
#CRYPTOTUUKH | МОНГОЛЫН СҮҮЛЧИЙН ХАТНЫ ЭМГЭНЭЛТ ТҮҮХ
1938 онд Богд хааны сүүлчийн бага хатан Наваанлувсангийн Гэнэнпил таван сартай жирэмсэн байхдаа буудуулж нас эцэслэсэн гашуун түүх
Богд хааны сүүлчийн хатан Наваанлувсангийн Гэнэнпил /1905-1938/
Монголд өрнөсөн их хэлмэгдүүлэлтийн шуурганд Монголын сүүлчийн эзэн хаан болох Жавзандамба хутагтын хатан дайруулан татаалал төгссөн нь нэн эмгэнэлтэй. Улсын их дагина Дондогдулам хатан 1923 оны эхээр тэнгэрт хальж тэр жилдээ Богд хаантай ивээл жилд төрсөн 15 бүсгүйг цуглуулан шодоход Цэенпил эх дагины хойд дүрээр тодорсон байдаг. Богд хаан Цэенпилд Юмчигмаа гэдэг нэр хайрласан ч унаж татдаг өвчтэй байсан тул Гэнэнпил гэсэн сахилын нэр хүртээсэн байна. Гэвч удаах жил нь буюу 1924 онд Богд хаан таалал төгсч бага хатан төрхөмдөө буцжээ.
VIII БОГД ЖАВЗАНДАМБА ХУТАГТ
Төрийн өмчийн сангаас түүнийг 17 тэмээ ачаатай нутагт нь буцаасан гэдэг. Тэрбээр өөрийн дурлалт залуу Даншигийн начин Лувсандамбатай ханилж дөрвөн хүүхдийн ээж аав болон амьдарч байлаа. Гэвч хэлмэгдүүлэлтийн хар шуурга эрхэм хүнийг тойрч гараагүй юм. Богдын хатан хэмээгдэж явсаныхаа төлөө хэд хэдэн удаа хөрөнгөө хураалгаж, чанга хатуу эрүү шүүлтийг туулж эцэст нь 1938 онд 33 настай, таван сартай жирэмсэн байхдаа буудуулж нас эцэслэсэн гашуун түүх Монголын сүүлчийн хатных.
Богдын хатнаар өргөгдөөд явсных нь дараа сүйт хархүү Лувсандамба нь хайртай бүсгүйнхээ араас Их хүрээ орж даншигт барилдаж начин цол хүртэж байсан гэдэг. Сүүлд Гэнэнпил хатныг төрхөмдөө ирэхэд нь ханилж суусан юм билээ. Лувсандамба бол бас л ялгаагүй халхын сайхан эрсийн нэг. Эдгээр хүмүүсийн хайр дурлал, хувь тавилан, намтар түүх он цагийн эрхээр алсарсаар л авай.
БУСАД МЭДЭЭ

08
МАНДУХАЙ ЦЭЦЭН ХАТНЫ ДОМОГ
Мандуул хаан Баянмөнх болох жонон хоёр эх захаа нэгдэн зургаан түмнийг мэдэж явав. Мандуул хаан хоёр хатантай ажээ. Их хатан нь Ойрдын Бэгэрсүн тайжийн охин их хамарт Юнгэн, бага хатан нь Энгүд Цоросбай төмөр чинсангийн охин Мандухай цэцэн хатан билээ. Тэндээс Мандуул хаан таван он болох 42 гахай жил халив. (1467 он)
Цааш үзэх
04
КЕННЕДИГ АНУ-Н 35 ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛГОСОН МЭТГЭЛЦЭЭН
1960 оны АНУ-н ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээн. Түүхэн дэх хамгийн залуу нэр дэвшигч, 43 настай Кеннеди, дэд ерөнхийлөгч Никсоны эсрэг өрсөлдөж байлаа. Нас залуу цус шингэн Кеннеди энэ аварга улсыг удирдаж явах хэмжээнд бэлэн болж амжсан эсэх, мөн цагаан ордонд суухаар нэр дэвшиж буй 2 дахь католик шашинтан зэрэг нь сонгогчдод эргэлзээ төрүүлж байлаа. Эхний католик нэр дэвшигч тэртээ 32 жилийн өмнө Нью-Йоркын засаг дарга Ал Смит байсан бөгөөд шашнаасаа болоод сонгуулиас мултарч байсан.
Цааш үзэх
29
МОНГОЛ ОРОН МАНЖИЙН ЭРХШЭЭЛИЙН ҮЕД
Манжид эзлэгдэхээс өмнө Монголчууд өөрсдийн эв нэгдлээ хадгалахын тулд 1580-аад онд албан ёсоор шарын шашныг дэлгэрүүлж Эрдэнэзуу хийдийг байгуулжээ. Шашны далбаан доор төрийнхөө эв нэгдлийг хангах гэж оролдсон бөгөөд төрийн албан ёсны шашингүй байсан Монголчууд буддын шашныг шүтэж эхэлжээ. Ард түмэн дотоодын дайн байлдаанаас залхсан байсан учраас тайван амьдралыг номлосон буддын шашныг амархан хүлээн авсан төдийгүй асар хурдан түгэн дэлгэрсэн юм. Манжийн хаан ч шашнаар далимдуулан эзлэн түрэмгийлэх бодлогоо амжилттай хэрэгжүүлсэн билээ.
Цааш үзэх
29
Дайсны арганд орохгүй гэсэн утга бүхий монгол дээлний нударгын тухай
Эртнээс монголчууд хахуульд дургүй байж ээ. Үүнийг монгол дээлний нударга гэрчлэх юм. Монгол үндэсний дээл нударгатай болсон нь Манжуудаас хахууль авахгүй гэснийх байж.
Цааш үзэх
0 Сэтгэгдэл:
Сэтгэгдэл илгээх