image

БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙН ӨВЛИЙН ЦАГИЙН ХУВААРЬ

Богд хааны ордон музейн өвлийн цагийн хуваарь:

Богд хааны ордон музей өвлийн цагийн хуваарьт шилжлээ. Сүүлчийн үзэгчийг 16:15 минутад музей руу нэвтрүүлнэ. Мөн мягмар, лхагва гарагуудад амрах бөгөөд бусад өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд ажиллана.

Богд хааны ордон музейн тасалбарын үнэ:

Том хүн - найман мянган төгрөг

Оюутан - гурван мянган төгрөг

0-18 насны хүүхдүүд үнэгүй музейн байгууллагуудаар үйлчлүүлнэ. 

Богд хааны ордон музейн тухай

Богд хааны ордон музей нь Монголын сүүлчийн хаан VIII Богд Жавзандамба хутагтын Ногоон ордонд байрлах музейн цогцолбор юм. Монгол улсын ууган бөгөөд хамгийн баялаг сан хөмрөг бүхий музейн нэг. 1924 онд байгуулагдсан Монгол улсын анхны музейг 1926 оны Засгийн газрын тогтоолоор Богд хааны Өвлийн ордонд шилжүүлэн байрлуулж, уг ордонд байсан түүх, соёл урлагийн зүйл, бурхан тахил, угсаатны зүйн эд өлөг, төрөл бүрийн амьтны чихмэл дүрс зэргийг музейн үзмэртэй нэгтгэснээр уг музейн үндэс суурь буй болжээ.

1954 оноос Улсын төв музейн харьяа болж байгаад 1961 онд бие даасан музейн статустай болсон. Найдан сүм, Махранзын сүм, Номын сангийн сүм тэргүүтэй долоон сүм, Өвлийн ордон, Амгалан энхийн хаалга, Сэрүүн асар зэрэг 20 шахам байгууламжаас бүрдсэн цогцолбор юм. Музей 8600 гаруй үзмэртэй, жилд 40 мянга гаруй үзэгч хүлээн авдаг. 

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 11
24

АЙ ҮЗЭСГЭЛЭНТ БАЛЛЕТЧИН МИНЬ | FromINNA

Нэгэн баллетчинтай хөөрөлдөж суусан цаг саяхан. Түүний амьдрал биднийхээс илүү хариуцлагатай санагдаж байсныг нуух юун. Баллетчиныхаа аманд орчих шахуу л ар араас нь асуултаар булж байгаагаа ч анзаарсангүй. Мэдээж ярьсан зүйлсийнхээ голыг энд бичиж хуваалцана. ... Уртаар санаа алдмаар санагдав. Асар их тэсвэр тэвчээр, хөдөлмөр, өвдөлтийн хязгаарыг давсан бүжгийн урлагийн гоо сайхныг мэдрүүлэхдээ дэндүү баяр хөөртэйгөөр үзэн суух надаас илүү аз жаргалтай байдагт чинь баярлалаа БАЛЛЕТЧИН минь...

Цааш үзэх
Image 11
23

Алдартай зургийн эзэд өөрсдийгөө нууцлах болсон шалтгаан | УСАН ЦЭРГИЙН ҮНСЭЛТ

Их хөл хөдөлгөөн дунд гал халуунаар үнсэлцэх залуу хосын хар цагаан зургийг хэзээ нэгэн удаа харж байсан уу?. Тэгвэл энэ зургийн тухай цаг үе, нууц эздийн тухай үнэн түүхийг хүргэе.

Цааш үзэх
Image 11
21

Орон орны VIRTUAL моделиуд | Цар тахлын үед тэднийг сонгон ажиллах төлөв нэмэгдэж байна

Корона вирусын цар тахлын энэ үед дэлхийн томоохон брэндүүд өөрсдийн нүүр царайгаар Virtual model-уудыг сонгон ажиллаж эхлэх төлөвтэй байгаа бөгөөд орон орны Virtual моделиудыг танилцуулж байна.

Цааш үзэх
Image 11
18

Үнсүүлж буй эмэгтэй л чимээгүй | Эг маггүй чалчигчид түр азна

Дургүй хүргэм бүдүүлэг энэ гарчиг нэгэн зурагнаас л боллоо.

Цааш үзэх