй дүүрэг 2629 иргэнийг Ковид-19-ийн шинжилгээнд хамруулжээ

НЭМГ-аас мэдээлсний дагуу ковид-19-ийн батлагдсан тохиолдлуудтай дам хавьтал болсон дүүргийн иргэдийг хяналтанд авах, шинжилгээнд бүрэн хамруулах хяналтыг хэрэгжүүлж байна. Чингэлтэй дүүргийн Гүнт дэхь шалган нэвтрүүлэх постод эрүүл мэнд, цагдаа, онцгой, мэргэжлийн хяналтын хамтарсан есөн албан хаагч ажиллаж байна.

Цааш үзэх
Image 11
23

Зам тээврийн хөдөлгөөнийг 317 цэгт 641 алба хаагч хоёр ээлжээр хянана

Коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Тиймээс нийслэлээс гарах болон орох тээврийн хэрэгсэл иргэний зорчих хөдөлгөөнд Нийслэлийн мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Замын цагдаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд хяналт тавин ажиллаж байна.

Цааш үзэх