image

SEX EDUCATION | Циститийг ус хамгийн сайн эмчилдэг

Цистит гэдэг бол нянгаар халдварлагдсан шээсний замын хүндрээгүй халдварыг хэлдэг. Товчхондоо давсагны үрэвсэл гэсэн үг. Анатомын онцлогоос шалтгаалан эмэгтэйчүүдэд ихэвчлэн тохиолддог бөгөөд нийт эмэгтэйчүүдийн 45-50 хувь нь амьдралдаа ямар нэгэн байдлаар цистит тусдаг. Харин 13 хувь нь дахилттай циститтэй байдаг. Эдгээрийн дийлэнх нь үтрээний үрэвслээс шалтгаалдаг. Жирэмсэн эхчүүдийн хувьд дархлаа их сул байдагтай холбоотой.  

Шинж тэмдгийн хувьд шээсний сүвээр шархирч өвддөг. Ойр ойрхон шээс хүрдэг хэдий ч хэвлийн доогуур хатгаж өвдөнө. Шээчихээд байдаг шээгээгүй юм шиг мэдрэмж төрдөг. Мөн шээс булингартай, өтгөн гардаг. Хүндэрсэн үед шээх үед эсвэл шээсний дараа бага зэргийн цус гарах тохиолдол ч байдаг. Гэхдээ бас нуруу өвдөх, доошоо хэвлий орчмоор хүндүүрлэж өвдөх, бие тавгүйтэх, халуурах зэрэг бусад шинж тэмдэгүүд ч илрэх хандлагатай.Өөрөөр хэлбэл, аливаа нян давсагт ороод давсагны салстыг гэмтээж үрэвсүүлснээс болж шээс дамжуулах үйл ажиллагаа алдагдаж, ийм шинж тэмдэг илэрдэг.

Шалтгаан нь юу байдаг вэ?

Шалтгаан нь олон янз. Нэгдүгээрт, өгсөх замын халдвараас үүддэг. Бэлэг эрxтний төрөл бүрийн үрэвсэлт өвчний үед өвчин үүсгэгч нян шээсний сүвээр дамжин /ялангуяа эмэгтэй xүмүүст/ давсагт орж үрэвсүүлнэ. Ялангуяа үтрээний үрэвсэлтэй байвал өгсөх замаар халдвар авна. Мөн цусаар дамжин халдварладаг. Амны xөндий,чиx xамар xоолойн арxаг өвчнүүд,бүдүүн шулуун гэдэсний арxаг үрэвсэл,эмэгтэйчүүдийн умай, өндгөвч, дайврын үрэвсэл, арxаг олгой гэx мэт бие маxбодын аль ч эрxтний арxаг болоод xурц үрэвсэлт өвчний үед өвчин үүсгэгч нян цусаар дамжин давсагт орж үрэвсүүлж болно. Ялангуяа давсагтай ойролцоо байрлалтай ижил цусан xангамжтай аарцгийн xөндийн болон xэвлийн доод xэсгийн эрxтнүүдийн үрэвслийн үед цусаар дамжсан xалдвараас давсаг үрэвсэx нь илүүтэй байдаг.Түүнчлэн бөөр үрэвсэх нь цистит үүсэх өөр нэгэн шалтгаан болдог. Гэхдээ халдвар авсан болгонд л цистит үүсээд байдаггүй. Тухайн хүний биеийн эсэргүүцлээс шууд хамаардаг. Биеийн дархлаа муудаж, хэт их даарах эсвэл халууцах, зарим хүнд халуун ногоо идээд харшлах үед ч цистит тусч болдог.

Урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?

-Нэгдүгээрт, даарч, хөрөхгүй, биеийн эсэргүүцлээ сайжруулах хэрэгтэй. Хоёрдугаарт, үрэвсэлд өртөхгүй байх ёстой. Биед аливаа нэгэн архаг үрэвсэл удаан “хадгалагдвал” цаашаа тархах үндэс суурь болж өгдөг. Гуравдугаарт, шээсээ удаан барих маш аюултай. Гарч байх ёстой бохирыг цаг тухайд нь гаргахгүй бол нян үржиж, үрэвсэл үүсэх аюултай. Өдөрт дор хаяж 2-3 литр ус, шингэн зүйл уугаад дор дор нь шээж байвал циститээс өөрийгөө хамгаалж чадна гэсэн үг. Хамгийн чухал зүйл бол бэлгийн ариун цэврийг дээд зэргээр сахих явдал юм. Бэлгийн олон хавтигчгүй байх, халдвараас өөрийгөө сэргийлдэг байх хэрэгтэй. Бөөрний үрэвсэлтэй бол эмчлүүлж, ямар нэгэн зовиур илэрвэл эмчид үзүүлэх шаардлагатай.

Шээсний сүвний амсар орчмыг цочроож болзошгүй элдэв эм, xимийн бодис, жирэмснээс xамгаалаx эм,xэрэглэл,үнэртэн зэргийг угааx, цацаx, шүршиx, түрxэx мягаар xэрэглэxээс аль болоx зайлсxийx нь циститээс өөрийгөө хамгаалж буй хэлбэр юм.

Циститээс хамгийн хурдан ангижрах арга бол ус юм. Ус сайн уух хэрэгтэй. Шингэн зүйл сайн уугаад шээсээ тухай бүрд нь гадагшлуулж чадвал давсагний сүвэн дээр байгаа нянгуудыг шээсээр хөөж гаргах боломжтой. Шээхээсээ айхгүйгээр 2-3 литр ус уугаад шээсээ гадагшлуулж чадвал эхний шинж тэмдэг их хурдан арилдаг.

Хоёрдугаарт, шээсний шинжилгээ өгөөд ямар нянгаар үүсгэгдсэн байна, тус нянд ямар антибиотик мэдрэг байна гэдгийг оношлуулах хэрэгтэй. Үүнийг бактериалогийн шинжилгээ гэдэг. Ам дамжсан яриагаар тааралдсан эмээ авч уугаад байж болохгүй.

Үүнээс гадна манай эмэгтэйчүүд эмийг бүрэн гүйцэт уудаггүй. Долоо хоног уух ёстой эмийн жор бичиж өгөхөөр өвдөлттэй байсан 2-3 хоногт уугаад өвчин намдаад ирэхээр уухаа больчихдог учир манай улсын эмч нарын тактик ч бас энэ чинээгээрээ өөрчлөгдөж байгаа. Тухайлбал, сүүлийн үед өндөр тунгаар бага хэмжээгээр уух эмийг санал болгож байна.  Эмчийн бичиж өгсөн зааврын дагуу эмээ бүрэн уугаад гам барьж чадвал цистит дахихгүй.

Цистит дахиж байгаа учир нь биеийн эсэргүүцлээ сайжруулахгүй байна. Сүүлийн үед витамин Д-ийн дутагдал монголчуудад элбэг тохиолдож байна. Хүн бүр циститээр өвчлөхгүй байгаа нь 100 хувь дархлаатай холбоотой. Мөн үрэвслээ цаг тухайд нь эмчлэхгүй, хүйтний улиралд нимгэн хувцаслаад байвал цаашдаа цистит үүсэх нөхцөлийг бүрдүүлж өгдөг.

 

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 11
24

SEX EDUCATION | Үтрээнд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлүүд болон ХОЛБООТОЙ БҮХ МЭДЭЭЛЭЛ

Онгон хальс нь төрөлхөөсөө нүхтэй бөгөөд нүхний хэлбэр болоод сунамтгай байдал нь охид бүрд янз бүр байдаг. Ихэнх охидын онгон хальсны нүх дугуй, зууван хэлбэртэй, нимгэн, сунамтгай чанар сайтай байдгаас анхны бэлгийн хавьтлын үед цус гарах, өвдөх зэрэг зовиур үүсэхгүй байж болно. Харин цөөн тохиолдолд онгон хальс нь хагас саран, халаас , шүүрэн шанага шиг олон жижиг нүхтэй, таславч зэрэг өвөрмөц хэлбэртэй байх нь бий.

Цааш үзэх