image

Хэт мэдрэг байх нь ааш авир, зан чанарын дутагдалтай тал биш

Бидний зарим нэг нь өрнөж буй үйл явдлыг хурцаар мэдэрч хүлээж авдаг, гэхдээ энэ явдлыг муу гэж хэлэхгүй. Сэтгэл судлаач Элейн Эйроын үзэж байгаагаар хэт мэдрэг хүмүүс нийгэмд 20 орчим хувь байна гэжээ. Өөрөөр хэлбэл таны танилууд дунд нэг эсвэл хэд хэдэн ийм хүмүүс байгаа гэсэн үг юм.

Хэт мэдрэг байх нь ааш авир ч юм уу, зан чанарын дутагдалтай тал биш шүү. Элейн Эйроны батлан хэлж байгаагаар бол сэтгэл хөдлөл, мэдлэг олж авах тархины тэр хэсэгтэй холбоотой гэжээ. Тэдэнд ямар нэгэн сэтгэл хөдлөлтэй гэрэл зураг үзүүлсэн ч гэсэн дагаж сэтгэл хөдлөлөө илэрхийлнэ. Нэг үгээр хэлбэл, энэ байдал нь байгалиасаа программчлагджээ. Хэрвээ таны ойр хэт мэдрэг хүн байгаа бол түүнийг ойлгож зөөлөн хандахыг хичээгээрэй. Тэд өөрсдийгөө ямар хүн болохыг сайн мэдэж байгаа, тийм ч учраас тэд алхам тутмаа болгоомжтой хийхийг хичээдэг. Тэр таниас тусламж, харилцан ойлголцлыг хүлээж байгаа юм шүү.

Дараах байдлуудын дийлэнх танд байдаг бол хэт мэдрэмтгий гэсэн үг. Үүнд:

1. Бүх зүйлийг гүнзгийрүүлж боддог
Болж өнгөрсөн бүх үйл явдлыг чи байж болох хамгийн гүн гүнзгий цэг хүртэл нь аваачиж боддог. Найзаасаа ирсэн мессэжийг уншихдаа түүнийг яг юу бодсон учраас ингэж бичсэн байх вэ? гэж толгойгоо гашилгадаг энэ чанар заримдаа маш их аз болдог бол заримдаа маш том шаналалд чамайг унагадаг.

2. “Битгий хүндээр хүлээж ав л даа” эсвэл “Битгий их ургуулж бодоод бай” гэдэг үгийг тогтмол шахуу сонсдог
Дээрх өгүүлбэрүүдийг сонссон ч чи бодохоо зогсоож чаддаггүй. Харин түүнийг яагаад ингэж хэлсэн юм бол, би үнэхээр тийм эмзэг хэрэг үү гэх мэтчилэн санаа зовох зүйл нь ихсэхээс цаашгүй.

3. Ганцаараа байхдаа илүү тайван, амар амгалан байдаг
Сард ганц удаа л гэртээ зочин хүлээж авбал их юм. Долоо хоног болгон танайд хүмүүс зочилж ирээд байвал гэрээсээ явах талаар ч чи бодож магадгүй. Тэдэнд хэлбэл гомдчихож магадгүй гэсэндээ илүү амар замыг сонгож буй нь тэр шүү дээ.

4. Гэхдээ багаар ажиллахад тэдэнд асуудал үүсдэггүй
Амжилттай багт заавал хэт мэдрэмтгий нэгэн байх шаардлагатай. Асуудлын гүнд нь хүртэл бодож чаддаг учир тэдний илэрхийлж, гаргаж ирж буй санаа ажилд маш том түлхэц болдог. Гагц тэднийг эцсийн шийдвэрийг гаргадаг хэсэгт л байлгаж болохгүй. Үгүй бол “Би бодоодхъё” гэж хэлчихээд хэдэн өдрөөр алга болчихож магадгүй.

5. Шийдвэр гаргахын тулд хугацаа шаардлагатай
Дээр дурдсанчлан хэт мэдрэмтгий нэгэнд шийдвэр гаргах хугацаа жирийн хүмүүсийг бодвол хамаагүй их шаардагддаг. Бүр буруу эсвэл зөв гэдэг сонголт байхгүй үед ч тэр маш удаан бодно. Дараа нь гарах үр дагаврыг нь тооцоолох гэж хичээж буй учраас л тэр.

6. Буруу шийд гаргасандаа өөрийгөө аймшигтай буруутгадаг
Илүү сайн шийд гаргаж болох үед бурууг нь сонгож зүрхэлсэн өөрийгөө бодох тусам уур нь хүрнэ гээч? Уг нь бусад шиг “За, яахав!” гэдэг үг тэдний үгсийн санд байсансан бол амьдралдаа илүү сэтгэл хангалуун хандахгүй юу.

7. Жижиг сажиг зүйлс тэдний хувьд хэзээ ч жижиг сажиг зүйл байдаггүй
Жирийн хүмүүсийн хэзээ ч анхаарч, анзаарахгүй зүйлсийг тэд олж хардаг. Таалагдвал түүнээсээ таашаал авна. Үгүй бол бухимдана.

8. Тэдэнд дээд зэргийн халамж, анхаарал шаардлагатай
Ямар ч нөхцөл байдалд бай, таван одтой анхаарал, халамж шаарддаг хүмүүс бол хэт мэдрэмтгийчүүд юм. Хайрлуулж, халамжлуулж байгаагаа мэдэрч байж л тэд арайхийн инээмсэглэх чадалтай болно.

9. Чихэнд чийртэй сонсогдож байна уу? Тэгвэл “хэт мэдрэг” нэгэнд энэ бүр ч ядаргаатай санагдаж болно.
Төсөөлж байгаагаас чинь ч илүүтэйгээр хэт мэдрэмтгий хүмүүст эргэн тойронд нь дуугарах, сонсдох чимээнүүд чийртэй санагддаг. Ийм нөхцөлд удаан байлгавал тэр маш ууртай эсвэл аймшигтай гутарсан нэгэн болж хувирна.

10. Мэдээж амархан уйлна
Хүнд гомдсон бол аяархан мэгшиж уйлна. Харин доромжлуулсан эсвэл ялагдсан бол шарандаа маш чанга дуугаар бахирч уйлна даа.

11. Бүдүүлэг зан гаргаж чаддаггүй
Бусдыг яг өөр шигээ боддог тул хүндээр тусна гэж айхдаа бүдүүлэг загнаж огт чаддаггүй. Аргагүй уур нь хүрээд муухай үг хэлсэн бол түүнийгээ бараг өдөржин шөнөжин бодож өөрийгөө зэмлэнэ. Нөгөө хүн нь аль хэдийн мартчихсан инээж явахад хүртэл шүү дээ.

12. Бүхнийг өөрийн хүссэнээр зохицуулахыг оролддог
Хүний удирдлаган дор ажиллаж байхдаа хүртэл тэд ажлын цагаа өөрийн хүслээр зохицуулахыг хүсч явдаг. Тиймээс ч тэд гэрээсээ эсвэл ганцаараа ажиллахыг илүүд үздэг байна. Энэ нь мөн бусдад саад болохыг хүсдэггүй зантай нь ч холбоотой.

Эдгээр шинжүүдийг дурдаад чиний хэт мэдрэмтгий нэгэн байхыг үгүйсгэх гээгүй юм шүү. Яагаад гэвэл алдар цуутай, дэлхийд өөрчлөлтийг авчирсан бүхий л эрдэмтэд, уран бүтээлчид хэт мэдрэмтгий нэгэн байсан, байдаг болохоор тэр. Гагц энэ онцгой чанараа гутрахад, бухимдахад бус бүтээлч байхад, илүү сэтгэл ханамжтай амьдрахад л зориулаарай. Давуу талаа болгож чадна биз дээ?

Чи хэт мэдрэмтгий нэгэн мөн байна уу?

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 12
02

ТАНД БАЙНГА ӨЛСӨХ МЭДРЭМЖ ТӨРДӨГ ҮҮ | ШАЛТГААН

Өлсөнө гэдэг нь таны бие махбодид хоол хүнс шаардлагатай байгааг илтгэдэг ба хангалттай хоол хүнс идсэний дараа энэ мэдрэмж алга болдог. Харин зарим хүмүүст хангалттай хоол идсэний дараа ч цадсан мэдрэмж төрөхгүй идсээр л байдаг. Ийм хүмүүс амьдралын хэв маяг болон хооллох дадлаа өөрчилснөөр өлсөх мэдрэмжээ бууруулах боломжтой. Гэсэн хэдий ч байнгын өлсөх мэдрэмж нь алга болохгүй, ямар нэгэн өвчин эмгэгийг шинж тэмдэг байдлаар илэрч байвал тохирсон эмчилгээ шаардлагатай байдаг. Өлсөх мэдрэмж байнга төрүүлдэг 17 шалтгааныг танилцуулж байна:

Цааш үзэх
Image 11
25

Р.Энхтүвшин: Хэт эмзэг, санаа зовомтгой, гутранги хүмүүст хөл хорио хүнд тусдаг

Ажлаа хийхгүйгээр удаан хугацаанд гэртээ байгаа энэ цаг үе хүн бүрт үнэт зүйл, суурь хүчин зүйлээс нь хамаараад өөрөөр нөлөөлнө. Ямар ажил хийдэг байсан бэ, ажилдаа хэр дуртай байв, хэр их ажилладаг байсан бэ, ажлын нөхцөл байдал нь таатай байсан уу, ажил нь эдийн засгийн хувьд хэр ач холбогдолтой байсан бэ гэдгээс хамаараад хүн бүр өөр өөр сэтгэл зүйн хариу урвал үзүүлдэг.

Цааш үзэх
Image 11
24

Үерхлийн явцад найз залуугаа залхаадаг ОХИДЫН ТҮГЭЭМЭЛ ҮЙЛДЛҮҮД

Охид уйлах нь хайр татам. Бас хайртайгаа илэрхийлж буй нэг хэлбэр. Гэхдээ үүнийг хэтрүүлэх хэрэггүй. Байнга усан нүдэлж, нулимсаараа айлгаж, өөрийнхөө хүссэнээр байлгах гэж оролдох нь бүтэшгүй санаа. Нэг аргадна, хоёр аргадна, гурав аргадна. Дараа нь аргадахгүй. Энэ дандаа л уйлж байдаг гээд үл ойшооно. Нэг үгээр бол нулимс чинь үнэ цэнэгүй болно гэсэн үг. Тэгэхээр бүх зүйл дээр нулимс унагааж, найз залуугаа эвгүй байдалд оруулах хэрэггүй.

Цааш үзэх
Image 11
23

YOU CAN | Өөртөө "ХӨРӨНГӨ ОРУУЛАХ" тухай

Одоо болоод ирээдүйд тань үр өгөөжөө өгөх хамгийн чухал зүйл бол өөрөө өөртөө өгөх хөрөнгө оруулалт юм. Илүү бүтээмжтэй, амжилттай, сэтгэл ханамжтай амьдрахын тулд хувийн болоод мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг чухалчлах хэрэгтэй. Өөрөө өөртөө оруулах хөрөнгө оруулалт нь таны одоогийн болоод ирээдүйн амьдралын чанарыг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэдэг.

Цааш үзэх