image

13 REASONS WHY | Далд сэтгэл гутрал гэж юу вэ, бусдыг бодож өөрийгөө битгий нуу

Өдөр тутмын ажлаа хийгээд, найз нөхөдтэйгөө уулзаад, өөртөө болон ойр дотнынхондоо санаа тавин халамжлаад, бусадтай хамт наргин цэнгэж яваа ч “далд сэтгэл гутралтай” хүн маш олон байдаг.

 Дэлхийн нийт хүн амын 4.4% буюу 300 сая хүн сэтгэл гутралд өртөөд байна гэсэн ДЭМБ-ийн тоон баримт байна.

1. Бүх юм ОК байгаа мэт аашлах, бусдад цоглог бас жаргалтай байгаа мэт харагдах - хүн бүрийн зан ааш өөр байдаг бөгөөд зарим хүмүүс сэтгэл гутралтай хэдий ч бусдын наастрыг эвдэхгүй гэсэндээ дотроо “үхэж” байсан ч гаднаа инээгээд сурчихсан байдаг тул магадгүй таны эргэн тойрон дахь хамгийн жаргалтай гэж боддог хүн ч далд сэтгэл гутралд өртсөн байх вий, хайртай дотны нэгэндээ санаа тавьж байгаарай

2. Өөрөө өөртөө тохирох эмчилгээг олчихсон байдаг - эмчилгээ гэхээр заавал эм байх албагүй бөгөөд далд сэтгэл гутралтай зарим хүмүүс өөрөө өөртөө тохирох эмчилгээг олчихсон байдаг бөгөөд энэ нь дасгал, дуу хөгжим, алхах гэх мэт юу ч байж болох тул эргэн тойрны хүмүүсийнхээ хийдэг, өөрт тань ойлгогддоггүй зүйлсийг тоглоомоор ч атугай бүү шоолж байгаарай, бидний зарим нь ингэж л өөрийн доторх буг чөтгөртэйгөө тэмцдэг юм шүү дээ

3. Орхигдохоос айх- сэтгэл гутрал гэдэг бол өөрт ч , өөрийн эргэн тойрныхонд ч ачаа болдог. Хэн нэгэнтэй ойр дотно болоод, өөрийнхөө сайн сайхан чанараас гадна далд нууц ертөнцөө нээх үест сэтгэл гутрал ч ил болдог бөгөөд энэ үед зарим нь орхин явдаг ба орхин явагсдыг буруутгах аргагүй ч хэн нэгэн танд итгээд сэтгэл гутралаа хүртэл илчилвэл ойлгох гээд нэг үзэх нь зүйтэй аж

4. Худал түүх зохиож ярихдаа гарамгай болсон байдаг - сэтгэл гутрал олон илрэлтэй бөгөөд сэтгэл гутралтай хүмүүс гаран дээрхи сорвиноосоо авахуулаад яагаад бөөнөөрөө цуглахад ирээгүй зэрэгт элдэв шалтаг тоочиж магад. Заримдаа зарим хүнд орноосоо босох хүртэл дааж давшгүй даваа мэт санагдах өдөр бий

5. Унтах болон идэх зуршил өөрчлөгдсөн байх - унтах болон идэх нь хүний эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай зүйлс бөгөөд үүнийгээ бид хянаж чаддаг ч сэтгэл гутралын үед өөрийн хяналт алдагддаг тул зарим хүмүүс турахын тулд бага иддэг биш мөн зарим хүмүүс залхуу хойргодоо өдөржин унтаад байдаг биш билээ. Зарим үед нойр ба хоол л аюуишигт бодит байдлаас зугтах цорын ганц арга болох нь бий.

6. Зарим нэг бодисын талаар өөрсдийн гэсэн ойлголттой болох - сэтгэл гутралтай тодорхой хугацаагаар тэмцэж буй хүмүүсийн зарим хүмүүс тодорхой бодисын талаар өөрсдийн гэсэн ойлголттой болсон байдаг тул баяр цэнгээнээр согтууруулах ундаа бага хэрэглэж буй нэгнээ бүү шамдуулаарай. Учир нь тэд архины төрлийн бодисын сэтгэл гутралд оруулдаг нөлөө нь тэдэнд дундаж хүнээс илүү удаан үргэлжилнэ гэдгийг болсон байдаг. Мөн кофе их ууж, чихэрлэг зүйлс их иддэг хүмүүсийн зарим нь ч эдгээрийг сэтгэл санааг нь сэргээдгийг маш сайн мэддэг болсон байдаг

7. Амьдрал болон үхлийн талаар эргэцүүлэх - хэдийгээр хүн бүр энэ талаар боддог ч сэтгэл гутралтай хүмүүс амьдралын талаар ерөнхийдөө их бодох хандлагатай байдаг ба үхлийн талаар үе үе ярих нь бусдын анхаарал татах гэсэн оролдлого огтоос биш юм

8. Сэтгэл гутралтай зарим хүмүүс авьяас билиг ихтэй байдаг - мэдээж энэ талаар хүмүүс ном болон киноноос хангалттай мэдээлэл авсан байдаг бөгөөд ямар ямар алдартнууд сэтгэл гутралтай байсан байх магадлалтай талаар урт жагсаалт гаргаж чадна. Гэвч энэ нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай байх нь “моодны”, ийм л байж авьяастай байна гэсэн үг огтхон биш юм шүү.

9. Заримдаа тусламж хүснэ- гэхдээ эдгээрийг эргэн тойрныхон нь анзаарахгүй байх нь элбэг ч ийм л үед дотны нэгнээ сайн сонсож, ойлгож, туслалцаа үзүүлж чадваас хоёр хүний хоорондох харилцаа бэхжиж, нэгэндээ улам итгэнэ. Дотны хүмүүсийнхээ хэцүү үед л хажууд нь байхгүй бол дотны гэж дуудуулахын хэрэг үгүй байх биз ээ.

10. Бүх хүмүүсийн адилаар хайрыг эрэлхийлж, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэхийг хүснэ - ийм ч учраас ихэнх хүмүүс дотны хүмүүсийнхээ санааг зовоохгүй гэсэндээ, ажлаа алдахгүй гэсэндээ, хүсэл зорилгодоо хүрэхийн тулд, өөрөө өөртөө лүүзэр санагдахгүйн тулд сэтгэл гутралаа нууж байдаг.

Сэтгэл гутрал бол хүнийг дотроос нь мэрж, ойр дотныхноос мөн өөрөөс нь ч холдуулдаг эмгэг тул шаардлагатй үед зайлшгүй мэргэжлийн эмчид хандаарай

 

1 Сэтгэгдэл:

  1. ❤️

Сэтгэгдэл илгээх

Image 11
24

Үерхлийн явцад найз залуугаа залхаадаг ОХИДЫН ТҮГЭЭМЭЛ ҮЙЛДЛҮҮД

Охид уйлах нь хайр татам. Бас хайртайгаа илэрхийлж буй нэг хэлбэр. Гэхдээ үүнийг хэтрүүлэх хэрэггүй. Байнга усан нүдэлж, нулимсаараа айлгаж, өөрийнхөө хүссэнээр байлгах гэж оролдох нь бүтэшгүй санаа. Нэг аргадна, хоёр аргадна, гурав аргадна. Дараа нь аргадахгүй. Энэ дандаа л уйлж байдаг гээд үл ойшооно. Нэг үгээр бол нулимс чинь үнэ цэнэгүй болно гэсэн үг. Тэгэхээр бүх зүйл дээр нулимс унагааж, найз залуугаа эвгүй байдалд оруулах хэрэггүй.

Цааш үзэх
Image 11
23

YOU CAN | Өөртөө "ХӨРӨНГӨ ОРУУЛАХ" тухай

Одоо болоод ирээдүйд тань үр өгөөжөө өгөх хамгийн чухал зүйл бол өөрөө өөртөө өгөх хөрөнгө оруулалт юм. Илүү бүтээмжтэй, амжилттай, сэтгэл ханамжтай амьдрахын тулд хувийн болоод мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг чухалчлах хэрэгтэй. Өөрөө өөртөө оруулах хөрөнгө оруулалт нь таны одоогийн болоод ирээдүйн амьдралын чанарыг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэдэг.

Цааш үзэх
Image 11
18

Хортой атаархуу нэгнээс зайгаа бариарай | Атаархагчийн илрэх шинжээс...

Атаархал гэж "Хэн нэгний дээд зэргийн чанартай байдал, амжилт нь тухайн хүнд дутагдалтай эсвэл тэрхүү дутагдаж байгаа зүйлээ өмчилж авах болон олж авахыг маш ихээр хүсэх тохиолдол"-д гардаг сэтгэл хөдлөл юм гэсэн ерөнхий тодорхойлолттой.

Цааш үзэх
Image 11
17

ХЭРХЭН СӨРӨГ МЭДРЭМЖЭЭ ЗАМХРААХ ВЭ | ХАРИУЛТ...

ЭЕРЭГ, СӨРӨГ мэдрэмжийнхээ ялгааг олох гэж өөртөө төвөгтэй байдал үүсгэдэг үү? Үүнд тохирох нэгэн хариултыг АГНИСТЫН ГЭГЭЭГЭЭС оллоо

Цааш үзэх