image

Red Velvet-ийн Irene-ийг фенүүд нь хамтлагаа орхихыг шаардаж байна

Солонгосын "Red Velvet" хамтлагийн гишүүн Irene стилистээ элдвээр харааж танхайрсан хэрэг дэлгэгдэж к-попын фенүүдийн дунд шуугиан тарьсан. Irene өөрийн зан ааш, гаргасан үйлдэлдээ харамсаж буйгаа илэрхийлэн албан ёсоор уучлалт гуйсан. Харамсалтай нь фенүүд нь түүнийг хамтлагаасаа гарахыг шаардаж эхэлжээ. Red Velvet хамтлагийн фенүүдийн албан ёсны нэгдэл болсон DC группийнхэн “Хэрэв Irene хамтлагаасаа гарахгүй бол хийсэн үйлдлийнх нь үр дагавар Red Velvet хамтлагийн нэр хүндэд нөлөөлж, дэвших замд нь саад болно” гэжээ. К-поп хамтлаг дуучдын дунд алдаршсан, энэ салбарт 15 жил ажилласан туршлагатай, авьяаслаг стилист бүсгүй өөрийн Инстаграмдаа “гишгүүлж, доромжлуулсандаа уйлр сууна” гэсэн пост хийсний дараа дээрх дуулиан дэгдсэн юм. Стилист бүсгүй хэдийгээр Red Velvet хамтлаг, Irene гэж олонд дурдаагүй ч psycho, monster гэх үгнүүдийг хаштагтай оруулсан нь аль хамтлагийн хэн бэ гэдгийг далд утгатайгаар хэлсэн хэлбэр байлаа. 

Өнгөрсөн пүрэв гарагт Irene шинэ клипний зураг авалтын үеэр стилист, загварын редактороо элдвээр харааж, хэл амаар доромжилсон байна. Irene өөрийн үйлдэлдээ гэмшиж буйгаа Инстаграм хуудсаараа дамжуулан уучлалт гуйж “Би өөрийн болчимгүй зан, увайгүй үг, үйлдлээрээ стилистээ гомдоосондоо чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Өнгөрснөө эргэн хараад өөрөөсөө ичлээ. Одооноос би иймэрхүү явдал давтагдахаас сэргийлж илүү болгоомжтой байх болно” гэсэн пост хийсэн. 

Харамсалтай нь Irene-ийн уучлалт гуйсан нь фенүүдэд нь хангалтгүй байгаа учир хамтлагаасаа гарахаас өөр зам үлдээгүй бололтой. 

Сонирхуулахад, Red Velvet хамтлагийн ахлагч Irene (жинхэнэ нэр нь Бэй Жү-Хьюн) 2014 онд Happiness гэх дебют цомгоор олонд танигдсан бөгөөд 2017 онд Game Development Girls олон ангит кинонд тоглож байсан юм

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 11
24

Банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан иргэдийн анхааралд

УИХ-аас баталсан Короновируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны 183 тоот “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” тогтоолд банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/, хадгаламж, зээлийн хоршоо /ХЗХ/-ноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг шийдвэрлэхээр тусгагдсан.

Цааш үзэх
Image 11
23

Баянзүрх дүүрэгт түргэвчилсэн оношлогооны 16 цэгт иргэдээс шинжилгээ авч байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх “Ойрын хугацаанд дөрөв ба 10 дугаар хорооны нийт 25 мянга орчим иргэнийг шинжилгээнд хамруулах шаардлагатай байгаа тул тухайн хороодод оршин суугчид 1900-1063 дугаараас зөвлөгөө, шинжилгээний талаарх мэдээлэл авна уу” гэлээ гэж НОБГ-ын БЗД-ийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Цааш үзэх
Image 11
23

Чингэлтэй дүүрэг 2629 иргэнийг Ковид-19-ийн шинжилгээнд хамруулжээ

НЭМГ-аас мэдээлсний дагуу ковид-19-ийн батлагдсан тохиолдлуудтай дам хавьтал болсон дүүргийн иргэдийг хяналтанд авах, шинжилгээнд бүрэн хамруулах хяналтыг хэрэгжүүлж байна. Чингэлтэй дүүргийн Гүнт дэхь шалган нэвтрүүлэх постод эрүүл мэнд, цагдаа, онцгой, мэргэжлийн хяналтын хамтарсан есөн албан хаагч ажиллаж байна.

Цааш үзэх
Image 11
23

Зам тээврийн хөдөлгөөнийг 317 цэгт 641 алба хаагч хоёр ээлжээр хянана

Коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Тиймээс нийслэлээс гарах болон орох тээврийн хэрэгсэл иргэний зорчих хөдөлгөөнд Нийслэлийн мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Замын цагдаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд хяналт тавин ажиллаж байна.

Цааш үзэх